| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0355/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч О.И, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оийн И, Эын Э нарт холбогдох эрүүгийн 2038000530060 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.И Э.Э нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 13 дугаар байр 1-8 тоотод оршин суух иргэн Д.Угаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хоме Ланд” хотхоны CU дэлгүүр дотор 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Лоос цахим хэрэгсэл ашиглан П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан хохирогч П.Эаас 1.500.000 төгрөгийг П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хотод Б.Б, Т, П.У нарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээ болох фейсбүүк хаягт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус хууль бусаар нэвтэрч, танилцан бусдын цахим төхөөрөмж болон мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.И Э.Э нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 13 дугаар байр 1-8 тоотод оршин суух иргэн Д.Угаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хоме Ланд” хотхоны CU дэлгүүр дотор 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Лоос цахим хэрэгсэл ашиглан П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан хохирогч П.Эаас 1.500.000 төгрөгийг П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, Улаанбаатар хотод Б.Б, Т, П.У нарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээ болох фейсбүүк хаягт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус хууль бусаар нэвтэрч, танилцан бусдын цахим төхөөрөмж болон мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000530060 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: Хохирогч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай 10 жилийн ангид хамт сурч байсан Тийн цахим хаягаас чатаар ирсэн хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн хаан банкны данснаас 1.500.000 төгрөгийг Ш гэх хүний 5022680234 тоот данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь “Тоос” гэж бичсэн. Чатаар ирсэн зурваст нь гүйлгээний утга дээр найзынхаа нэрийг биччихээрэй гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би Тоос гээд бичсэн. Оны өмнө манай хүүгийн надад хадгалуулсан мөнгө байсан юм. Тэгээд оны дараа манай хүүг над руу залгаад мөнгөө авъя гэхээр нь Тид шилжүүлсэн мөнгөө авахаар утсаар ярьж Тийн цахим хаягийг ашиглан өөр хүн залилж авсан болохыг мэдсэн. Өмнө би Тоос 2 сая төгрөг зээлж авч байсан болохоор надаас мөнгө асуухаар нь байгаа дээр нь ганц удаа тус больё гэж бодоод хүүгийн надруу шилжүүлсэн мөнгөнөөс шилжүүлсэн юм. Шилжүүлэх үедээ Түвдэн ах нь мөнгө асууж байна, чиний энэ мөнгөнөөс 1.500.000 шилжүүлчих үү гэж асууж байгаад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 18-19-р хуудас/,
Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоме ланд “СУ” сүлжээ дэлгүүрт найзтайгаа уулзаад байж байхад манай эхнэр болох Б над руу залгаад “Б эгч яаралтай 1 сая төгрөг зээлээч гялс хүн рүү мөнгө шилжүүлэх шаардлагатай байна” гэж надад хэлсэн. Тэр үед нь надад 1 сая төгрөг байхгүй гэж хэлээд утсаа салгахад 1 минут орчмын дараа над руу ахин манай эхнэр залгаад 500.000 төгрөг байгаа бол тэрнийгээ энэ данс руу хийчих гэж хэлээд 5022680234 Ш П гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс өгөхөөр нь би тус данс руу өөрийн интернэт банкаараа шилжүүлсэн. Би тухайн үедээ эхнэрээ эгчтэйгээ утсаар яриад мөнгө зээлж байгаа байх гэж бодсон. Гэтэл орой манай эхнэр надаас дансны дугаараа өгчих эгч рүү явуулъя, 2-3 цагийн дараа хийнэ гэсэн юм чинь одоо явуулчих байх гээд миний хаан банкны дансыг аваад эгч рүү гээ чатаар явуултал эгч нь манай эхнэр рүү залгаад юун данс юу гэж асуусан. Манай эхнэр та надаас 3 цагийн өмнө 500.000 төгрөг зээлсэн шүү дээ гэхэд харин би фейсбүүкээ хакердуулсан юм шиг байна сая хүмүүс залгаж надад хэллээ, би одоо Дундговь аймгийн Цагдаагийн газар дээр ирсэн байна, өөр бас хэдэн хүмүүсээс ингэж мөнгө авсан бололтой гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67-р хуудас/,
Хохирогч П.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байхад 13 цагийн үед миний фейсбүүк хаяг руу АНУ-д амьдардаг манай төрсөн эгч болох У өөрийн фейсбүүк хаягаас байна уу, эгчийн дүү мөнгө байна уу гэж над руу бичсэн юм, тэгэхээр нь яасан юу болоо вэ гэж асуухад Монгол улсад байгаа хүн рүү мөнгө явуулах гэсэн юм гэхээр нь би эгчээсээ чатаар хэдийг явуулах юм бэ гэж асуухад тэрээр чамд яг хэдэн төгрөг байгаа юм бэ гэхээр нь би 1.500.000 төгрөгийн боломж бололцоо байна гэж хэлсэн юм. Тэгж хэлсний дараа манай эгч над руу 5022680234 дугаарын дансыг өгөөд, энэ данс руу шилжүүлээд өгөөрэй, Ш гэх хүний данс байгаа шүү гэхээр нь би тэр данс руу өөрийнхөө данснаас 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Хэсэг хугацааны дараа манай эгч АНУ-аас над руу залгаад миний фейсбүүк хаягаар хүн ороод энд тэндхийн хүмүүсээс мөнгө нэхээд байсан байна, гэхээр нь би фейсбүүкээр залилуулсан гэдгээ мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-р хуудас/,
Хохирогч П.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Бгэдэг нэртэй фейсбүүк хаяг ашигладаг байсан боловч одоо ашиглахгүй байгаа. Учир нь тухайн үед ашиглаж байсан гар утсаа 2019 оны 12 дугаар сарын үед согтуу явж байгаад утсаа алга болгосон юм. Тэрнээс хойг миний фейсбүүк хаягаар миний таних хүмүүсээс үл таних хүн мөнгө зээлж авч залилан хийх болсон. Одоо би тэр фейсбүүк хаягаа ашиглахгүй байгаа. Би нарийндаа юу болсон талаар мэдэхгүй байна. У надруу гэнэт залгаад мөнгөө авьяа гэж хэлсэн, би юу яриад байгаа талаар нь ойлгоогүй, тэгтэл чи надаас 7 хоногийн өмнө 1 сая 500 мянган төгрөг фейсбүүкээрээ чат бичээд зээлээ биздээ гэж хэлсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 241-242-р хуудас/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өмнө нь “Б” гэсэн фейсбүүк хаяг ашигладаг байж байгаад 2019 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна, фейсбүүкээр мөнгө залилуулснаас хойш ашиглахгүй байж байгаад саяханаас энэ хаягаа ашиглаж байгаа. 2019 оны 12 сард миний “Б” гэсэн фейсбүүк хаягийг ашиглаж танихгүй хүмүүс миний өмнөөс фейсбүүк хаягаар таньдаг хүмүүс рүү мөнгө гуйж чат бичсэн байсан...Манай эгчийн охин Б руу миний данс явуулсан чинь Б нөхөр Лоосоо мөнгө аваад чатаар явуулсан данс руу нь 500.000 төгрөг хийсэн байсан. Миний фейсбүүкийг өөр хүн ашиглаж байгааг мэдээд 500.000 төгрөгийг Лын данс руу шилжүүлсэн. Хохирлын мөнгө гэж Л надад 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэр 250.000 төгрөгийг миний фейсбүүкийг ашигласан хүмүүс Л руу шилжүүлсэн гэсэн. Одоо үлдсэн 250.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 5-р хуудас/,
Гэрч Э.Бий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би найз Шын хамт 2019 оны 06 дугаар сараас эхлэн хүмүүсийн фейсбүүкт хууль бусаар нэвтэрдэг байсан. Хууль бусаар нэвтрэхдээ нэвтрэх нэр, нууц үг дээр нь утасны дугаарыг нь хийж буюу таах арга ашиглан нэвтэрч ойр дотны найз нөхдөөс нь мөнгө гуйж залилдаг байсан. Тэгээд Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт баригдаж шалгагдаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өдөржин байж байгаад оройн 20 цагийн орчимд энэ 461 дүгээр хорих ангид хоригдсон. Э, И хоёрт Ш бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр П.Шын картыг үлдээгээд явсан. Тэгээд тэр өдрөөс хойш би энэ үйлдлийг хийгээгүй. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хэрвээ энэ картыг ашигласан байвал Э, И нар ашигласан байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...”Эс Гаме” дээр Э, И, Ш, Тэмүүжин, Б бид 6 уулзсан. Тэгээд Эс гаме-д намайг тоглоом тоглож байхад хажууд Бийг яаж хүний Фейсбүүк хаягт нэвтэрдэг байсныг харсан. П Ш гэсэн нэртэй карт байсан. Энэ картыг ийм нэртэй байсныг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Шын дансыг бид 6 ашиглаж байгаад би орой Дархан хот руу явсан. Тэр 5 “Даян” буудалд хоноод үлдсэн. Тэгээд өглөө нь Ш, Б 2 цагдаа явлаа гээд явсан байсан. Явахдаа тэр Э, И хоёрт Шын картыг үлдээгээд явсан байна лээ. Э, И хоёр 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод ирсэн. Тэр карт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Э, И нарт байсан гэсэн. Тухайн картыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан хотод Э бид хоёр хамт явж байгаад хаясан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч О.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэмүүжинээс уг картыг авахад Э, И, Э, Б бид 5 байсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласан. Энэ өдрөөс хойш хэрвээ гүйлгээ хийгдсэн бол Б бид хоёрт хамаагүй. Уг карт Э, Э, И нарт байгаа байх. Яагаад гэвэл 2019 оны 12 дугаар сарын 19-ний 09 цагаас 19 цаг хүртэл, 20-ны өдөр 09 цагаас 19 цаг хүртэл байж байгаад 461-д хоригдсон. Хоригдохоосоо өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өглөө Э, Э, И гуравт үлдээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32, 70-73-р хуудас/,
Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хүү хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа. Миний зүгээс болон гэр бүлийн хүмүүс хамжиж хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07-р хуудас/
Шүүгдэгч О.Ин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Э, Э 2-той уулзахад тэр 2-ын ах нь гээд Ш, Б гэх 2 ах байсан...Ямар ч байсан бид 5 хамтдаа бараг өдөр болгон шахуу буюу 10 хоног хамт зочид буудал, бар цэнгээний газраар явж мөнгө төгрөг үрдэг байсан... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлд Гранд Плазагийн хажуу талын Даян төвийн буудалд хоноход Б, Ш 2 өөрсдийнхөө яаж мөнгөтэй болдог талаар хэлсэн. Тэр арга нь юу вэ гэхээр хүмүүсийн фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг тааж тэдгээрийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч найз нөхдөөс нь тэдний нэрийг ашиглан мөнгө төгрөг залилан авдаг байсан. Тухайн залилан авсан мөнгөө Хаан банкны нэг ногоон өнгөтэй картыг ашиглан гарган авдаг байсан талаараа хэлсэн. Э бид хоёр бол 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28, 120-121, 189-190-р хуудас/
Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ш, Б, И гуравтай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уулзаж Даян гээд нэртэй зочид буудалд хамт хоносон. Тэгээд 19-ний өглөө Ш, Б 2 Хан-Уул дүүргийн цагдаа руу яваад И бид 2 үлдсэн. И бид 2-т Шын ногоон өнгөтэй Хаан банкны виза картыг Ш, Б 2 үлдээхдээ...хорооллын эцэст байх цахим тоглоомын газарт очоод хийж байтал нэг хүний фейсбүүк хаяг нэвтэрчихсэн. Тэгээд И бид хоёр өөрсдөө чатлаад нэг хүнээс 500.000 төгрөгийг П.Шын дансанд хийлгээд И АТМ-с авсан. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 23-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус авсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ид байсан. Тэгээд И, Э бид гурав Дархан хотод байхдаа хугалаад хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 125-127, 185-186-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3, 160-р тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 24-26, 55-56, 61, 111, 144-146, 164, 169 -р тал/
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 51-р тал/
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 66 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 156-р тал/
П.Шын Хаан банкны 5022680234 дугаарын дансанд орлого орсон талаарх гүйлгээний хуулга, лавлагаа /1-р хх-ийн 146-р тал/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-р тал/
Шүүгдэгч Э.Эын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88, 93, 2-р хх-ийн 17-р тал/
Шүүгдэгч О.Ин хувийн байдлыг тогтоосон төрсний гэрчилгээний лавлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 96, 100, 2-р хх-ийн 19-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.И Э.Э нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 13 дугаар байр 1-8 тоотод оршин суух иргэн Д.Угаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хоме Ланд” хотхоны CU дэлгүүр дотор 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Лоос цахим хэрэгсэл ашиглан П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан хохирогч П.Эаас 1.500.000 төгрөгийг П.Ш гэх 5022680234 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
Улаанбаатар хотод Б.Б, Т, П.У нарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээ болох фейсбүүк хаягт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус хууль бусаар нэвтэрч, танилцан бусдын цахим төхөөрөмж болон мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хохирогч Д.Угийн мэдүүлэг / 1-р хх-ийн 18-19-р хуудас/, хохирогч Б.Лын мэдүүлэг /1-р хх-ийн 66-67-р хуудас/, хохирогч П.Эын мэдүүлэг /хх-ийн 174-р хуудас/, хохирогч П.Тийн мэдүүлэг /хх-ийн 241-242-р хуудас/, хохирогч Б.Бгийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 5-р хуудас/, гэрч Э.Бий мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/, гэрч Э.Эын мэдүүлэг/1-р хх-ийн 30-31-р хуудас/, гэрч О.Шын мэдүүлэг /1-р хх-ийн 32, 70-73-р хуудас/, гэрч П.Оийн мэдүүлэг /2-р хх-ийн 07-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3, 160-р тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 24-26, 55-56, 61, 111, 144-146, 164, 169 -р тал/, Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 51-р тал/, Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 66 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 156-р тал/, П.Шын Хаан банкны 5022680234 дугаарын дансанд орлого орсон талаарх гүйлгээний хуулга, лавлагаа /1-р хх-ийн 146-р тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч О.И, Э.Э нарын цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан дээрх гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч О.И, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч О.И, Э.Э нарын гэмт үйлдлээс хохирогч Д.Уд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, Б.Лт 500.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Эт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч П.Эын дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн гэх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлэг хийсэн мэдээлэл, хохирогч Б.Бгийн дансанд 250.000 төгрөгийг шилжүүлсэн гэх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлэг хийсэн мэдээлэл, хохирогч Д.Угийн дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлэг хийсэн мэдээлэл, хохирогч Б.Лын дансанд 250.000 төгрөгийг шилжүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлэг хийсэн мэдээлэл гэх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.И, Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.И, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч О.И, Э.Э нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт торгох ялыг гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.И, Э.Э нарыг хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
Шүүгдэгч нарын хувийн байдалд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг шүүх харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч О.И, Э нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 2038000530060 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шовогт Оийн И, Б овогт Эын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийн И, Эын Э нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийн И, Эын Э нарыг тус бүр хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч О.И, Э.Э нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт торгох ялыг гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.И, Э.Э нарт оногдуулсан гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2038000530060 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.И, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР