| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0641/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/038 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Хохирогч байгууллагын төлөөлөгч: Д.*******
Шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н , мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914006360003 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Хуулийн этгээдийн биеийн байцаалт:
*******” нөхөрлөл, Регистрийн дугаар:
Эрх бүхий албан тушаалтан:
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******
Үйлдсэн хэргийн талаар
“*******” нөхөрлөл нь 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой “ гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173 375 төгрөгийн хохирол учруулсан,
“*******” нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.Н нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173 375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Өндөр толгойн Оргил нөхөрлөл нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай гэрээ хийсэн. Нэгдүгээр талбайд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн. Бөмбөгөр сумын 2 дугаар багт ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан хэмжээнээс бага хэмжээний газар илүү гарч байгаа ба байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан тул зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж өгнө үү. Байгаль орчны улсын байцаагч ******* гэрээнд заасны дагуу хажууд байсан талбайг энийг давхар нөхөн сэргээгээрэй гэж хэлсэн. Би тухайн газрыг нөхөн сэргээгээд бүх нүхийг дарсан байгаа гэв.
Шүүгдэгч Н.Н ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би Бөмбөгөр сумын Засаг даргатай “Өндөр толгойн” гэх 5 га газарт үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Уг газар 1 дүгээр талбайдаа үйл ажиллагаа явуулахдаа жаахан илүү гаргасан учир нь тэр газрыг урд нь унгалдай ухаад сэндийлсэн байсан. Байгаль орчны байцаагч ******* тэгшлээд дар гэхээр нь манай нөхөрлөл тэр газрыг нь нүхнүүдийг нь сэтлээд дарж байсан... үзлэг хийсэн дараа манай нөхөрлөл тэр газрыг тэгшилж дарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 /
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Өндөр толгой гэдэг газарт 2001 болон 2014-2015 онд хууль бусаар гар аргаар алт олборлож байсан. 300 гаран иргэд дайрч эвдэгдсэн газар байгаа. 2019 онд Өндөр толгой нөхөрлөл нь ашигт малтмал олборлох зорилгоор дүгнэлт гаргуулж, сумын засаг даргатай гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулан ажиллах явцдаа дүгнэлтийн гадна байрлах 0,02 га газар илүү гарчnхаад байхаар нь энэ жаахан газар үлдэх юм байна. Энэ бага зэргийн газрыг нөхөн сэргээчихээрээ гэж хэлсэн,...уг газар Н.Н ын дүгнэлттэй талбайгаас үргэлжилсэн талбай гэж ойлгож болно.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... “Өндөр толгой оргил “гэх газар нь Ашигт малтмалын газрын тосны газраас дүгнэлт гарсан талбайтай газар бөгөөд Бөмбөгөр сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. “Өндөр толгой оргил “ нөхөрлөл нь дүгнэлттэй талбайгаас өөр газар ухаж үйл ажиллагаа явуулсан байсан. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн учраас гомдол саналгүй...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 33-35/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн газарт очиход тухайн” Өндөр толгой” гэх газарт эхний үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь нэг ширхэг экскаватор трактор газар ухаж ачааны автомашинд шороо ачиж байсан, тухайн газар нь бага хэмжээний нүх байсан, мөн дараагийн үйл ажиллагаа явуулсан гэх газарт ирэхэд тэр газарт ямар нэгэн техник үйл ажиллагаа явуулаагүй байсан, уг газрыг ухаж шороонуудыг нь гаргасан байсан, тухайн газарт цагдаагийн ажилтан үзлэг хийж ухсан газрын цэг солбицлыг байршил тодорхойлогч багажаар цэг солбицлыг тодорхойлсон байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... “*******” нөхөрлөлтэй 2019 онд Бөмбөгөр сумын Засаг дарга ******* нь бичил уурхайгаар ашипг малтмал олборлох тухай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа нь 2018 оны 06, 07 дугаар сарын үеэс эхэлсэн. Би “******* “нөхөрлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийж арга хэмжээ авч байгаагүй, би тэр үед нь уг нөхөрлөлийг дүгнэлттэй талбайгаас илүү газар ухсан эсэхийг мэдээгүй... Би зургуудыг үзлээ, тэр үед миний нөхөн сэргээгээрэй гэж хэлж байсан газар мөн байна, гэхдээ тэр үед энэ газарт ийм том нүх байгаагүй, жижиг жижиг шрүп нүхтэй газар л байсан их том нүх ухчихсан байна... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70, 72 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ний өөрөө уг уурхай дээр очиход бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журамд заасан хүчинд чадалтай техникээс том хүчин чадалтай техникээр ажилласан байсан тул би анхааруулга өгч гэрээг цуцлах талаар хэлж анхааруулсан. 2019.09.28-ний өдөр “*******” нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалсан байгаа. Намайг уг газарт очиход 2 эскэватор трактор, нэг хово маркийн ачааны машин, 1 ковш трактороор үйл ажиллагаа явуулж байсан... 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан байгаа, уг нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулсан газраа нөхөн сэргээж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 /,
“Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт..., Howo маркийн улсын дугаартай ачааны авто машин, Экскэватор авто тээврийн хэрэгслүүдийг 28000000 төгрөгөөр үнэлсэн .... гэх дүгнэлт / хх-ийн 122/
“Нуман-Алтай” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №1/24 дугаар шинжээчийн
1.“*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх нийт 823м2 буюу 0,08га талбай нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан боловч үйл ажиллагаа явуулсан газрын хэвлийн эвдрэл тодорхой байсан учраас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцох боломжтой байна.
2. “*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь улсын тусгай хамгаалалттай газар, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.
3.“*******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 277 677 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 83 296 төгрөг болж байна.
4. Уг талбайнууд нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлт бүхий талбайн гадна талд байрлаж байна...гэх дүгнэлт /хх-ийн 110/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 128-129, 133-134 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-16/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / хх-ийн 50-52/, Монгол улсын засгийн газрын 2017.05.24-ний өдрийн 151 дугаартай тогтоол / хх-ийн 18-20/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019.10.22-ны өдрийн 7/7094 дугаартай албан бичиг/хх-ийн 28/, 11/Г022 дугаартай Бичиг уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /хх-ийн 30-32 /, Өндөр толгой нөхөрлөлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах ажлын төлөвлөгөөдүүний дагалдах материалууд /хавтаст хэргийн 40-44 дүгээр тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавалгаа /хх-ийн 144-17/ эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 150/, депозит дансны хуулгууд /хх-ийн 157-161/, шүүгдэгч Н.Н ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 151/, шүүгдэгч Н.Н ын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153/шүүгдэгч Н.Н ын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх ял шалгах хуудас /хх-ийн 154 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н , мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...
3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Н , “*******” нөхөрлөл нь 2019 оны 08,09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173 375 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэсгүй байна.
Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал” гэдэг нь “геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон,аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалын хэлнэ” гэж заасан бол Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлий” гэж ‘ хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ” хэмээн томъёолжээ.
“Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ
Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч Н.Н ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Манай нөхөрлөл Бөмбөгөр сумын Засаг даргатай “Өндөр толгойн” гэх 5 га газарт үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Нэгдүгээр талбайд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн. Бөмбөгөр сумын 2 дугаар багт ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан хэмжээнээс бага хэмжээний газар илүү гарч байгаа ба байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан тул зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж өгнө үү. Байгаль орчны улсын байцаагч ******* гэрээнд заасны дагуу хажууд байсан талбайг давхар нөхөн сэргээгээрэй гэж хэлсэн. Би тухайн газрыг нөхөн сэргээгээд бүх нүхийг дарсан байгаа ... гэх мэдүүлэг
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2019 онд Өндөр толгой оргил нөхөрлөл нь ашигт малтмал олборлох зорилгоор дүгнэлт гаргуулж, сумын засаг даргатай гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулан ажиллах явцдаа дүгнэлтийн гадна байрлах 0,02 га газар илүү гарчихаад байхаар нь энэ жаахан газар үлдэх юм байна нөхөн сэргээчихээрээ гэж хэлсэн, уг газар Н.Н ын дүгнэлттэй талбайгаас үргэлжилсэн талбай гэж ойлгож болно... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Н.Н нь “*******” нөхөрлөлийг үүсгэн байгуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай Бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох 11 /г022 дугаартай гэрээ байгуулж, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр толгой” гэх газарт ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан газраас өөр газар нөхөн сэргээх явцад ашигт малтмал олборлож,байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан буюу тухайн гэрээнд заагдсан газраас үргэлжүүлэн хажууд байсан талбайг давхар нөхөн сэргээсэн нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайг хэвийн байдалд оруулах талаар хөрсийг тэгшлэх байгалийн унаган төрхөнд нь оруулсан үйлдэлд шүүгдэгч Н.Н т болоод “*******” нөхөрлөлд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Харин тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу шүүгдэгч шүүгдэгч Н.Н т болоод “*******” нөхөрлөлд гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н , мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” нөхөрлөл-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан “*******” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх дугаартай гэрчилгээ, Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг Н.Н буцаан олгож шийдвэрлэлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Н.Н ын эзэмшлийн ... телевизор, Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, экскаватор машиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Н т буцаан олгох нь зүйтэй байна..
Шүүгдэгч Н.Н нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.1,2.2,2.3,2.5,2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Аймгийн прокурорын газраас овогт Н.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Өндөр толгой оргил” нөхөрлөлд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан “*******” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх дугаартай гэрчилгээ, Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг Н.Н буцаан олгосугай.
4. Н.Н ын эзэмшлийн ... телевизор, Hovo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, экскаватор машиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Н т буцаан олгосугай.
5. Н.Н нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА