Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ  

   Улсын яллагч П.Отгонбаатар,

   Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2138000000070 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ****************нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Мунгараг” гэх нэртэй газарт байрлах иргэн ****************гэрт өөрийн нагац дүү ****************“олон хүний дэргэд намайг элдвээр хэлж муухай байдалд орууллаа” гэх шалтгаанаар ширээн дээр байсан халуун савтай цай шидэж, нүүр лүү нь гараараа цохиж, хэвлий хэсэг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Мунгараг” гэх нэртэй газарт байрлах иргэн ****************гэрт өөрийн нагац дүү ****************“олон хүний дэргэд намайг элдвээр хэлж муухай байдалд орууллаа” гэх шалтгаанаар ширээн дээр байсан халуун савтай цай шидэж, нүүр лүү нь гараараа цохиж, хэвлий хэсэг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000070 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 12 цагийн үед Ханх сумын 2 дугаар багт байдаг миний зээ хүү болох Б.Баттулгынд хүүхдийн сэвлэг үргээх найранд очиж цай хоол архи дарс ууж байгаад орой Рэнчинлхүмбэ сум руу хөдөлсөн би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул хэдэн цагт ямар айлд орсноо сайн санахгүй байна нэг мэдсэн намайг танихгүй 2 залуу хажуу талаас сугадан модон дотор явж байсан тэгээд би нөгөө 2 залуугаас би хаана явна юу болов яасан юм бэ гэж асуусан чинь нөгөө 2 танихгүй залуу та айлын халуун савтай цай аваад зээ охин руугаа шидсэн танай зээ охин нэлээн түлэгдсэн байна лээ гэж хэлсэн. тэгээд би буцаж очоод тэр айлд ороогүй шууд машиндаа суугаад байж байтал цуг явсан хүмүүс манай айлаас ирсэн тэгсэн миний төрсөн дүү болох ****************та яасан хачин хүн бэ хүүхэд түлээд хаячихлаа гэсэн машин гуйгаад ханх сумын төв рүү эмнэлэг рүү явууллаа гэж хэлсэн тэгээд бид нар хөдлөөд өөр айлд очиж хоносон. **************** гэж манай зээ дүү байгаа юм. ... хийсэн үйлдлээ гэмшиж байна. /хх-19-20х/ гэх мэдүүлэг,

Хохирогч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм.2021 оны 01 сарын 26-ны өдөр аав ээж болон нөхөр, **************** нарын хамт нутгийнхаа айлын хүүхдийн үсний найранд очсон. Бид нар тэр айлд найрлаад сууж байтал **************** ах архи ууж согтчихоод найранд очсон айлын хойморт гарч суучхаад согтуурхаад байхаар нь Би “Та жоохон цаашаа суучих бас өөрөөсөө ахмад настай хүний доор нь суух хэрэгтэй шүү дээ” гэтэл **************** ах миний ярьсан хэлсэн зүйлийг огт тоогоогүй. Дараа нь бид нар тэр айлаасаа гараад замдаа явж байгаад Баасан гэж хүнийг гэрт нь хүргэж өгөхөөр гэрт нь очсон.Тэгтэл манай машины гэрэл унтарч асаагаад болохгүй байхаар нь машинаа тэр айлын гадна засахаар болохоор нь би өөрийнхөө хүүхдийг аваад тэр айлд дулаацахаар орсон.Тэгээд би тэр айлд хүүхдээ дулаацуулаад сууж байтал гаднаас **************** ах гаднаас орж ирээд “Чи надад олон хүний дэргэд чи намайг элдвээр хэлж муухай байдалд орууллаа” гэх зэргээр агсарч байгаад тэр айлын ширээн дээр байсан халуун савтай цайг аваад над руу шидтэл тэр халуун савтай цай нь намайг оноод миний дээрээс халуун сүүтэй цай асгарахаар нь би “Та намайг яаж байгаа юм бэ” гэтэл **************** ах намайг тэр айлын ор руу шахаж байгаад миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод гэдэс хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би тэр айлаас намайг алчихлаа гээд гүйгээд гартал надтай зөрөөд манай ээж Оюунтунгалаг нөхөр Мэндбаяр болон ****************ийн эхнэр Баасансүрэн нар тэр айл руу орсон.Тэгээд дараа нь би Ханх сумын эмнэлэг рүү явж очоод үзүүлсэн. Ийм л зүйл болсон. ... Айлын үсний найран дээр ирчхээд согтуурхаад байхаар нь “Та айлын найран дээр ирчхээд ахмад настай хүнийг хүндлээд доор нь суух хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн асуудлаас л болж надад уурлаж тийм асуудал гаргасан байх гэж бодож байна.Өөрөөр хэрэлдэж муудалцах шалтгаан байгаагүй. Одоо надад санал гомдол байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-14-16х/,

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 сарын 26 өдөр Ханх сумын 2-багт айлын үсний найранд очсон тэгээд манай төрсөн ах болох ****************жаахан согтсон суухаар та жаахан соёлтой суулдаа гэж хэлсэн манай охин бас тэгж хэлж байсан. Тэгсэн манай ах **************** та 2 намайг доромжиллоо гэсэн би тэгэхээр согтуу хүнтэй юу ярих уу гэж бодоод юм яриагүй 18 цагийн үед үсний найраас Ренчинлхүмбэ сум
руу хөдөлсөн замаараа хүн буулгаад явах гэтэл манай хүргэн Мэндбаяр машины гэрэл болохгүй байна та нар айлд ороод сууж бай гэсэн. Бид нар бууж ороогүй ганцхан манай охин
**************** хүүхдээ аваад айл руу орсон удаагүй байтал хүн хувцсаа тайлаад уйлаад зогсож байсан. яасан ба гээд би асуусан чинь **************** ах над руу халуун цай аваад шидлээ гэсэн. ... тэгээд Ханх сумын эмнэлэг рүү аваад явсан. ийм зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-27-29х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай:

  1. ****************ын биед баруун, зүүн чамархай хуйх, баруун, зүүн хацар, нуруу, баруун мөр, бугалгад 1-2 зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь өндөр температуртай зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэд байна.
  3. ****************ын биед үүссэн гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээр гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-33х/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-43х/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46х/, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-51-52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138000000070 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч ****************нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Мунгараг” гэх нэртэй газарт байрлах иргэн ****************гэрт өөрийн нагац дүү ****************“олон хүний дэргэд намайг элдвээр хэлж муухай байдалд орууллаа” гэх шалтгаанаар ширээн дээр байсан халуун савтай цай шидэж, нүүр лүү нь гараараа цохиж, хэвлий хэсэг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-14-16х/, гэрч ****************мэдүүлэг /хх-27-29х/,

  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн  2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ /хх-51-52х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ****************нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч ****************нь хохирогч ****************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч ****************нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-51-52х/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч ****************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч ****************нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч ****************оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.900 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын даргын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “****************” овогт **************** ****************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** ****************ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч ****************торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.900 /нэг мянга есөн зуу/ төгрөгийг шүүгдэгч ****************оос гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН