Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** ****************холбогдох эрүүгийн 2138000000057 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар 26-ны өдөр хохирогч ****************малын бэлчээрээс үүдэн маргалдан улмаар баруун гарын шуу хэсэгт модоор цохиж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар 26-ны өдөр хохирогч ****************малын бэлчээрээс үүдэн маргалдан улмаар баруун гарын шуу хэсэгт модоор цохиж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000057 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад гэрээсээ хониндоо явахаар гарсан юм. “Цахир жалга" “Цахиржалаг” гэх нэртэй ууланд хонио хариулж явж байсан. тэгээд уг ууланд **************** бас хонио хариулж явж байсан. тэгээд би ****************ийг ахын дүү хонио буцаах хонио дээрээс нь дарья гэж хэлсэн. Тэгтэл та хонио дараад буцаагаад дараад явахгүй юу гэж надад хэлсэн. тэгэхээр нь би намайг өдөөд байна уу гэж маргалдаад таягдаж явсан гишүүгээр ****************ийг цохисон юм. ... ямар нэгэн шалтгаан байхгүй. Бэлчээрийн маргаанаас л болж ийм зүйл болсон. Уг хэрэг гарснаас өмнө бол бэлчээрийн хэрүүл болон бусад асуудлаар маргаж байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Хохирогч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр баг “Цахиржалаг” гэх нэртэй газарт хонио туугаад уулан дээр гараад сууж байтал ****************гэх нутгийн ах миний араас хонио харилж явж байсан юм тэгээд над дээр ирснээ хонио буцаахгүй юм уу гэхээр нь би хонио буцааж яах юм  гэж хэлсэн. тэгсэн энэ газраас чинь би хоньтойгоо явна чи хонио буцаа эргүүл гэж хэлсэн. тэгэхээр нь би хэсэг байж байгаад хонио буцаана гэж хэлсэн. тэгтэл ****************гэх хүн чи намайг өдөөд байна уу гэж хэлэнгүүтээ мод барьж ирээд гар луу минь модоор цохисон. ...малын бэлчээр харамлаж намайг модоор гар луу цохисон. ****************гэх хүн тэр хавийн малын бэлчээрийг өөрийн эзэмшил болгох гээд байдаг хүн байгаа юм. ... эмчилгээний зардал, аймгийн төв болон сумын төв рүү явсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. ”гэх мэдүүлэг /хх-13-14, 15х/,

Гэрч ****************нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед манай бага хүү **************** нь хониндоо явсан юм би тэр үед гэртээ гэрийнхээ ажлыг хийж үлдсэн. Орой 17 цагийн үед манай хүү **************** гэртээ орж ирэхдээ гараа хугалчихлаа гэхээр нь яав ийв яагаад гараа хугалсан юм бэ унаж бэртээ юу гэж асуусан чинь ****************гэх хүн модоор цохиод гарыг минь хугалчихлаа гэсэн юм тэгэхээр нь би ****************очиж уулзах уу гэхэд манай хүү яах юм бэ гэхээр нь очиж уулзаагүй. Тухайн үедээ гайгүй болчих байх арай ч гар нь хугараагүй мах нь гэмтсэн байх гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй ****************ч уулзаагүй юм. тэгтэл хэд хоногоос гар нь өвдөөд унтаж чадахгүй болохоор нь эмнэлэгт үзүүлэхээр Мөрөн суманд ирээд Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд Цагдаагийн байгууллагад хандсан юм.  ”гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай:

  1. ****************ийн биед баруун шуу ясны зөөртэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. ****************ийн биед үүссэн гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт /хх-21х/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 багийн Засаг даргын тодорхойлолт /хх-35/, ****************иргэний үнэмлэхийн хуулбар хувь /хх-36х/, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-32-33х/,   2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000057 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар 26-ны өдөр хохирогч ****************малын бэлчээрээс үүдэн маргалдан улмаар баруун гарын шуу хэсэгт модоор цохиж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-30-31х/,

Хохирогч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-12-14, 15х/,

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-16-18х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны 30 дугаартай дүгнэлт /хх-21х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд

тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ****************нь хохирогч ****************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь 1.000.000 төгрөг нэхэмжилснийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч ****************бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч ****************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял, хохирогчтой эвлэрсэн, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрсөн, хохирогчид 1.000.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналтай байна гэв.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500.000 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялын саналыг шүүгдэгч ****************нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ****************эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө ирлэсхийсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ****************нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 1.000.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүдэгч ****************Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.300 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “****************” овогт ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч ****************торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.300 /нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН