| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00320/И |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 116
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ж.*******ын нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.******* миний бие нь Ч.*******тэй 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан уг гэрээнд Ч.******* надаас хонины мах 1378 кг, ямааны мах 2271 кг, нийт 3649 кг махыг 15000000 төгрөгөөр худалдан аваад мөнгийг минь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр болж гэрээ хийсэн боловч одоо хүртэл мөнгөө өгөөгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Миний төрсөн дүү болох Ж.Анхбаатар нь 2014 онд мориноос унаж тархины хүнд гэмтэл авч, эдийн засгийн боломжоос болж эмчлүүлж чадахгүй өдий хүрсэн. Энэ 15000000 төгрөгийг дүүгийнхээ эмчилгээнд зориулах гэж малаа борлуулсан боловч Ч.******* мөнгийг минь өгөхгүй удсанаас болж бид цаг хугацаа маш их алдаж хохирч байна. Дүү маань маш яаралтай эмчилгээнд орох болсон тул бидний мөнгийг Ч.*******гээс гаргуулж өгч туслана уу гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумд оршин суух ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.******* миний бие нь Ж.*******аас 15000000 төгрөгийн мах аваад энэ мөнгийг төлж чадаагүй өдий хүрсэн юм. Би энэ 15000000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь Ч.*******д холбогдуулж 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний Ч.******* миний бие нь Ж.*******аас 15000000 төгрөгийн мах аваад энэ мөнгийг төлж чадаагүй өдий хүрсэн юм. Би энэ 15000000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202950 төгрөгний талхувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ж.*******ын нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 15000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 202950 төгрөгийн 107475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу *********** тоот данснаас 101475 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 101475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ