Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/21

 

  2020        12          30                                   2020/ШЦТ/21      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,

Улсын яллагч: М.Энхбаатар,

Шүүгдэгч С.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Сэржээгийн Нарандуламд холбогдох  эрүүгийн 2011019031116 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Оёдолчин мэргэжилтэй, хувиараа машины суудлын бүрээс оёдог, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8-368 тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт С Н, /РД:НЮ78021501/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Нарандулам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аглаг Эрдэнэ” гэх дэн буудал дотор хардалтын улмаас иргэн А.Отгонжаргалын нүүрэн тус газарт өшиглөх, газар унахад нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011019031116 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч С.нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Хохирогч А.Отгонжаргалын...Манай хашаанд манай байшингийн арын байшинг Чанцалдулам Баянмөнх нар түрээслэн амьдардаг бөгөөд тухайн өдөр Чанцалдуламынд Эрдэнэмөнх, Нарандулам гээд өмнө нь тэднийд ирдэг байсан эрэгтэй, эмэгтэй хоёр ирсэн байсан. Намайг цонхоороо дуудахаар нь гэрт ортол тэр хэд архи уугаад сууж байсан. Би өмнө нь Эрдэнэмөнхөөр байшингийнхаа хагархай цонхыг шиллүүлнэ гэж ярьж тохирсон байсан. Энэ талаар асуухаар орсон боловч намайг “суу, суу” гээд байхаар нь тэд нартай хамт архийг нь хувааж уусан. Энэ үед Нарандулам Эрдэнэмөнхөд “чи айлын цонх шиллэж өгнө гэж юу яриад байгаа юм бэ, өөрийнхөө хаалгыг янзлаж чадахгүй байж” гэх мэтээр хэлээд Чанцалдуламд “Эрдэнэмөнхийг хүүхэнтэй танилцуулсан юм уу” гэх мэтээр хэлээд хэсэг хэвтэж байтал Эрдэнэмөнх харилаа гээд ганцаараа гараад явсан. Нарандулам хэсэг хэвтэж байгаад 2020.10.31-ний 20 цагийн орчим гэртээ харилаа гээд гарахаар нь Чанцалдулам бид хоёр түүнийг гаргаж өгчихөөд эргэж ороод тал шил архи хувааж уугаа байж байтал Эрдэнэмөнх утсаар Чанцалдулам руу залгаад “Нарандуламын гэрт хүрээд, ганц нэг шил архи ууя" гэхээр нь Баянмөнхийг үлдээгээд Чанцалдулам бид хоёр Нарандуламын гэрт очтол Нарандулам унтчихсан, Эрдэнэмөнх нэг шил архитай сууж байхаар уг архийг ууж эхлэж байтал Нарандуламын хүүхдүүд нь ирж байна гэхээр Нарандуламыг сэрээх гэтэл сэрж өгөхгүй болохоор нь орхиод тэндээсээ гараад таксинд суутал замаараа архи аваад Эрдэнэмөнх нь Чанцалдулам бид хоёрыг дагуулан 57-р сургуулийн арын жалганы эрмэг дээр байдаг “Аглаг эрдэнэ" нэртэй дэн буудалд ирсэн. Чанцалдулам, Эрдэнэмөнх бид гурав буудалд өрөө авч орсон бөгөөд тэдгээрийн үнэ төлбөрийг Эрдэнэмөнх даагаад яваад байсан байна лээ. Бид гурав өрөөнд ороод авч ирсэн архиа ууж эхлэж байтал Эрдэнэмөнхийн хамарнаас тодорхой шалтгаангүйгээр цус гараад 20, 30 орчим минут тогтохгүй байсан. Чанцалдулам гэр рүүгээ явчихаад ирье гээд шөнө 23 цагийн орчим гарч яваад удалгүй Баянмөнхийн хамт эргээд ирээд архиа үргэлжпүүлэн уухаад байж байтал удалгүй гаднаас Нарандулам “миний мөнгийг үрсэн байна” гээд хэрүүл хийгээд орж иртэл Эрдэнэмөнх “би тэрийг чинь авчихсан, би төлчихөнө" гээд зөрөөд гараад явсан. Гэтэл Нарандулам миний нүүрэн дээр стакантай архи, савтай ундааг цацсан. Миний нүд өвдөед болохгүй тонгойгоод сууж байтал миний нүүр рүү Нарандулам хөлөөрөө тийрч унагаагаад дээрээс 3-4 удаа өшиглөсөн. Цаанаас нь Баянмөнх Нарандулмыг татаж аваад надаас холдуулсан. Нарандулам над руу архи цацаж дараа нь намайг өшиглөх үедээ дээрх гэмтлүүдийг миний биед учруулсан. Нарандулам намайг цохиж, зодож байх үед хажууд Баянмөнх, Чанцалдулам нар хамт байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч болсон асуудлыг бүрэн санахаар байсан. Нарандулам сүүлд архи уугаагүй унтаж байгаад ирсэн болохоор бараг эрүүл байсан. Баянмөнх унтаж байгаад ирсэн болохоор эрүүл шахуу байсан. Чанцалдулам биеэ авч явах, болсон асуудлыг ойлгож мэдэхээр байсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 хуудас/

            Гэрч Н.Чанцалдулмын...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим гэртээ нөхрийн хамт байж байтал миний хамт ажилладаг байсан найз Нарандулам, түүний найз Эрдэнэмөнх нар манайд ирээд хөзөр тоглонгоо архи уугаад сууж байтал хашаанд хамт амьдардаг Отгонжаргал манайд орж ирээд бид 5 хөзөр тоглож архи уугаад сууж байтал Нарандулам эндээ хонолоо гээд хэвтсэн чинь Эрдэнэмөнх гэртээ харилаа гээд 21 цагийн орчим гараад явсан. Түүнийг гарснаас хойш 20 орчим минутын дараа Нарандулам гэртээ харилаа гээд гараад явсан. Отгонжаргал бид 2 үлдсэн архиа уунгаа хоол хийж идээд манай нөхөр Баянмөнх унтаад байж байтал Отгонжаргал Эрдэнэмөнхөөр хийлгэнэ гэж тохирсон байсан ажиллаа ярихаар залгатал “Нарандуламын гэрт хамт байна хүрээд ир” гэхээр нь бид хоёр Нарандуламын гэрт очиж 4-үүлээ Эрдэнэмөнх, Отгонжаргал бид хэд архи хувааж ууж байтал Нарандуламын хүүхдүүд ирэх гэж байна гээд Нарандуламыг гэрт нь үлдээгээд бид гурав буудалд үргэлжпүүлэн архи уухаар гарсан бөгөөд гадаа Нарандуламын хүүхдүүдтэй таараад зөрсөн. Бид гурав Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57-р сургуулийн арын жалганы ирмэг дээр байдаг буудалд нэг өрөө аваад замаасаа 2 шил архи аваад уг буудалд орсон. Уг мөнгийг бүгдийг нь Эрдэнэмөнх гаргасан юм. Буудалд ороод удаагүй байтал халуудаад Эрдэнэмөнхийн хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би гэртээ харьж нөхрөө дагуулж ирээд Эрдэнэмөнхийг авч гарахаар ярьж тохироод би гэр рүүгээ 01 цагийн орчим явсан. Гэртээ очоод нөхрөө аваад гарч явтал замд манай нөхөртэй Нарандулам утсаар ярьж аль буудалд байгааг мэдсэн байсан. Нөхрийн хамт буудалдаа эргэж очоод удаагүй байж байтал Нарандулам буудал дээр ирээд доороос Эрдэнэмөнхийг дуудуулсан. Эрдэнэмөнх гарч явтал коридорт Нарандуламтай таараад мөнгө төгрөгний асуудал яриад Нарандулам нь “миний мөнгөөр хүүхэнтэй архи ууж буудалд орлоо” гээд маргалдаад байсан бөгөөд Эрдэнэмөнх цаашаа яваад Нарандулам буудлын өрөөнд орж ирсэн. Энэ үед өрөөнд Отгонжаргал, манай нөхөр Баянмөнх, бид гурав байсан. Отгонжаргал буудлын орон дээр хагас хэвтсэн байдалтай байж байтал Нарандулам аягатай архи аваад Отгонжаргалын нүүр рүү цацсан чинь Отгонжаргал нүдээ дараад доошоо тонгойтол дээрээс нь ундаа толгой руу нь асгаад орон дээрээс түлхэж унагаагаад нүүр орчимд нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Отгонжаргал босож ирээд ширээн дээр байсан ундаа аваад цацахаар нь Баянмөнх Отгонжаргалыг татаж би Нарандуламыг татаж салгасан. Энэ үед доороос буудлын хүмүүс ирээд цагдаа дуудсан. Тэр хоёр л хоорондоо маргалдсан. Өөр хэн нэгэн бусадтай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тухайн үед Отгонжаргалын биед ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Нарааг орж ирэх үед Отгонжаргал ямар нэг байдлаар гэмтэж бэртээгүй байсан. Эрдэнэмөнх, Нарандуламын данснаас мөнгө шилжүүлж авчихаад уг мөнгөө Отгонжаргал бид хоёртой буудал, архинд зарцуулсанд уурлаж улмаар Отгонжаргалтай Эрдэнэмөнхийг хардаж зодсон гэж бодож байна. Тухайн үед Отгонжаргал бид хоёрт Нарандуламаас мөнгө авсан гэдгээ Эрдэнэмөнх хэлээгүй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч болсон асуудлыг ойлгож мэдэхээр байсан...гэсэн мэдүүлэг./хх-ийн 13-14  хуудас/,

             Гэрч Д.Баянмөнхийн...Тухайн өдөр манай гэрт найз Нарандулам, Эрдэнэмөнх нар ирж архи ууж байтал хашаанд хамт амьдардаг Отгонжаргал орж ирээд хамт архи ууж байгаад би унтаж амарсан. Шөнө унтаж байтал эхнэр Чанцалдулам намайг сэрээгээд “Аглаг эрдэнэ" буудалд Отгонжаргал, Эрдэнэмөнх нар дээр дагуулан очиж хамт архи уух гэж байтал араас Нарандулам орж ирээд уурлаад Эрдэнэмөнхийг Отгонжаргалтай хардаад уурласан чинь Эрдэнэмөнх зөрөөд гараад явсан. Отгонжаргал оронд хэвтэж байхад нь түүний нүүр толгой хэсэгт ширээн дээр байсан аягатай архи, савтай ундаа цацаж асгаад Отгонжаргалыг босоод ирэхэд татаж газар унагаагаад толгой орчимд нь нэг удаа өшиглөхөөр нь би Отгонжаргалыг татаж холдуулаад Н манай эхнэр татаж хоёр тийш нь холдуулаад салгасан. Түүнээс хойш дахин маргалдсан боловч зодоон болоогүй байж байгаад Нарандулам гарч яваад араас нь бид гурав гарч гэртээ харьсан. Нарандуламаас өөр хэн нэгэн Отгонжаргалгалыг цохиж зодоогүй. Нарандуламыг орж ирэхээс өмнө Отгонжаргалын биед ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Эрдэнэмөнхийг Отгонжаргалтай хардсан талаар ярьж байгаад түүнийг зодсон...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгээгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12653 дугаартай “А.Отгонжаргалыи биед тархи доргилт, баруун хацар, эрүү, зүүн өгзөгт' цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийи гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийи ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-20 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аглаг Эрдэнэ” гэх дэн буудал дотор хардалтын улмаас иргэн А.Отгонжаргалын нүүрэн тус газарт өшиглөх, газар унахад нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Отгонжаргалын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг,  “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул С.Нарандулам нь бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Н гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Хохирогч А.Отгонжаргал нь гомдол саналгүй /хх-ийн 52 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд С.Н хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч А.Отгонжаргал нь гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 52 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт СН Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРМ