Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 112

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням лж, нарийн бичгийн Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 1957 оны 03-р сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрж, өссөн. Улмаар 1973 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн Баян-Улаан бригадад бог мал маллаж байсан. Би нагац ах *******, ээж ******* нарын хамт мал маллаж байсан бөгөөд миний хөдөлмөрийн зарим хөлс нагац ах *******ын нэрээр гарч ирсэн байна.

Иймд намайг 1973 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.******* нь 1973 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн Баян-Улаан бригадад мал маллаж байсан болох нь 1970 оны 04-р сарын 01-ний өдөр нээлгэж, бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн ******* тоот лавлагаа, баярын бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийг нагац ах *******тойгоо хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******ийн ...******* багаасаа л ******* буюу ******* гэдэг юм. Энэ хүний дэргэд мал малласан хүн. *******г /*******/ агент хийхэд нь хүртэл хөдөө байж мал маллаж, андиад их тус болдог байсан. Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн Баян-Улаан бригад дээр үед Чандмань бригад гэдэг байсан одоо Баян-Улаан гэж нэрлэдэг болсон юм байна лээ. Энд насаараа л мал малласан. ******* сургууль, соёлд явж байгаагүй. Нэг удаа цэрэгт яваад хөлдөө бэртэл аваад эргэж ирээд түүнээс хойш яваагүй юм. 1987 оны намар айл болсон санагдаж байна. Яагаад гэхээр том хүүхэд Пүрэв нь 1986 онд гарч байсан. Түүнээс хойш л тусдаа мал малласан. Тэрнээс өмнө бол андиагийнхаас /*******/ ерөөсөө салаагүй юмдаг. ******* гэр бүл болохоосоо өмнө ээж *******, нагац ах ******* нарын хамт нэг гэрт байж малаа малладаг байсан. *******гийн дүү ******* бас хамт байдаг байсан. Хонь, ямаа голдуу малладаг байсан. Би аймагт байдаг ч гэсэн үргэлж нааш цаашаа нутаг орноороо их явдаг байсан. Тэгээд андиа дээрээ байнга очдог байсан болохоор энэ хүүхдийн мал маллаж байсныг сайн мэднэ. Тасралтгүй л мал малласан. Одоо ч гэсэн малтай байгаа... гэсэн,

гэрч А.ын ... ******* ах 1957 онд төрсөн. Тахиа жилтэй. ******* сумын ын гэдэг газарт төрж байсан гэдэг юм. Энэ хүн байнга л хөдөө байж нагац ах *******ын хамт мал маллаж байсан. Дан хонь хариулдаг байсан. Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд ээж *******, нагац ах *******, дүү ******* нарын хамт мал малладаг байсан. 1973 оноос 1990 он хүртэл нэгдэл хувьчлагдтал малаа малласан. Түүнээс хойш хувийн малаа малласан. Сургуульд бараг суугаагүй. Бага ангиасаа гарсан. Цэрэгт нэг удаа яваад хөлөө гэмтээгээд тэгээд буцаад ирсэн юм. Түүнээс хойш цэрэгт яваагүй. 1987 оны үед байна уу, 1988 оны үед л цэрэгт явснаа буцаад ирсэн юм. Тасралтгүй мал малласан. Би тухайн үед айл саахалт байж мал малладаг байсан учраас сайн мэднэ. Мал маллаж байхдаа шагнуулж байсан. Гэрт нь ороход нь баярын бичиг янз бүрийн зүйл их харагддаг байсан. Нагац ах нь хамт амьдардаг байсан болохоор өрхийн тэргүүлэгч гэдэг утгаар нь тэгэж гарч ирсэн байх. Түүнээсяагаад тэгэж бичигдсэнийг бол би сайн мэдэхгүй байна. Тэр үеийн нэгдлийн хоёр байсан. , гээд олон нар байсан. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн бол тэр дэвтэр дээр бичилт хийж хөлс өгдөг байсан. Би тухайн үед 100 төгрөг, зарим жил сайн ажиллаа гэхэд 1500 төгрөг авдаг байсан. Нэг удаа би 2000 төгрөг л авч байснаа сайн санадаг юм. Хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй бол хөдөлмөр хөлс эцэг, эхийн нэр дээр л бичигдэж олгогддог байсан. Тэр үед чинь их болих үе байлаа шүү дээ гэсэн,

гэрч С.ийн ... ******* шувт л хөдөө байж мал малладаг хүүхэд байсан. Манай нутгийн ******* гэж бид дууддаг юм. Нэрийг нь ******* гэдэг хүний хамт л бог голдуу мал малладаг байсан. Оныг сайн хэлж мэдэхгүй байна. Дандаа л хөдөө байсан хүн. Сургууль, соёлд ч яваагүй. Цэрэгт яваагүй шүү. Байнга л хөдөө байж ******* сумын Саруул зам нэгдэлд нагац ах *******, эх *******, дүүгийн хамт мал л малладаг байсныг сайн мэднэ. ******* эхээс хоёулаа. Малаа гайгүй сайн малладаг байсан. Шагнуулж байсан байх. Тухайн нэгдлийн нь , , гээд олон нар байсан. Энэ хүмүүс яг нэг гэрт цугтаа амьдардаг байсан. Тэгэхээр өрхийн тэргүүлэгч гэдэг утгаар нь энэ хүний нэр дээр гаралгүй яахав. Шувт хөдөө байсан юм чинь тэгэлгүй яахав. ******* чинь дан хөдөө байдаг байсан гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул түүнийг нагац ах *******ын хамт мал маллаж байсан гэж үзэх үндэстэй байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* гэгээн овогт *******ийн *******г 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-д зааснаар тус шүүхийн 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ