Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00003/И |
Дугаар | 104 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 104
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй богох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ******* сумын усны харуулын ажиглагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* сумын Усны харуулын ажиглагчаар 2007-2013 оныг дуустал улирлын чанартай ажиллаж байгаад аймгийн УЦУОШГ-аас мэргэжлийн үнэмлэх авсан байх үед байнгын харуулын ажиглагчаар ажиллуулна гэсэн шаардлага тавьсаны дагуу 2010 онд УЦУОШ-ний хүрээлэнд усны харуулын мэргэжил эзэмших курст Улаанбаатар хотод өөрийн зардлаар суралцаж мэргэжлийн үнэмлэх авсан юм. 2014 оны 01-р сараас эхлэн ******* сумын усны харуулын байнгын ажилагчаар ажиллаж байсан.
Ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажлаа цаг хугацаанд нь зохих түвшинд гүйцэтгэж байгаад УЦУОШГ-ын даргын 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 66 тоот тушаалаар ажлаас халагдсан. Надад хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон тухайгаа байгууллагын зүгээс албан ёсоор өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй, миний бие зайлшгүй шаардлага гарсан тул бичиг хэргээс өөрөө гуйж тушаалаа авч нэхэмжлэлд хавсаргалаа.
...2016 оны 12-р сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасныг цахимаар хүргүүлсний дагуу 12-р сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэн өглөө.
Иймд Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ******* сумын усны харуулын ажиглагчын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* нь 2016 оны шинжилгээний ажиглалтыг хуурамчаар хийсэн, технологийн горим алдагдуулсан, ажлын хариуцлага алдаж ажил тасалдуулсан, ажлаа дур мэдэн хаяж явж ноцтой зөрчил гаргасан, мөн өмнө нь хариуцлага алдаж арга хэмжээ авагдаж байсан зэрэг үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 5-р бүлгийн 5.1, 5.2, 5.3, Байгууллагын дотоод журмын 6-р бүлгийн 6.1, 6.2.3 дахь заалт, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний технологийн дүрмийн 4-р бүлгийн 4Б заалт, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6-р зүйлийн 6.2.3 дугаар заалтыг үндэслэн түүнийг 2016 оны 12-р сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар нь эвлэрч дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Үүнд: ...Хариуцагч байгууллага нь 2016 оны 12 сарын 05-ны өдрийн тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дахь заалтаар өөрчлөлт оруулж тушаалын агуулгыг тэтгэвэрт гарах болсноор тушаалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3,595,542 төгрөгийг олгох, уг мөнгийг 2017 оны 04 сарын 28-нд 1,395,542 төгрөг, 2017 оны 05 сарын 28-нд 1,200,000 төгрөг, 2017 оны 06 сарын 28-нд 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн сүүлийн таван жилийн цалингийн цэсийг нягтлан бодогч, даргын гарын үсэгтэй хүснэгтээр гаргаж өгөх гэсэн нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох иргэний хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож хариуцагч байгууллага болох Завхан аймгийн ******* нь 2016 оны 12-р сарын 05-ны өдөр гаргасан 66 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дахь заалтаар өөрчлөлт оруулж, тушаалын агуулгыг тэтгэвэрт гарах болсноор гэж өөрчлөлт оруулах, мөн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3,595,542 төгрөгийг олгохооор, /уг мөнгийг олгохдоо 2017 оны 04 сарын 28-нд 1,395,542 төгрөг, 2017 оны 05 сарын 28-нд 1,200,000, 2017 оны 06 сарын 28-нд 1,000,000 төгрөг/ нэхэмжлэгчийн сүүлийн таван жилийн цалингийн цэсийг нягтлан бодогч, даргын гарын үсэгтэй хүснэгтээр гаргаж өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 36239 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ