| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Ч.О, Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ирүүлсэн Ч-ын О, Н-ын О нарт холбогдох эрүүгийн 2038005930055 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038005930055 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэрч Т.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Зуун наст” эмийн сан дээр эхнэр Б, дүү О нарын хамт очсон. Манай эхнэр Оаас манай нөхөр та хоёр ямар харилцаа хамааралтай юм бэ гэж асуусан бид хоёр ямар ч хамаагүй гэж бид хоёр хэлсэн. Тэгээд л тэр хоёр маргалдаад эхэлсэн тэгээд гарч яваад намайг хувцсаа аваад зайлаарай гэхэд нь би хувцсаа аваад автобусанд бичүүлэх гээд явсан чинь унаа байхгүй байхаар нь ажил дээрээ буцаад очиход манай эхнэр эргэж очоод О-тай зодолдсон байсан. Би тэд нарын зүйлийг сайн мэдэхгүй намайг очоод байж байхад цагдаа ирээд аваад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай дүү Ч.О нь Хөвсгөл аймаг Мөрөн сумын 5 дугаар багт байрлах “Зуун наст” эмийн санчаар ажилладаг юм. О 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед над руу залгаад та манай ажил дээр хүрээд ирээч хоёр хүүхэн ирээд намайг зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би ажил дээр нь яваад очсон чинь О уйлчихсан нүүрэндээ маажуулсан шалбархайтай, үс нь уначихсан байдалтай байсан бөгөөд эмийн сангийн лангуу нь нааш цааш хөдөлчихсөн эм тариа нь шалан дээр уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2020 оны 10 сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд манай найз охин О над руу залгаад хүрээд ирээч хоёр эмэгтэй хүн орж ирээд нөхөртэйгөө хардаад учир зүггүй дайрч давшлаад байна гэхээр нь “Зуун наст” эмийн сан дээр очсон. Очиход хоёр эмэгтэй эмийн сан дотор нь байсан бөгөөд тэр гурав хэрүүл хийж байсан. Тэр хоёр эмэгтэйн нэг нь Оыг нөхөртэйгөө хардаж байгаа бололтой зүйл яриад байсан. Манай найз охин О нэлээн уйлчихсан үс нь сэгсийчихсэн гинж цагны оосор нь тасарчихсан зүүн хацар нь маажуулчихсан бололтой шалбарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эгч ээж хоёр ортол О мэндийн зөрүүгүй хэл амаар доромжлоод манай эгч Эг үсдээд өшиглөөд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг очиход эдгээр хүмүүс зодолдсон, О гэх эмэгтэй манай дүү Оийг эгчтэйгээ нийлж зодсон гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Би очоод та нар юу болоод ингэж зодоон хийхдээ хүрэв, яг юу болсон юм, ярилцаад үнэн зөвөө олоод шийдье гэж хэлсэн. Тэгээд бид нар эмийн сан руу орсон. Би О болон Б нарт хандаж та 2 үнэхээр уулзаж учирсан юм уу, чи энэ залууг гэр бүлтэй гэдгийг мэдэж байсан уу, та хоёр одоо үнэн учраа хэл гэж хэлтэл О миний урдаас хэл амаар доромжилж, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас,
Шүүгдэгч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 10 сарын 23-ны өдөр 15 цаг 45 минутын үед би ажил дээрээ байхад гаднаас урд надтай хамт жолоонд сурдаг байсан зүс таних залуу нэг танихгүй эмэгтэйтэй орж ирээд чи манай нөхөртэй ямар харьцаатай юм гэж асуухад би танина гэхдээ янз бүрийн буруу ойлгох асуудал байхгүй гэж хэлэхэд би чамайг цагдаад өгнө гээд уурлаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө орж ирсэн эмэгтэйн дүү лангуу руу гараараа цохиод гараад ир гээд баахан юм яриад байсан. Би тэр хоёроос айгаад арын өрөөндөө ороход манай лангууны хаалгыг савж орж ирээд дүү охин нь миний үсэн дээрээс татаж унагаагаад хоёулаа намайг зодсон. Намайг чирч гаргах гэж байхад нь манай найз залуу орж ирээд тэд нарыг аваад гарсан. Тэгээд тэд нар яваад өгсөн би эгч рүүгээ залгаад та хүрээд ирээч гээд би эгчийгээ дуудаад манай эгч ирээд байж байхад нөгөө хоёр танихгүй хоёр эмэгтэй хүнтэй зүс таних нөгөө залуутай тавуулаа болж орж ирээд бичлэг хийгээд баахан юм яриад байсан. Би зүгээр байж байгаад ажлын байран дээрээ найз залуугийнхаа хажууд танихгүй хүнд доромжлуулж зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/
Шүүгдэгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэр эмэгтэйг би чи одоо юу гээд байгаа юм бэ наашаа гараад ир гэсэн чинь тэр эмэгтэй чадахгүй гэхээр нь би шууд эмийн сангийн лангууны хаалгаар нь явж орсон. Тэр эмэгтэй чи яах гээд байгаа юм гар гээд цээж рүү түлхэхээр нь би чи одоо юу гээд байгаа юм гээд цааш нь буйдан руу нь унагаасан. Тэр эмэгтэй унахдаа миний үснээс зулгаагаад унасан...Бид гурав ортол тэр хоёр лангууныхаа араас гарч ирээд хэл амаар доромжилж О гэх эмэгтэй нь намайг хөлөөрөө бүсэлхийнээс дооших хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд О намайг эмийн сангийн шалан дээр унагаагаад дээрээс өшиглөөд үснээс зулгаагаад дэвслээд байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 535 дугаартай: Ч.Оын биед баруун зүүн хацар, эрүү, зүүн бугуйнд зулгаралт, хамрын зөөлөн эдэд няцралт, цус хуралт, баруун гуя, өвдгөнд цус хуралт, өвчүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Ч.Оын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 47-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн зурган дээр нуруунд зулгаралт, баруун гуя, баруун өвдөг, баруун цавь, баруун бугалга, зүүн сарвуу, баруун шуу, баруун өвдөг, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 57-р тал/
Зөрчлийн амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-р тал/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р тал/,
Шүүгдэгч Н.Оийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-52-р тал/
Шүүгдэгч Ч.Оын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-61-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Оыг бусадтай хардсаны улмаас хохирогч Ч.Оыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Отэй харилцан зодолдсоны улмаас Н.Оийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь гэрч Т.Бын гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, гэрч Ч.Оийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Г.Эий мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/, гэрч Н.Бийн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, гэрч Л.Эгийн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-р тал/, Зөрчлийн амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-р тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р тал/, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.О, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын бусдыг хардсан таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.О нь Ч.О нарын эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.О, Ч.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-н 88-89/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.О, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.О, Ч.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.О, Ч.О нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Н.О, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч тус бүрт оногдуулав.
2038005930055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Чын О, Б овогт Н-ын О нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.О, Ч.О нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038005930055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР