| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/026 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Иргэдийн төлөөлөгч М.Б
Хохирогч. Г.М
Шүүгдэгч Б.З түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000388 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* регистрийн дугаар/ *******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19-20 цагийн хооронд Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хавчуурын ам гэх газар иргэн Г.М ын хэвлийн тус газарт хутгалж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.З гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед цагт малаа хотлуулаад туугаад явж байтал Г.М манайд ирсэн. Намайг дуудаад машин дотор нэг пиво хувааж уусан. Манайд ороод мах идсэн. Г.М манай эхнэрийг хэл амаар доромжилсон байсан. Тэгээд уучлалт гуй гэж хэлсэн. Г.М ын чадахгүй гээд гараа далаагаад босоод ирсэн. Хоол идэж байгаад хутгатай гараараа түлхсэн. Би хутгалчихна гэж бодоогүй. Хэсэг байж байгаад Г.М өвөр лүүгээ гараа хийсэн чинь гар нь цус болчихсон бйасан. Тэгээд Г.М ыг сум руу аваад явсан гэв.
Шүүгдэгч Б.З гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 09 дүгээр сарын 017-ны өдөр 01 *******, Г.М нар манай гэрийн гадаа ирээд дуудахаар нь очиход 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво гаргаж ирээд машины хажууд 3 уулаа хувааж уусан. Тэгээд *******, Г.М нар манайд орж ирээд хоол идээд сууж байгаад *******ыг чи манай эхнэрийг дарамталж, янз бүрийн үгээр хэлсэн байсан. Чи манай эхнэрээс уучлалт гуй гэж хэлэхэд Г.М би яахаараа танай эхнэрээс уучлалт гуйдаг юм гэж хэлээд гараа далайгаад босож ирэхээр нь хоол идэж байсан хутгатай гараараа суу гээд түлхэж суулгаад 1 минут орчим болоод өвөрлүүгээ гараа хийснээ хутга чинь орсон байна гэж хэлэхээр нь дээлийг нь тайлаад үзсэн чинь цээж буюу баруун хөхний доод хэсгээс цус гарч байхаар нь бүсээр боож өгсөн *******, Г.М нар сум руу явсан . Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 48/,
Хохирогч Г.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
*******гийнд ирээд том пиво уусан. Б.З намайг эхнэрээс уучлалт гуй гэхээр нь гуйхгүй гэсэн. Хоол идэж дуусчихаад бостол түлхсэн. Цээж рүү хүйт оргио байхаар нь гараа хийсэн цус болсон байсан. ******* миний бүсийг ураад цээжийг маань бүсээр боогоод гараад явсан гэв.
Хохирогч Г.М ын мөрдөн байцаалтад өгсөн
...Б.З гийн эхнэр *******тай маргалдсан. Тэгтэл Б.З чи манай эхнэрээс уучлалт гуй гэхээр нь би яахаараа уучлалт гуйдаг юм гэж хэлчихээд хоол идээд сууж байтал Б.З миний цээж рүү цохих шиг болсон. Тэгээд миний цээжнээс цус гараад намайг Бөмбөгөр сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Б.З нь хутга барьчихсан хоол идэж байсан. Шар алаг иштэй, эвхэгддэг хутга байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12, 114-116/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Б.З гийн гэрийн наана манай ах , Г.М нар зогсож байсан. Бид нар *******гийн гэр рүү орсон. *******гийнд ороход эхнэр нь хүүхдийнхээ хамт байж байсан. Бид нар хоол идсэн. Би доошоо тонгойгоод хоол идэж байгаад толгойгоо өндийлгөөд хартал Б.З , Г.М ыг гартаа барьсан хутгаараа хутгалсан. Тэгээд ******* ах Г.М ыг аваад сум руу аваад явсан. Гэрт орохоос өмнө Г.М , Б.З , Д. нар нэг нэг том пивийг хувааж уусан...Г.М өмнө нь Б.З гийн эхнэртэй хэрүүл хийсэн талаар *******, Г.М нар маргалдаад байсан. Удалгүй Г.М босоод ирэх шиг болсон Б.З , Г.М ыг суу гээд түлхсэн. Г.М нь дээлний дотуур савхин цээжтэй, цоохор подволктой байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/, 117-118/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...*******, Г.М . ******* нарыг мах ид гэж гэрт оруулж ирсэн. Тэгээд мах идэж байгаад Б.З чи манай эхнэрийг өмнө нь пизда гэж янз бүрээр хэлсэн байна та нар ах дүү хамаатан садан хүмүүс байж одоо уучлалт гуй гэхэд Г.М би ямар учраас уучлалт гуйдаг юм чадахгүй гээд байсан. Тэгэхээр нь би ах дүү хамаатан хүмүүс байж нэг нэгэндээ нэмэр болохгүй ч гай болохгүй байж чадахгүй байна уу гэхэд Г.М би тус болох үедээ тус болно, гай болох үедээ ч гай болно гээд С.******* руу дайраад чи эхнэрээ өмөөрөөд байна уу гэхэд манай нөхөр эхнэрээ өмөөрөөд байсан зүйл байхгүй, хэн хэн буруутай байх гэтэл Г.М чи тэгж байгаа бол би өөрөөр ярина шүү гээд байсан. Г.М манай нөхөр Б.З руу далайгаад босоод Г.М ын цээж рүү нь түлхэж байгаа бололтой байсан. Г.М ын цээжнээс нь цус гарч байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 15-16/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Б.З гэрт орж мах ид гээд Г.М бид хоёр мах идээд сууж байтал Б.З Г.М ыг чи дээр манай эхнэрийг пизда гэж хэлсэн байна одоо миний эхнэрээс уучлалт гуй гэж хэлсэн. Би яахаараа танай эхнэрээс уучлалт гуйдаг гэж хэлж байсан. Би махаа идэж дуусаад гараа арчаад сууж байтал Б.З гийн гар нь Г.М ын цээжин хэсэгт хүрээд буцаж байгаа бололтой байсан. Тэгээд сууж байтал ******* Г.М ын өмсөж явсан дээлийг тайлаад цамцыг нь сөхөөд харахад цээжнээс нь цус гарч байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21, 119-120/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 538 дугаартай
1.Г.М ын биед хэвлийн баруун доод хэсгээр нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай болно.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4.Дээрх гэмтэл үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5.Дээрх нь гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 32-33/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 39-40 /, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол тэмдэглэл / хх-ийн 05-06/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 49, 51/, мал тооллогын “А” данс/ хх-ийн 50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 52/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 54/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 55/, шүүгдэгч Б.З гийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 56/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 59-64/, хохирогч Г.М ын өвчний түүх / хх-ийн 66-80/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолын хуулбар/ хх-ийн 81-85/, Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 2012 оны 02 дугаар 15-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 93-95/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орйо 19-20 цагийн хоооронд Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хавчуурын ам гэх газар иргэн Г.М ын хэвлийн тус газарт хутгалж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.З гийн... *******, Г.М нар манайд хоол идээд сууж байгаад *******ыг чи манай эхнэрээс уучлалт гуй гэхэд би яахаараа уучлалт гуйдаг юм гэж хэлээд гараа далайгаад босож ирэхээр нь хоол идэж байсан хутгатай гараараа суу гээд түлхэж суулгасан,... баруун хөхний доод хэсгээс цус гарч байхаар нь бүсээр боож өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 48/,
Хохирогч Г.М ын... хоол идээд сууж байтал Б.З миний цээж рүү цохих шиг болсон, миний цээжнээс цус гарсан,..Б.З нь хутга барьчихсан хоол идэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12, 114-116/
Гэрч *******ын... Б.З , ыг гартаа барьсан хутгаараа хутгалсан,...Б.З , Г.М ыг суу гээд түлхсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/, 117-118/,
Гэрч *******гийн... Г.М манай нөхөр Б.З руу далайгаад босоод ирсэн. Манай нөхөр Г.М ын цээж рүү нь түлхэж байгаа болотой байсан. Г.М ын цээжнээс нь цус гарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 15-16/,
Гэрч ийн.... махаа идэж дуусаад гараа арчаад сууж байтал Б.З гийн гар нь Г.М ын цээжин хэсэгт хүрээд буцаж байгаа бололтой байсан,...Г.М ын өмсөж явсан дээлийг тайлаад цамцыг нь сөхөөд харахад цээжнээс нь цус гарч байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21, 119-120/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 538 дугаартай ...Г.М ын биед хэвлийн баруун доод хэсгээр нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 32-33/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар газраас шүүгдэгч Б.З холбогдуулан яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орйо 19-20 цагийн хоооронд Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хавчуурын ам гэх газар иргэн Г.М ын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.
Мөрдөн байцаалтын шат болох шүүх хуралдаанд хууль сануулж авсан хохирогч Г.М , гэрч *******, *******ын нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгч Б.З нь зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Г.М ын хэвлийн тус газарт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан үйлдэл нь чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Г.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8000000 төгрөг бэлнээр авсан, шүүгдэгч Б.З гоос нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.З холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.З нь хохирогч Г.М руу хутгатай гараараа түлхэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ
Шүүгдэгч Б.З г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.З , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.З ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хохирогч гомдолтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүхээс шүүгдэгч Б.З гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэн шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.З нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар алаг өнгийн эвхэгддэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.З гийн эзэмшлийн ...Самсунг ...маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.З олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт Б.З хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч овогт Б.З дөрвөн / 4 / хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсандөрвөн / 4 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар алаг өнгийн эвхэгддэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
6. Шүүгдэгч Б.З гийн эзэмшлийн ...Самсунг... маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.З буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Б.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.З авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ
Ч.БАЙГАЛМАА