| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00123/и |
| Дугаар | 151/ШШ2017/000230 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 151/ШШ2017/000230
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 151/ШШ2017/00230 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00098/И хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1969 оны 4 дүгээр сарын 10-нд төрсөн, Төв аймаг, Жаргалант сум, 2 дугаар баг, Өгөөмөр, жаргалант 7 гудамж, 10 тоотод оршин суух Боржигон овогт Мандаагийн Мөнхцэцэг /НМ69041029/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие 1969 оны 4 дүгээр сарын 10-нд Говь-Алтай аймагт төрсөн. Улмаар 1977 онд Төв аймгийн Жаргалант суманд шилжин ирж тус суманд бага, дунд сургууль төгсөөд 1987 онд Төв аймгийн Жаргалант сумын СДНХ эмнэлэгт гал тогооны туслах ажилтнаар орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг хүртэл 1 жил ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн он, сар засвартай бичигдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд холбогдох бичиг баримтыг үндэслэн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мандаагийн Мөнхцэцэг нь Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн хүн эмнэлэгийн гал тогоонд 1987 оны 12 сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд М.Мөнхцэцэг нь Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн хүн эмнэлэгийн гал тогоонд 1987 оны 12 сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Мандаагийн Мөнхцэцэг нь Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн хүн эмнэлэгийн гал тогоонд 1987 оны 12 сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 12 сарын 8-ны өдрийн 24 дүгээр тушаалд “...Мандаагийн Мөнхцэцэгийг 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж сум САА-н боловсон хүчний мэдэлд шилжүүлэх тухай” бичилт /хх-7/, М.Мөнхцэцэгийн №072280 дугаар хөдөлмөрийн дэвтэр /хх-8/, Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт туслах тогоочоор ажиллаж байсан иргэн М.Мөнхцэцэгт цалингийн түүвэр олгосон Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Архивын жагсаалт /хх-9/,
гэрч Д.Эрдэнэчимэгийн “....М.Мөнхцэцэг нь 1987 оны 12 сараас эхлэн 1988 оны 11 сарыг хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн гал тогооны туслах ажилчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд М.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нь Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн хүн эмнэлэгийн гал тогоонд 1987 оны 12 сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ