Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 115

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Хас банкны Завхан салбарыннэхэмжлэлтэй Д.Ням, П.Цэрэндулам нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13,061,536.49 /арван гурван сая жаран нэгэн мянга таван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Завхан салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ням, П.Цэрэндулам нар нь манай банкнаас 2014 оны 04-р сарын 03-ны өдөр зээлийн 1690001628 тоот гэрээгээр 28,000,000 төгрөгийн зээлийн холимог зориулалтаар 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2016 оны 02 сарын 04-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийг нь өөрчилж 1690003436 тоот гэрээний өөрчлөлт хийсэн. Зээлийн барьцаанд 93-48 ЗАА улсын дугаартай СА3278Р1К2371 маркийн 2003 онд үйлдвэрлэсэн шар өнгөтэй, АР-07179 арлын дугаартай ачааны автомашин, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ногоон байранд байрлах 000074767 тоот гэрчилгээний дугаартай, Ү-0918001917 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 36 мкв талбайтай орон сууцыг барьцаалуулсан. Д.Ням нь Зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж, зээлдэгчтэй уулзан мэдэгдэх шаардах хуудсыг өгч байсан боловч санаатайгаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Зээл төлөх хугацаа 129 хоног хэтэрсэн байна.

Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,061,536.49 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэхүү нэхэмжлэлийн хамт шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.1-д заасны дагуу шүүхээс гарах шийдэврийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор зээлийн барьцаанд барьцаалсан 93-48 ЗАА улсын дугаартай СА3278Р1К2371 маркийн 2003 онд үйлдвэрлэсэн шар өнгөтэй, АР-07179 арлын дугаартай ачааны автомашин, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ногоон байранд байрлах 000074767 тоот гэрчилгээний дугаартай, Ү-0918001917 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 36 мкв талбайтай орон сууцыг битүүмжилж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Цэрэндулам, /хариуцагч Д.Нямын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэндулам/ шүүхэд гаргасан тайлбартаа: 1690003436 тоот зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 13,061,536.49 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг зээлээ 2017 оны 10-р сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгана гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Хас банкны Завхан салбар нь Д.Ням, П.Цэрэндулам нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13,061,536.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч ...зээлийн үлдэгдэл 13,061,536.49 төгрөгийг 2017 оны 10-р сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгана... гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Ийнхүү хариуцагч Д.Ням, П.Цэрэндулам нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,061,536.49 /арван гурван сая жаран нэгэн мянга таван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Ням, П.Цэрэндулам нар нь 2017 оны 10-р сарын 31-ний өдөр бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223,257.68 төгрөгнөөс 111,628.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 111,628.84 төгрөгийг, хариуцагч Д.Ням, П.Цэрэндулам нараас 111,628.84 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ