Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00507

                 Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 9 дүгээр байрны 43 тоотод оршин суух, Батнай овогт Бямбадоржийн Отгонсүрэн /РД:ЧО62040767/-гийн хүсэлттэй,

 

ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Отгонсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын их сургуулийн харьяа Полтехникийн дээд сургуулийн геологи хайгуулын гидрогеогийн ангийг төгсөөд 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс Барилгын инженер хайгуулын үйлдвэрлэл шинжилгээний институтийн Барилгын инженер хайгуулын товчоонд техникч гоелогчоор ажилд орсон.

1990 оны 01 дүгээр сары 01-ний өдрөөс Барилгын инженер хайгуулын товчооны 2 дугаар бригадад инженер болж дэвшин ажиллаж байгаад 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр жирэмсэний амралтаа авсан. Ингээд эргэж ажилдаа ороогүй.

Одоо өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, гарсан тушаалууд архиваас гарч ирэхгүй, байхгүй байгаа учраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн.

Ийм учраас 1985 оны 6 дугаар сарын 07-ноос 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Барилгын инженер хайгуулын үйлдвэрлэл шинжилгээний институтийн Барилгын инженер хайгуулын товчоонд техникч гоелогчоор, 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Барилгын инженер хайгуулын товчооны 2 дугаар бригадад инженерээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Отгонсүрэн нь 1985 оны 6 дугаар сарын 07-ноос 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Барилгын инженер хайгуулын үйлдвэрлэл шинжилгээний институтийн Барилгын инженер хайгуулын товчоонд техникч гоелогчоор, 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Барилгын инженер хайгуулын товчооны 2 дугаар бригадад инженерээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.Отгонсүрэн нь 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилгын инженер хайгуулын үйлдвэрлэл шинжилгээний институтийн Барилгын инженер хайгуулын товчоонд техникч гоелогчоор ажиллаж байсан болох нь 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нээсэн 090545 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Туяа, Г.Саранчимэг нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Харин 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Барилгын инженер хайгуулын товчооны 2 дугаар бригадад инженерээр ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Батнай овогт Бямбадоржийн Отгонсүрэн /РД:ЧО62040767/-г 1985 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилгын инженер хайгуулын үйлдвэрлэл шинжилгээний институтийн Барилгын инженер хайгуулын товчоонд техникч гоелогчоор ажиллаж байсан болохыг  тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Барилгын инженер хайгуулын товчооны 2 дугаар бригадад инженерээр ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

           

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, зааснаар Б.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Х.ДАШДЭЧМАА