Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

   2020         12          28                                   2020/ШЦТ/16     

 

                       

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: М.Энхбаатар,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал,

Шүүгдэгч: Б.Т  түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заяат овогт Батжаргалын Тэлмэнд холбогдох эрүүгийн 2011003800882 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн маргэжилтэй, Говь ХХК-нд дотоод аудитын хэлтэст аудитороор ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49а-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Заяат овогт Батжаргалын Т, /РД:УК88063013/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч Б.Т нь Төрийн банкны Мөнгөн завъяа тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд шунахай сэдэлтээр, өөрийн хэрэгцээндээ өр төлбөрөө дарах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч иргэн Ж.Мөнхөөгийн нэр дээр 346502363365 дугаартай иргэдийн энгийн харилцах дансыг шинээр нээж, интернэт банкинд бүртгэж, түүний 346502360274 дугаарын хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалан 9 удаагийн үйлдлээр 17.267.000 төгрөгийн  “онлайн хадгаламж барьцаалсан” зээлийг цахим хэрэгсэл ашиглаж Төрийн банкийг төөрөгдөлд оруулан, хуурч гаргуулан өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан  гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011003800882 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Т: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргалын “Б.Т нь 12 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл 6.763.782 төгрөгийн хохирлыг барагдуулсан тохиолдолд өөр ямар нэгэн гомдол санал байхгүй гэв”

Хохирогч Б.Норжмаагийн “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай банкны харилцагч Ж.Мөнхөө ирж хадгаламжийн хүүг тооцуулах гэж ирэх үед түүний данснаас нь бэлэн мөнгө авсан байсан. Ингээд тухайн дансанд манай банкны дотоод хяналт шалгалтын газраас шалгалт ороод дотоод хяналт, шалгалтын газрын хянан шалгагч Б.Т нь манай салбарт ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 9 удаагийн үйлдлээр нийт 17.285.000 төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээлийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх дансанд авч ашигласан болох нь тогтоогдсон. Б.Т нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Б.Тэлмэн нь төрийн банкинд 10.308.459 төгрөг эргэн төлөх үлдэгдэлтэй байгаа. Б.Т ажиллаас нь халж хэрэглэгчдийн хохиролыг барагдуул гэсэн шийдвэр гарсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Ж.Энхмөнхийн “...Би анх 2014 оноос 2017 оны хооронд Төрийн банкинд ажилладаг байсан юм. Тэр хугацаанд Б.Т бид хоёр хамт ажиллаж байгаад танилцсан. Би тэгээд 2017 онд ажиллаасаа гарсан. Б.Т нь манай Хан-Уул дүүрэгт байрлах Дөл хотхонд байрыг түрээслэдэг байж байгаад 2018 оны 09 дүгээр сараас хойш мөнгө төгрөгөө өгөхгүй алга болоод өгсөн юм. Тэрнээс хойш бараг уулзаж чадаагүй, утсаар л ярьдаг байсан. Би Т Төрийн банкнаас авсан мөнгөний талаар огт мэдэхгүй байна. Тэлмэн нь өмнө нь надад 1 сая гаран төгрөгний өртэй байсан. Дээр нь манай байрыг түрээслэж байсны төлбөр болох 4 сая орчим төгрөгний өр дутуу байсан. Эдгээр мөнгийг надруу Б.Т шилжүүлж өгч байсан. Өөр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Б.Т нэр дээр байдаг 88186254 гэсэн дугаарыг хэсэг ашиглаж байсан юм. Тэр үед надад интернэт банкны нууц үг ирэхээр нь би Б.Т хэлж өгч байсан тохиолдол байгаа. Тэрнээс би Ж.Мөнхөөгийн интернет банкны нууц үгийг ашиглаж мөнгө авсан юм байхгүй, таних ч үгүй хүн байна. Б.Т нь ямар ч байсан өмнө нь өгөх ёстой байсан мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Гэрч Г.Мягмарсүрэнгээс “...Би Т, Энхмөнх гэх хүмүүсийг танихгүй. Миний 5035264887 дугаарын Хаан банкны данс руу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.997.000 төгрөгийг Төрийн банкны данснаас шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Сая л дансны хуулгаа хараад мэдлээ. Миний интернэт банк болон картын нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №170 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Т 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх нийт 9 удаагийн гүйлгээтэй холбоотой “Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын гаргасан “Мөнгөн завъяа” тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайланд Б.Тэлмэнд холбогдох 20.021.387.00 төгрөгний зөрчил дутагдал гаргасан тайлан нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна.

2.Б.Т холбогдох 9 удаагийн гүйлгээтэй холбоотой зээлийн 17.267.000.00 төгрөг, шимтгэл болон өргөдлийн хураамжийн 18.000.000 төгрөг зээлийн хуримтлагдсан хүү 2.736.387.00 төгрөгийн нийт 20.021.387.00 төгрөгийн авлага үүсгэсэн нь үндэслэлтэй байна.

3. Б.Тэлмэнд холбогдох нийт 20.021.387.00 төгрөгний авлагаас 2019 онд 8 удаагийн гүйлгээгээр 9.712.928.00 төгрөг, 2020 онд 2 удаагийн гүйлгээгээр 544.676.83 төгрөг нийт 10.257.604 төгрөгийн төлбөр төлөгдөн шинжилгээ хийж дуусах хугацааны байдлаар 9.763.782.17 төгрөгийн тооцооны үлдэгдэлийг төлөхөөр байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,

Төрийн банкны Чингэлтэй дүүрэг дэх салбарын харъяа Мөнгөн завъяа тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан /хх-ийн189-215 хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б нь Төрийн банкны Мөнгөн завъяа тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд шунахай сэдэлтээр, өөрийн хэрэгцээндээ өр төлбөрөө дарах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч иргэн Ж.Мөнхөөгийн нэр дээр 346502363365 дугаартай иргэдийн энгийн харилцах дансыг шинээр нээж, интернэт банкинд бүртгэж, түүний 346502360274 дугаарын хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалан 9 удаагийн үйлдлээр 17.267.000 төгрөгийн  “онлайн хадгаламж барьцаалсан” зээлийг цахим хэрэгсэл ашиглаж Төрийн банкийг төөрөгдөлд оруулан, хуурч гаргуулан өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Норжмаагийн А.Түвшинжаргалын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т нь шунахай сэдэлтээр, өөрийн хэрэгцээндээ өр төлбөрөө дарах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч иргэн Ж.Мөнхөөгийн нэр дээр 346502363365 дугаартай иргэдийн энгийн харилцах дансыг шинээр нээж, интернэт банкинд бүртгэж, түүний 346502360274 дугаарын хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалан 9 удаагийн үйлдлээр 17.267.000 төгрөгийн  “онлайн хадгаламж барьцаалсан” зээлийг цахим хэрэгсэл ашиглаж Төрийн банкийг төөрөгдөлд оруулан, хуурч гаргуулан өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.       

Шүүх шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.Т нь шунахай сэдэлтээр өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, аж ахуй нэгж, байгууллагад эд хөрөнгийн хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан боловч нийт 8.263.782 төгрөгний хохирлоос 1.500.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 6,763,782 төгрөгийг шүүгдэгч Б.Т гаргуулан хохирогч Төрийн банкний Мөнгө завъяа салбарт олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Заяат овогт Батжаргалын Т албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Т  6,763,782 /зургаан сая долоон зуун жаран гурав долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Төрийн банкны Мөнгөн завъяа салбарт гаргуулан олгосугай.

            6 . Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

             7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛ