| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00450/И |
| Дугаар | 107 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 107
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Я.*******, Н.******* нарт холбогдох 321.28377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Я.******* нь тус *******ны Завхан салбараас 2011 оны 09 сарын 21-ний өдөр Б/З/11/197 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай үнээний фермер ашиглах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Портер машин, хашаа байшин, нарны үүсгэвэр антень зурагт барьцаалсан. Зээлдэгч нь бизнесийн зээлийн гэрээний 7.1.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул ******* зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 сарын 25, 2016 оны 02 сарын 15, 2016 оны 08 сарын 26-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл өгч мөн удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Я.*******, Н.******* нараас 321.28377 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******-******* багт оршин суух Я.*******, Н.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Я.******* нь эхнэр Н.*******ийн хамт ******* *******ны Завхан салбараас 6.000.000 төгрөгийг үйлдвэрлэлийн зориулалтаар зээлсэн нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нийт 321.28377 төгрөгийг бид хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Бид дахин энэ асуудлаар шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй боллоо гэдгээ ойлголоо гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* *******ны Завхан салбар нь иргэн Я.*******, Н.******* нарт холбогдуулан 321.28377 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 321.28377 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10288 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Я.*******, Н.******* нарт холбогдох 321.28377 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 321.28377 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Я.*******, Н.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 10288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5144 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 5144 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ