| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0837/э |
| Дугаар | 2020/ШЦТ/22 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
2020 12 30 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: И.Ариунсанаа,
Нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,
Шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адиршны Чонос овогт Тэмүүжингийн Бат-Энхэд холбогдох эрүүгийн 2011000000624 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 09- ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 3-362 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адиршны Чонос овгийн Тэмүүжингийн Бат-Энх, /РД:УШ01280914/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Бат-Энхийн үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар байрны гадна насан хүрээгүй хохирогч Э.Гийгүүлэнг “Мобайл Леженд” /Mobail Legend/ тоглоомыг хакердаж өгч чадна, гар утсаа өгч бай” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч 270.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт-5” маркийн гар утсыг нь авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011000000624 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Гийгүүлэнгийн “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 6-26 тоотод амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр буюу 1 дэх өдөр байсан, тухайн өдөр би гэрээсээ 11 цагт гарсан. Тэгээд найз Хатантөмөр, Төгөлдөр, Амар нартай байрныхаа гадаа тоглож байхад цаанаас үл таних нэг ах ирсэн тэгээд бид нарт Мобайл Леженд /Mobail Legend/ гэх тоглоомны тухай ярьж байсан тэгсэнээ надаас энэ тоглоомын хакердаж чадах уу гэж асуусан уг тоглоом нь гар утсан дээр тоглодог юм. Би тэр ахад би хакердаж чадахгүй гэсэн чинь ах нь хакердаж чадна чи гар утсаа өгч бай гэсэн тэгээд би гар утас байхгүй байна гэрт байгаа гэсэн чинь тэр ах аваад ир гэсэн тэгээд би гэрлүүгээ ороод гар утсаа ээжээсээ нууцаар аваад гарсан бөгөөд тэр ахад гар утсаа өгөхөд тэр ах оролдоод байсан.Тэгсэнээ энд интернет орохгүй байна танай хаалганы ойролцоо очиж хакердаж өгье гэсэн тэгээд тэр үл таних ах бид 2 манай орцонд ороод хэсэг байж байтал тэр ах бараг болж байна гээд орцноос гарсан тэгээд байж байтал тэр ах нэг юм мартсан байна гээд орц руу буцаад орсон тэгсэн чинь тэр ах надад ахынх нь ам маш их цангаж байна чи гэрээсээ ус гаргаад өгөөч гэсэн тэгэхээр нь би ээж уурлана гэхэд тэр ах гуйгаад үзэлдээ гээд байхаар нь би гэрлүү орж саванд ус хийгээд гарсан тэгсэн тэр ах байхгүй миний гар утсыг аваад явчихсан байсан. ...Би өөрийн гар утсаа хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар сайтар мэдэхгүй байна. Миний гар утсыг манай ээж авч өгсөн ээж сайн мэдэж байгаа. Би гар утасныхаа имей дугаарыг мэдэхгүй байна манай ээж мэдэж байгаа. Би гар утсаа алдах үедээ Юнителийн 80998057 гэсэн дугаарыг өөрийн гар утсандаа ашиглаж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-13 хуудас/,
Гэрч Б.Азмаагийн “...Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Э.Гийгүүлэн нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 6 дугаар байрны гадаа тоглож байгаад үл таних эрэгтэй хүнд гар утсаа алдсан гээд ороод ирсэн бөгөөд яагаад гар утсыг чинь авсан юм бэ гэж асуухад юм татаж өгнө гээд ашиглаж байсан тэгээд тэр ах ам цангаад байна ахдаа гэрээсээ ус хийгээд гараад ирээч гээд байсан тэгээд би тэр ахад өөрийн гар утсаа үлдээгээд гэрлүү ороод гараад ирсэн чинь байхгүй болсон байсан гэж надад хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн гар утас нь Самсунг Нөүт-5 маркын гар утас байсан. Тухайн гар утсыг Теди худалдааны төвөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 270.000 төгрөгөөр худалдан авсан. Би одоо уг гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хх-13 хуудас/,
Гэрч Б.Гантогтохын “...Би 2008 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди гар утас худалдааны төвийн гадна гар утасны ченж хийж байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Теди худалдааны төвийн гадна зогсож байхдаа хүнээс гар утас авсан. Тухайн өдөр би Самсунг Нөүт-5 маркийн шаргал өнгийн гар утсыг 170 см орчим өндөртэй шар царайтай туранхай залуугаас 80.000 /Наян мянган төгрөг/-өөр худалдан авсан өөр гар утас худалдан аваагүй. Тухайн өдөр 17 цагийн орчим шиг санаж байна теди худалдааны төвийн гадаа зогсож байхад гар утас зарсан гэх залуу над дээр ирээд гар утас авах уу гэж асуусан тэгээд би гар утсыг нь үзэж байгаад худалдаад авчихсан. Би тухайн гар утсыг гэмт хэргийн замаар олдсон гар утас гэж огт мэдээгүй. Надад Самсунг Нөүт-5 маркийн шаргал өнгөтэй гар утас зарсан гэх залуугаас маш олон удаа энэ гар утас хулгай болон гэмт хэргийн замаар олдсон гар утас биш биз гэж асуусан тэгэхэд тэр залуу үгүй ээ тийм юм байхгүй энэ гар утсыг би хэрэглэж байсан гэж надад хэлсэн тэгээд би худалдаж авсан. ..Тухайн надад зарсан гэх Самсунг Нөүт-5 маркийн шаргал өнгөтэй гар утсыг зарсан гэх залуу буцаагаад 80.000 төгрөгрөө өгөөд авсан. Одоо гар утас тэр залууд байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-16-17 хуудас/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7хуудас/,
Хохиролын үнэлгээ /хх-ийн 22 хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Бат-Энхийн үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар байрны гадна насан хүрээгүй хохирогч Э.Гийгүүлэнг “Мобайл Леженд” /Mobail Legend/ тоглоомыг хакердаж өгч чадна, гар утсаа өгч бай” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч 270.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт-5” маркийн гар утсыг нь авч, залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Гийгүүлэнгийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хохиролын үнэлгээ, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ******* нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч 270.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт-5” маркийн гар утсыг нь авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч *******эд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 640 / зургаан зуун дөчин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Э.Гийгүүлэн нь хохирол төлбөр нэхэмжлээгүй эд зүйлээ буцааж авсан тул бусдад төлөх төлбөргүй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Адиршны Чонос овогт Тэмүүжингийн Бат-Энхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч 270.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 640 /зургаан зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯ