Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/78

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,  

Шүүгдэгч: ******, ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаяр, шүүгдэгч ****** овогт ****** ******, ****** овогт ****** ****** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027001280078 дугаартай, 146/2020/0073/Э индекстэй хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** баг *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 2-р шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,167,500 төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгүүлж байсан, ****** овогт ****** ****** /******/,
  2. Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ****** овогт ****** ****** /******/,

                                     Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ****** овогт ****** ****** /******/ нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг, *** тоотод байх иргэн ****** гэрт хохирогч ****** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн зүүн чамархай хэсэгт машины түлхүүрээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч ****** овогт ****** ****** /******/ нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** баг, *** тоотод байх иргэн ****** гэрт хохирогч ****** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн эгэмний хэсэгт гараараа базаж нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар

            Шүүгдэгч ****** овогт ****** ****** /******/ нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** баг ****** тоотод байх иргэн ****** гэрт хохирогч ****** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн зүүн чамархай хэсэгт машины түлхүүрээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

   Шүүгдэгч ****** овогт ****** ****** /******/ нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** баг, ****** тоотод байх иргэн ****** гэрт хохирогч ****** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн эгэмний хэсэгт гараараа базаж нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 Үүнд: Шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би ****** нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Хохирогч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Би ****** нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой бүрэнхий болж байсан 21 цагийн орчим ****** хойд талын гэрт ******, ******, ****** бид 4 архи уусан. Тэгээд архи ууж байхдаа ******, ****** хоёр хоорондоо 10 жилд болж өнгөрсөн юм аа ярьж байгаад түүнээсээ болоод маргаж эхэлсэн. Тэгээд тарцгаая гээд тэд нар түрүүлээд гараад явсан. Тэгтэл гэрийн гадаа пижгэнээд явчихаар нь гараад харсан чинь ******, ****** хоёр хоорондоо зууралдчичхсан байхаар нь би салгасан. Тэгээд хэсэг байж байгаад эвлэрэх гэж байснаа дахиад хоорондоо зодолдож дээр, доороо гарч байсан. Би ******ийг араас нь тэвэрч аваад салгасан. Тэгтэл ****** толгойноос цус гарчихсан байсан. ****** нь намайг чулуугаар цохьчихлоо гээд байсан. Тэд хоорондоо маргалдаж байгаад эвлэрч ****** гадаа очиж 1 шил архийг уучихаад ****** гэртээ үлдээд бид нар тарцгаасан. Тухайн үедээ чулуугаар цохьчихлоо гэж бодож байсан ба сүүлд нь ****** надад хэлэхдээ “Миний толгойноос машины түлхүүрийн хугархай гарсан гэж хэлж байна. Сүүлд надад хотод гэмтлийн эмнэлэгт авахуулсан толгойн зургаа харуулсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

           Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед манай гэрт Хүрэлээ, ******, ****** нар орж ирээд бид нар 1 шил архи, пиво хувааж уусан. Архиа ууж байхдаа ******, ****** хоёр багийнхаа явдлыг ярьж байгаад юм аа ууж дуусчихаад тэд нар гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа гэрийн гадаа пижгэнээд явчихаар нь гараад харсан чинь ******, ****** хоёр хоорондоо дээр, доороо орчихсон ноцолдож байсан. Тэгээд Хүрэлээ бид хоёр салгасан. Тэр хоёр маргалдсаны дараа ****** шанаа хэсэгт цус болчихсон байсан. ****** хамар, хүзүү хэсэг халцарчихсан харагдаж байсан. Тэр хоёр шороон дээр хоорондоо ноцолдсон. Хүрэлээ бид хоёрыг салгахаар л буцаад хоорондоо зууралдчихаад байсан. Сүүлд сонсоход машины түлхүүр толгойноос нь гарсан гэж сонссон. Манай найзууд намайг ****** гэж дууддаг ба бүтэн нэрийг ****** гэдэг юм...” гэх мэдүүлэг, (хх-ийн 48-49 дүгээр хуудас)

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүүгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8454 дугаартай дүгнэлтэд: ****** биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 374 дугаартай дүгнэлтэд:  Үзүүлэгч ****** биед тархи доргилт, баруун эгэмний далны холбоосийн зөөлөн эдийн гэмтэл, 3.6, 4.6 дугаар шүдний сэлтэрсэн хугарал, зүүн эгэмний дунд хэсэг, баруун гарын шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч ****** ****** ял шалгах хуудас, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 106 дугаар хуудас/,

Шүүгдэгч ****** ****** ял шалгах хуудас, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 105 дугаар хуудас/,

Яллагдагч ****** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2см:0,6см хэмжээтэй шар өнгийн металь төмөр 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

            2020 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** баг, ****** тоотод байх иргэн ****** гэрт шүүгдэгч ****** нь хохирогч ****** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн зүүн чамархай хэсэгт машины түлхүүрээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ****** нь хохирогч ****** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн эгэмний хэсэгт гараараа базаж нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ******, ****** нарын мэдүүлэг, гэрч ******, ****** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******, ****** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******, ****** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нэхэмжлээгүй.

Хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг яллагдагч нар гаргаж прокурорын ялын саналтай эрүүгийн хэрэг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн нөхцөл байдал хангагдсан байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын ялын саналын хүрээнд торгох ялаар шийтгэв.  

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4  дэх  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2см:0,6см хэмжээтэй шар өнгийн металь төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****** овогт ****** ******, ****** овогт ****** ****** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ****** ****** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ****** овогт ****** ****** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******, ****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4  дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2см:0,6см хэмжээтэй шар өнгийн металь төмөр /түлхүүрийн хугархай/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА