| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00122/И |
| Дугаар | 151/ШЗ2017/00698 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 151/ШЗ2017/00698
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 151/ШЗ2017/00698 | Төв аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг, Баруун зуунмод, 10 гудамж, 22 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхбаярын Оргил /РД:НЭ91040213/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 5-р баг, Улаанхудаг гэх газар оршин суух, Мулзан овогт Мягмарын Ууганцэцэг, /НФ88090704/-д холбогдох,
3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Оргил, хариуцагч М.Ууганцэцэг, нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч М.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Ууганцэцэг нь 2014 оны 07-р сарын 10-ны өдөр цалингийн зээл аваад өг яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд цалингийн зээл авхуулсан. 2014 оны 09-р сард буцааж өгнө гэж 7 000 000 төгрөгийн цалингийн зээл авхуулсан. Үүнээс 1 500 000 төгрөгийг би өөрөө авч аав ээжийнхээ зээлийг дарсан. Амаар тохиролцоод миний авч хэрэглэсэн 1 500 000 төгрөгөөс тодорхой хэмжээг нь төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд зээл авхуулснаасаа хойш сард төлөх ёстой мөнгийг банкад төлж байгаагүй. Энэ нь намайг найдваргүй зээлдэгч болгож байна. 2014 оны 9 сар болоход мөнгийг нь өгөх боломжгүй байна. 12 сараас өгье гэж хэлсэн. Зарим сарын төлбөрийг би өөрөө төлдөг байсан. Иймд банкны хуулгыг авч үзэхэд 3 500 000 төгрөг төлөх дутуу байсан тул үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Ууганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Оргил манай нөхрийн үеэл байгаа юм. Тэгээд мөнгөний хэрэг гараад нөхөртэйгээ ярьж байгаад М.Оргилоор 2014 оны 7-р сард цалингийн зээл авахуулсан. 2014 оны 09-р сард өгнө гэж ярьсан боловч боломж болоогүй хойшилсон. Банкнаас 7 000 000 төгрөгийн зээл аваад М.Оргил 1 500 000 төгрөгийг нь авсан. Би гар дээрээ 5 500 000 төгрөг авсан. Ямар нэгэн хүү тооцно гэж яриагүй. 7 000 000 төгрөгийн 3 жилийн хүү 1 900 000 төгрөг болж байгаа. Нийлээд 8 900 000 төгрөг болж байгаа. Тэгээд би зээл авч өгсөн юм чинь эгч нь чиний авсан 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлье гэж хэлсэн. Банканд сар сард нь боломжоороо төлж байсан. Заримдаа хоцорч төлдөг байсан удаа байгаа. Төлж амжихгүй М.Оргил өөрөө төлж байсан удаа ч байгаа. Төлөөгүй хугацааны төлбөрийг М.Оргилийн ажлынх нь хуримтлалын мөнгөнөөс авчихдаг байсан юм байна лээ. Тэр бүгдийг би нийлүүлээд 2 350 000 төгрөгийг төлнө. М.Оргилд бэлнээр хэд хэдэн удаа банкны төлбөр шүү эгч нь банк орж амжихгүй байна гээд өгч байсан. Мөн хүний дансаар 2-3 удаа шилжүүлж байсан. Эд нар байхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Оргил нь иргэн М.Ууганцэцэгт холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд, хэрэгт цугларсан зээлийн гэрээ, бусад нотлох баритмаасүзэхэд:
Зохигч нь зөрчлийг засаж шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан М.Оргилийн нэхэмжлэлтэй, М.Ууганцэцэгт холбогдох 3 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч М.Оргилын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахэрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ