Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 151/2017/00071/и |
Дугаар | 151/ШШ2017/00282 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00282
2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00282 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт оршин суух Бараат овогт Жамбацэрэнгийн Нарантуяа /НГ64060463/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-Миний бие нь 1979 онд Дундговь аймагт сургууль төгссөн. 1980 оны 7 дугаар сарын 10-ны 1982 оны 9 сарын 1 өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгч, 1983 оноос 1985 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникум төгсөөд 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1 өдөр хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд малын эмчээр тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр үед үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 10-ны 1982 оны 9 сарын 1 өдрийг хүртэл үйлчлэгч, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1 өдөр хүртэл малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Ж.Нарантуяа нь Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 10-ны 1982 оны 9 сарын 1 өдрийг хүртэл үйлчлэгч, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15 өдөр хүртэл малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Ж.Нарантуяагийн Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 10-ны 1982 оны 9 сарын 1 өдрийг хүртэл үйлчлэгч, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15 өдөр хүртэл малын эмчээр тус тус ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: - Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1980 оны 7 сарын 15-ны өдрийн түр ажилд авах тухай “...Жамбацэрэнгийн Нарантуяаг 2-р гуанзанд түр угаагчаар томилон ажиллуусугай...” гэх бичилттэй 77 дугаартай тушаал /хх-4/, Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1982 оны 8 сарын 20-ны өдрийн ажилд түр томилох ба ажилаас чөлөөлөх тухай “...Ж.Нарантуяаг нарийн боовны цэвэрлэгчийн ажлаас 1982 оны 9 сарын 1-нээс чөлөөлж, ХАА-н техникумын захиргааны мэдэлд тус тус шилжүүсүгэй...” гэх бичилттэй 84 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1985 оны 7 сарын 26-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай “...Жамбацэрэнгийн Нарантуяаг 1985 оны 7 сарын 26-ны өдрөөс...тус тус томилсугай...” гэх бичилттэй 43 дугаартай тушаал /хх-6/, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1986 оны 6 сарын 18-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...Тус нэгдлийн ажилчин, албан хаагч 36 хүнийг 1986 оны 7, 8, 9 сард амруулахаар хавсралтаар баталсугай...хавсралтын 2-т Ж.Нарантуяа, цэгийн эмч...” гэх бичилттэй 86 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1988 оны 4 сарын 13-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай “...Нэгдлийн малчин, гишүүдийн 1988 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...хавсралтын 11-т ЭТЦ-ийн эмч, Ж.Нарантуяа...” гэх бичилттэй 13 дугаартай тушаал /хх-8/, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1990 оны 1 сарын 1-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай “...Тус нэгдлийн ажилчин, албан хаагч, малчин гишүүдийн 1990 оны ээлжийн амралтын хуваарийг 1, 2-р хавсралтаар баталсугай...1 дүгээр хавсралтын 24-т аптекийн эрхлэгч, Ж.Нарантуяа...” гэх бичилттэй 1 дугаартай тушаал /хх-9/, Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1992 оны 1 сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “...БНМАУ-ын аж ахуй нэгжийн тухай хуулийн дагуу нэгдэж ХК болсонтой холбогдуулан тушаах нь: Нэг:Хуучин нэгдэлд ажиллаж байсан малчин ажилчдыг хавсралтаар үүрэгт ажлаас нь 1 дүгээрсарын 15-ны өдрөөс чөлөөлсүгэй...хавсралтын 71-т Ж.Нарантуяа...” гэх бичилттэй 2 дугаартай тушаал /хх-10/, гэрч Г.Наранцэцэгийн “...Ж.Нарантуяа нь 1985 оноос 1992 он хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч С.Монгоогийн “...Би Ж.Нарантуяаг 1977 оноос 1992 он хүртэл мэднэ. Ж.Нарантуяа нь манай эхнэртэй хамт 1985 оноос 1992 он хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Эмчилгээ тэжээлийн цэгт эмчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.Энхмандалын “...Ж.Нарантуяа нь 1981 оноос 1982 онд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд үйлчлэгч, угаагчаар ажиллаж байсан ..” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Д.Тунгалагийн “...Ж.Нарантуяа нь 1981 оноос 1982 онд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд 2-р гуанзанд үйлчлэгч, угаагчаар ажиллаж байсан ..” гэх мэдүүлэг /хх-29/ зэрэг болно.
Иймд Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамбацэрэнгийн Нарантуяаг Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 10-ны 1982 оны 9 сарын 1 өдрийг хүртэл үйлчлэгч, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15 өдөр хүртэл малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ