Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************д холбогдох эрүүгийн 2038001930022 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Мандал” гэх газраас иргэн ******************19 тооны хонь, ямааг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 20-ны хооронд хулгайлан авч 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Баруун Мандал” гэх газарт бэлчээр дээрээс иргэн ******************өмчлөлийн 19 тооны ямааг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Мандал” гэх газраас иргэн ******************19 тооны хонь, ямааг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 20-ны хооронд хулгайлан авч 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

    Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Баруун Мандал” гэх газарт бэлчээр дээрээс иргэн ******************өмчлөлийн 19 тооны ямааг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001930022 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  шатанд өгсөн: “…Амарсайхан ахын хонь бэлчээрт явж байхад нь өөрийнхөө хоньтой нийлүүлсэн...2018 оны 12 дугаар сарын дундуур Идэрзаяа гэдэг  ахын хонь манай хоньтой ойрхон явахаар нь 19 тооны ямааг нийлүүлээд туучихсан. Тэгээд хотондоо  авчир нядалсан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р хуудас/,

  Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 сарын 10-даар 4 ишиг дагуулсан 1 ямаа манай хөрш ****************** гэдэг айлын наад талын зураагаас гарч ирсэн. Тухайн үед манайх 26 тооны хонь ямаа алдсан. Тэгтэл танай зүгээс гараад ирлээ. Манай хонь ямаа байна уу гэж асуухад мэдэхгүй манай мал бүрэн байна гэж байсан. Бид малаа шүүгээд үзэхэд ******************ын тэмдэгтэй 2 хонь манай хонинд нийлсэн байсан. Яагаад хонь дутуу байхад манай хонь бүрэн гээд байсныг ойлгоогүй дараа нь хонио ав гээд буцаагаад өгсөн...Би тухайн үед дахин хонио тоолж үзэхэд 26 биш 19 тооны хонь ямаа дутсан байсан. Үүнээс 4 ишиг 1 ямаа ******************ын хотноос гарч ирсэн. Одоо 14 тооны нас гүйцсэн ямаа байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 37-38-р хуудас/,

  Хохирогч ****************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны 12 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Баруун Мандал” гэх газарт бэлчээр дээрээс 19 тооны ямаагаа хулгайд алдсан. Малаа тухайн өдрийн 10-11 цагийн орчим гаргаад эзэнгүй туугаад орхисон байсан юм. Тэгээд 5-6 хоногийн дараа тоолсон чинь 19 тооны ямаа дутсан. Тухайн үедээ эрж хайгаад олоогүй учраас тэгсхийгээд цагдаад ч хэлэлгүй өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 39-40-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх нэг малчин хөлслөөд түүндээ 2018 оны 10 сарын 01-ний өдөр 810 гаран хонь ямаа хүлээлгэж өгсөн. Тэгээд манай нөхөр 10-р сарын 20-нд очоод хонь ямаагаа тоолоод үзэхэд 26 тооны хонь ямаа дутуу байсан гэсэн. Би 25-нд очсон. Тэгтэл 2018 оны 11 сарын 10-даар идшээ хийж байх үед 4 ишиг дагуулсан 1 эм ямаа манай айл хөрш байдаг ******************ын наад талын зураагаас гарч ирсэн. Тухайн үед бид малаа шүүж үзэхэд ******************ын 2 хонь манай хонинд нийлсэн байсан...дараа нь хонио ав гээд буцаагаад өгсөн дуугүй аваад л явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би ******************ын төрсөн ах нь байгаа юм аа, ****************** хөдөө Арбулаг сумын 2-р багт мал маллаж амьдардаг даруу төлөв зантай хүн байгаа юм. Идэрзаяа, Амарсайхан нарын ямааг хулгайлсан гэдгийг би мэдээгүй байсан. Харин сүүлд мэдээд Амарсайхан, Идэрзаяа нартай уулзаад гомдол саналгүй болгож хохирлыг нь төлж өгсөн. ****************** ч гэсэн энэ хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 10 дугаар сар, 12 дугаар саруудад ****************** миний ачааны муу портер машиныг Мөрөн сум руу 2 удаа авч орсон. Тэгэхэд өөрийнхөө хотноос хэдэн хонь ямаа гаргасан. Тэрнийгээ мөнгө болгоод ирнэ, унаагаа өгөөч гэхээр нь би өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн  52-53, 57-58-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75-р хуудас/,

Хохирогч ****************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,

Хохирогч ****************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038001930022 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Мандал” гэх газраас иргэн ******************19 тооны хонь, ямааг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 20-ны хооронд хулгайлан авч 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Баруун Мандал” гэх газарт бэлчээр дээрээс иргэн ******************өмчлөлийн 19 тооны ямааг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р хуудас/,

 Хохирогч ******************/хх-ийн 28-30, 37-38-р хуудас/, хохирогч ******************/хх-ийн 34-36, 39-40-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 44-45-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 46-47-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 51-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн  52-53, 57-58-р хуудас/,

Хохирогч ****************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,

Хохирогч ****************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************** нь хохирогч ******************19 тооны ямааг хулгайлж 1.280.00 төгрөгийн хохирол, хохирогч ******************19 тооны хонь, ямааг хулгайлж 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 84-р хуудас/-аар 4000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч ******************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Гэмт хэрэг үйлдэх үед буюу 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 20-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон тул гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2038001930022 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2038001930022 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР