Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох 2014003420374 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны ******* тоотод 20 цагийн орчимд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана... гэх заалтыг зөрчсний улмаас Ж.Ж гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль түунд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ц.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн

 ...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ж.Ж  ах манай гэрт 19 цагийн үед ирсэн бид хоёр 0.75 грамтай “Хараа “нэртэй архийг хувааж уусан. ах манай гэрт өөрийнхөө машинтай  ирсэн байсан архиа ууж дуусаад намайг хоёулаа хамт нэг айлд очоод ирье гээд ах өөрийнхөө машиныг унаад хамт гараад 3 дугаар багт нэг айлын хашаа руу шууд орж зогсоод 2 хүүхэнтэй уулзсан. Тэгээд ******* ах тэр хоёр хүүхэнтэй хэрэлдээд нөгөө хоёр хүүхэн нь цагдаа дууддна гээд байхаар нь би машиныг нь холдуулах санаатай жолоон дээр суугаад хөдөлсөн. Хашаанаас нь гаргадаг зам дээр тэр 3 зогссон байсан тулж очоод тормос дээрээ гишгэх гэж байгаад андуураад хазан дээрээ гишгээд Ж.Ж ахыг мөргөсөн хөл нь хугарсан байхаар нь түргэн дуудсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 81-82/,

Хохирогч Ж.Ж гийн мөрдөн байцаалтанд өгсөн

...зогсож байхад хашааны баруун талаас гэрийн араар тойроод Ц.Б миний машиныг унаад ******* бид 2-ын зогсож байсан газар руу чиглээд ирсэн би *******ийг хойш нь татаад өөрөө хөл алдаад газар унахад Ц.Б машинтай миний хөлөн дээр гараад зогссон Ц.Б г хөл дайрчихлаа машинаа холдуул гэхэд ухардаг араа нь хаана байдаг юм гэсэн тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Баруун хөлийн нарийн бүдүүн чөмөг хугарсан өөр бэртэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 26-28/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн

... орой 20 цагийн үед манай найз над руу залгаад намайг дуудсан хүрээд ирээч гээд байгаа газраа хэлсэн  би Ц.Б гийн байгаа газар ирэхэд цагдаа ирсэн байсан. Тэгээд Ц.Б би хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Хашаан дотор гэрийн ард Ж.Ж  хөлөө бариад сууж байсан түүнийг аваад эмнэлэг  дээр очиход эмч хөл нь хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 /,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн

... оройн 20 цагийн үед гэртээ бага хүүхдийн хамт зурагт үзээд байж байхад манай хашаанд нэг машин ороод ирсэн  би гэрээсээ гарахад машин яг манай хажууд байдаг айлын хажууд байсан  та нар чинь айлын хашаанд ингэж хамаагүй орж ирлээ гэр орон дайрчихвал яах юм гэсэн чинь машинаас нь Ж.Ж  гарч ирсэн тэгээд намайг за уучлаарай гээд бид хоёр юм яриад зогсож байсан чинь машин дотроос нэг залуу гарч ирээд Ж.Ж гийн  машины жолоон дээр суугаад шууд хөдлөөд Ж.Ж г  машинаар мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.08 дугаар 17-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн

1.Ж.Ж гийн биед баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэтмэл нь амь насанд аюулгүй болно.

3. Уг гэмтэл нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, Баянхонгор аймгийн Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай    

1.Тухайн зам тээврийн осол нь Ц.Б МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар ...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.

2. Зам тээврийн осол гаргахд тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

3. Тухайн зам тээврийн осол нь ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь / *******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4.Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр В ангиллын дугаартай тээврийн хэрэгсэлд жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 72-73/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-18/, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл / хх-ийн 20/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-ийн *******/, эмчлүүлэгчийн түүх /хх-ийн 48-58/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 84/,  шүүгдэгч Ц.Б гийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 85/,  дипозит дансны хуулга / хх-ийн 87-91/, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 93/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 95-97/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Б холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус заасан заажээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны ******* тоотод 20 цагийн орчимд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана... гэх заалтыг зөрчсний улмаас Ж.Ж гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Ц.Б гийн...******* ах тэр хоёр хүүхэнтэй хэрэлдээд байхаар нь би машиныг нь холдуулах санаатай жолоон дээр суугаад хөдөлсөн очоод тормос дээрээ гишгэх гэж байгаад андуураад хазан дээрээ гишгээд Ж.Ж ахыг мөргөсөн  хөл нь хугарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 81-82/,

Хохирогч Ж.Ж гийн ...Ц.Б миний машиныг унаад чиглээд ирсэн би *******ийг хойш нь татаад өөрөө хөл алдаад газар унахад ******* машинтай миний хөлөн дээр гараад зогссон, тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна, баруун хөлийн нарийн бүдүүн чөмөг хугарсан өөр бэртэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 26-28/,

Гэрч ын ...би Ц.Б гийн байгаа газар ирэхэд  хүн мөргөчихлөө гэж хэлсэн, Ж.Ж г аваад эмнэлэг дээр очиход эмч хөл нь хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 /,

Гэрч *******ийн ... Ж.Ж бид хоёр юм яриад зогсож байсан чинь машин дотроос нэг залуу гарч ирээд машины жолоон дээр суугаад шууд хөдлөөд Ж.Ж г машинаар мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.08 дугаар 17-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн...Ж.Ж гийн биед хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/,

Баянхонгор аймгийн техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай ...Тухайн зам тээврийн осол нь Ц.Б МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар ...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 72-73/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана... гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атал согтуугаар Ж.Ж гийн эзэмшлийн ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны ******* тоотоос жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байх тул түүнийг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс Ц.Б г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б гийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж, харин Ц.Б гийн үйлдсэн гэмт хэргийг хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулах санаа зорилго агуулаагүй хэдий ч хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэр агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Хохирогч Ж.Ж  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Б гаас  200000 төгрөг бэлнээр авсан тул гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Б гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 -т зааснаар шүүгдэгч Ц.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул  уг хорих  ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Ц.Б г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул  уг хорих  ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ц.Б хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүнийг эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА