Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

  2020        12          25                                   2020/ШЦТ/14

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Даваажаргалын өмгөөлөгч Б.Ганбаатар

шүүгдэгч: Г.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шалбий овогт Ганболдын Алтанд холбогдох эрүүгийн 2011 00179 0123 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82-971 тоотод оршин суудаг, урьд нь 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Г Ал, /РД:ФА86081311/,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоотод байх гэртээ иргэн Ц.Даваажаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011001790123 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Ал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Даваажаргалын “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед би эхнэр Мөнгөнцэцэгийн хамтаар хамаатан Г.Ал гэрлүү эхнэр, хүүхдийн хамтаар очсон юм...Ингээд Ал эхнэр бид хоёрыг ирсэн гээд Тайга нэртэй архи задалж, уг архийг Г.Ал бид хоёр хувааж уусан. Ингээд би дэлгүүрээс авсан Соёрхол нэртэй архиа задлаад сууж байтал манай эхнэр Мөнгөнцэцэг, Ал эхнэр Батцэцэг нар гараад явсан. Тэгээд удалгүй орж ирэхдээ дэлгүүрээс пиво, архи авчихсан орж ирсэн...Тэгсэн манай эхнэр Мөнгөнцэцэг Ал хандан “ээж чинь хавдартай байна гэсэн. Ах дүүсээрээ нийлж байгаад эмчилгээнд оруулъя, шинжилгээ өгч хавдар мөн эсэхийг тогтоодог” гэсэн гэж хэлсэн. Тэгсэн Алтан уйлаад “одоо тэгээд би яахын” гээд сэтгэл санаагаар унахад манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар Ал 2 талд нь суугаад А тайвшруулсан. Тэгсэн манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар гадаа гарч бие засахаар гарсан хойгуур нь би А хандан “хэдүүлээ бөөнөөрөө байхад болно. Манай хадам ээж ч гэсэн үүнийг сонсчихоод 2 хоног нойргүй хоносон” гэж хэлэхэд Г.А миний өөдөөс “миний ээж яачихаад байгаа юм бэ” гээд үгийн зөрөөгүй нэг удаа шанаадахад би А хандан “чи яасан гэж намайг цохиж байгаа юм бэ” гэхэд Алтан “би та нарыг ална шүү” гээд намайг дахин шанаадаж цохиход би газар унахад гаднаас манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар орж ирээд манай эхнэр Мөнгөнцэцэг цээжээрээ намайг тэврээд А хандан “чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн А “яадгийн, би та нарыг бүгдийг чинь ална, тэр хадам ахдаа хэлээрэй” гээд Алтан хөлөөрөө миний нүүрэн тус газарт 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч А.Батцэцэгийн “...Мөнгөнцэцэг манай нөхөрт хандан “танай ээж одоо хорт хавдартай, гэтэл чи энд архи уугаад байж байдаг, арчаагүй юм.” гэсэн утгатай зүйл ярихад манай нөхөр Г.Алтан Мөнгөнцэцэгт хандан “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд Ц.Даваажаргал дундуур орж ирээд эхнэрээ өмөөрөөд “үнэн юм чинь” гээд хоорондоо маргалдсан. Манай нөхөр уурлаад Даваажаргалын нүд рүү нь гараараа 2 удаа цохиход Даваажаргал газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Ж.Мөнгөнцэцэгийн “...би А санаа зовоод “ээж чинь хорт хавдартай гэсэн, хэдүүлээ бөөндөө эмчлүүлье” гэж хэлсэн. Тэгсэн Алтан 2 гараа саваад сууж байсанаа огцом босож ирж уурлаад байсан ба Батцэцэг надад хандан “чи яах гэж хэлж байгаа юм бэ” гэхэд нь би А мэдэж байгаа юм байх л гэж бодсон ш дээ гэж хэлсэн. Ингээд Батцэцэг “намайг гарч тамхи татая” гэхэд нь хамт гараад тамхи татаж байхдаа “одоо нээх юм битгий ярь, нэг уурлахаар яадаг билээ чи мэднэ биз дээ” гэж хэлсэн. Ингээд Батцэцэгтэй тамхи татаад буцаад гэрлүү ороход манай нөхөр Даваажаргал том өрөөний шалан дээр уначихсан байхаар нь би гүйж очоод нөхөрөө хамгаалахад Г.А манай нөхөр Ц.Даваажаргалын дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би салгаж нөхөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1456 дугаартай “...Ц.Даваажаргалын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 50/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 52/, Хаан банкны дансны хуулга /хх 53-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоотод байх гэртээ иргэн Ц.Даваажаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Даваажаргалын “...Г.Алтан миний өөдөөс “миний ээж яачихаад байгаа юм бэ” гээд үгийн зөрөөгүй нэг удаа шанаадахад би Алтанд хандан “чи яасан гэж намайг цохиж байгаа юм бэ” гэхэд Алтан “би та нарыг ална шүү” гээд намайг дахин шанаадаж цохиход би газар унахад гаднаас манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар орж ирээд манай эхнэр Мөнгөнцэцэг цээжээрээ намайг тэврээд Алтанд хандан “чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Алтан “яадгийн, би та нарыг бүгдийг чинь ална, тэр хадам ахдаа хэлээрэй” гээд Алтан хөлөөрөө миний нүүрэн тус газарт 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч А.Батцэцэгийн “...Мөнгөнцэцэг манай нөхөрт хандан “танай ээж одоо хорт хавдартай, гэтэл чи энд архи уугаад байж байдаг, арчаагүй юм.” гэсэн утгатай зүйл ярихад манай нөхөр Г.Алтан Мөнгөнцэцэгт хандан “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд Ц.Даваажаргал дундуур орж ирээд эхнэрээ өмөөрөөд “үнэн юм чинь” гээд хоорондоо маргалдсан. Манай нөхөр уурлаад Даваажаргалын нүд рүү нь гараараа 2 удаа цохиход Даваажаргал газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Ж.Мөнгөнцэцэгийн “...би Алтанд санаа зовоод “ээж чинь хорт хавдартай гэсэн, хэдүүлээ бөөндөө эмчлүүлье” гэж хэлсэн. Тэгсэн Алтан 2 гараа саваад сууж байсанаа огцом босож ирж уурлаад байсан ба Батцэцэг надад хандан “чи яах гэж хэлж байгаа юм бэ” гэхэд нь би Алтанг мэдэж байгаа юм байх л гэж бодсон ш дээ гэж хэлсэн. Ингээд Батцэцэг “намайг гарч тамхи татая” гэхэд нь хамт гараад тамхи татаж байхдаа “одоо нээх юм битгий ярь, нэг уурлахаар яадаг билээ чи мэднэ биз дээ” гэж хэлсэн. Ингээд Батцэцэгтэй тамхи татаад буцаад гэрлүү ороход манай нөхөр Даваажаргал том өрөөний шалан дээр уначихсан байхаар нь би гүйж очоод нөхөрөө хамгаалахад Г.Алтан манай нөхөр Ц.Даваажаргалын дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би салгаж нөхөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1456 дугаартай “...Ц.Даваажаргалын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй орох хүсэлт гаргаж, өөрөө өөрийгөө өмгөөлж, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Шүүх шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн №1278 дугаартай магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан ба тэрээр энэ байдалдаа дүгнэлт хийлгүйгээр дахин хүний эрүүл мэндэд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхад түүнд тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан зэргийг мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлав.

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шалбий овогт Ганболдын А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг)  1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛА