Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/17

 

   2020        12          28                                   2020/ШЦТ/17      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,   

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ж.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Цагдаа овогт Жамьянсүрэнгийн Энхдалайд холбогдох эрүүгийн 2011000000981 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-12666 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Цагдаа цагаан овогт Ж Э /РД:УМ90040337/,

Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр

Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баттулгатай хүүхэд машинаар мөргөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, баруун зовхины зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011000000981 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн гэв.

            Хохирогч Б.Баттулгын “2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорсо Согоотын 89-1298Д тоотод гэрээсээ гарсан эхнэр Саруул, Хас-Эрдэнэ 11 сартай, Бат-Эрдэнэ 2 настай хүүхдүүдээ аваад хашаанаас түрүүлээд гарсан би араас Ганга-Эрдэнэ 5 настай хүүгээ дагуулаад гарсан хашаагаа түгжээд доошоо алхаж байтал гудамжинд хүү Бат-Эрдэнийг 51-82 улсын дугаартай машин мөргөж гэмтээсэн тэгээд бид нар хоорондоо маргалдсан энэ үед жолоо барьж явсан зүс таних залуу надтай маргалдаж намайг заамдаад миний хөл муу баруун тал руу унагаасан дээрээс нь миний уруул руу гараараа 1-2 удаа цохисон тэгээд манай эхнэр дундуур орж салгасан тэгээд би цагдаа руу залгаж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

            Гэрч Б.Саруулын “...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 08 цаг өнгөрч байхад нөхөр хүүхэдтэйгээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 89- 1298Д тоот гэрээсээ гарсан би Хас-Эрдэнэ 11 сартай, Бат-Эрдэнэ 2 настай хүүхдүүдээ аваад хашаанаас түрүүлээд гараад явж байсан харин манай нөхөр араас Ганга-Эрдэнэ 5 настай хүүгээ дагуулаад гарсан би хүү Бат-Эрдэнэ миний хажууд явж байтал 51-82 улсын дугаартай машин мөргөж гэмтээсэн жолоо барьж явсан зүс таних залуу бууж ирээд чи яагаад хүүхдээ машин руу шидэж байгаа юм гээд над руу дайраад маргалдсан нөхөр Баттулга араас ирээд чи хүүхэд яаж байгаан гэтэл тэр Баттулгын хөл муу тал руу унагаагаад дээрээс нь уруул руу нь гараараа 1-2 удаа цохисон тэгээд би дундуур нь орж салгасан тэгээд Баттулга цагдаа руу залгаж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10917 дугаартай “...Б.Баттулга биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, баруун зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаагаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нэг шүдний сулрал нь Хөнгөн зэрэгт, зовхины зулгаралт нь Гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баттулгатай хүүхэд машинаар мөргөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, баруун зовхины зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баттулгын мэдүүлэг, гэрч Б.Саруулын мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10917 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ж.Энхдалайгийн  бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Э гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Б.Баттулга нь гомдол саналгүй /хх-ийн 38 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Ж.Э хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Цагдаа цагаан овогт Жамьянсүрэнгийн Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг)  450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

  5. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯР