Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 108

 

  Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                       

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 2148739 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогттой ******* нь ******* сумын ******* сангаас 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 3.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 01-нд дууссах боловч зээлдэгч М.*******тай удаа дараа уулзах буюу албан мэдэгдэх хуудас өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн. Иймд ******* овогттой *******ас зээлийн хүүгийн үлдэгдэл 2045435 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хүүгийн үлдэгдэл 2045435 төгрөг, бусад холбогдон гаргасан зардал 11216 төгрөг, нийт 2148739 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагч этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумд оршин суух М.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь Цагаанхайхан сумын ******* сангаас 3000000 төгрөгний зээл авсан нь үнэн. Одоо тус зээлийн үлдэгдэл 2148739 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нь М.*******д холбогдуулж 2148739 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...Цагаанхайхан сумын ******* сангаас 3000000 төгрөгний зээл авсан нь үнэн. Одоо тус зээлийн үлдэгдэл 2148739 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж 49330 төгрөгийн тал хувь 24665 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 2148739 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 24665 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ