Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 109

 

 Хариуцагч  хүлээн  зөвшөөрсөн                                               

Завхан  аймаг  дахь  сум  дундын  иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүгч  Л.Эхлэлт  би  Завхан  аймгийн  *******  сумын  Засаг  даргын  нэхэмжлэлтэй  Х.*******д  холбогдох  1612463  төгрөг  гаргуулах  тухай  иргэний  хэргийг  хүлээн  авч  хянаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Завхан  аймгийн  *******  сумын  Засаг  дарга  нэхэмжлэлдээ: *******  овогттой  *******  нь  *******  сумын  Сум  хөгжүүлэх  сангаас  2015  оны  03  дугаар  сарын  25-ны  өдөр  №04  дугаартай  зээлийн  гэрээг  байгуулан  2.5  сая  төгрөгийн  зээлийг  авсан.  Зээлийн  гэрээний  хугацаа  2018  оны  04  дүгээр  сарын  01-нд  дууссан.  Зээлдэгч  Х.*******  нь  зээл,  зээлийн  хүүгийн  төлбөрийг  эргэн  төлөлтийн  хуваарийн  дагуу  хийгээгүй  болон  гэрээний  үүргээ  биелүүлээгүй  учир  зээлийн  гэрээний  2.4,  3.3,  4.3  дахь  заалтыг  тус  тус  үндэслэн  зээлийн  төлбөрийг  хуваарийн  дагуу  нэхэмжилж  байна.  Иймд *******  овогтой  *******ээс  өнөөдрийг  хүртэл  графикийн  дагуу  төлөх  1462319  төгрөг,  зээлийн  гэрээний  2.4-т  заасны  дагуу  хугацаа  хэтэрсэн  алданги  138928  төгрөг  бусад  холбогдон  гаргасан  зардал  11216  төгрөг,  нийт  1612463  төгрөгийг  нэхэмжлэн  гаргуулж  манай  сангийн  100091855401  тоот  дансанд  байршуулан  өгч  хохиролгүй  болгож  өгнө  үү.  Мөн  шүүхийн  тэмдэгтийн  хураамж  болон  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  албанд  шилжсэн  тохиолдолд  холбогдон  гарах  зардлыг  хариуцагч  этгээдээр  төлүүлэхээр  шийдвэрлэж  өгнө  үү  гэжээ.

Хариуцагч  Завхан  аймгийн  *******  сумд  оршин  суух  Х.*******  нь  шүүхэд  гаргасан  тайлбартаа:  Миний  бие  Х.*******  нь    сумын  Сум  хөгжүүлэх  сангаас  2500000  төгрөгний  зээл  авсан  нь  үнэн.  Үүнийгээ  өөрийнхөө  болоцоогоор  хугацаанд  нь  төлнө.  Одоо  1612463  төгрөгийг  төлөхөө  зөвшөөрч  байна  гэжээ.

Хэрэгт  цугларсан  нотлох  баримтуудыг  шинжлэн  судлаад  ҮНДЭСЛЭХ  нь:

Завхан  аймгийн  *******  сумын  Засаг  дарга  нь  Х.*******д  холбогдуулж  1612463  төгрөг  гаргуулах  тухай  нэхэмжлэлийг  шүүхэд  ирүүлжээ.

Хариуцагч  Х.*******  нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн  зөвшөөрсөн  болох  нь  түүний    сумын  Сум  хөгжүүлэх  сангаас  2500000  төгрөгний  зээл  авсан  нь  үнэн.  Үүнийгээ  өөрийнхөө  болоцоогоор  хугацаанд  нь  төлнө.  Одоо  1612463  төгрөгийг  төлөхөө  зөвшөөрч  байна  гэсэн  тайлбараар  тогтоогдож  байх  тул  нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн  зөвшөөрснийг  баталж,  хэргийг  хялбаршуулсан  журмаар  хянан  шийдвэрлэх  үндэстэй  байна.

Нэхэмжлэгч  байгууллага  нь  Монгол  Улсын  Тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41  дүгээр  зүйлийн  41.1.3  дахь  хэсэгт  зааснаар  тэмдэгтийн  хураамж  төлөхөөс  чөлөөлөгддөг  болохыг  дурдаж  хариуцагчаас  Монгол  Улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр  зүйлийн  74.5  дахь  хэсэгт  зааснаар  нэхэмжлэлийн  үнийн  дүнд  тохирох  тэмдэгтийн  хураамж  40749  төгрөгийн  тал  хувь  20374  төгрөг  гаргуулж  улсын  орлого  болгох  нь  зүйтэй  гэж  үзээд

МОНГОЛ  УЛСЫН  ИРГЭНИЙ  ХЭРЭГ  ШҮҮХЭД  ХЯНАН  ШИЙДВЭРЛЭХ  ТУХАЙ  ХУУЛИЙН  123  ДУГААР  ЗҮЙЛИЙН  123.1,  74,  75-Р  ЗҮЙЛҮҮДИЙГ  УДИРДЛАГА  БОЛГОН  

ЗАХИРАМЖЛАХ  НЬ:

1.  Завхан  аймгийн  *******  сумын  Засаг  даргын  нэхэмжлэлтэй  Х.*******д  холбогдох  1612463  төгрөг  гаргуулах  тухайиргэний  хэргийн  хариуцагч  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд  нь  хүлээн  зөвшөөрснийг  баталж  хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.  Монгол  Улсын  Тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41-р  зүйлийн  41.1.3  дахь  хэсэгт  зааснаар  нэхэмжлэгч  тэмдэгтийн  хураамжаас  чөлөөлөгддөг  болохыг  дурдаж,  Монгол  Улсын  Тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7-р  зүйлийн  7.1.1,  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  60-р  зүйлийн  60.1,  56-р  зүйлийн  56.1,  74  дүгээр  зүйлийн  74.5  дахь  хэсгүүдэд  зааснаар  хариуцагчаас  тэмдэгтийн  хураамж  20374  төгрөгийг  гаргуулж  улсын  орлого  болгосугай.

3.  Захирамжийг  хариуцагч  сайн  дураар  эс  биелүүлвэл  шүүхийн  шийдвэрийн  нэгэн  адил  албадан  гүйцэтгүүлэхийг  мэдэгдсүгэй.

4.  Зохигчид  давж  заалдах,  хяналтын  журмаар  хянан  шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг  дурдсугай

 

ШҮҮГЧ  Л.ЭХЛЭЛТ