Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 203

П.Э т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Шүүгдэгч П.Э , түүний өмгөөлөгч Л.Амартогос,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Э ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.Э т холбогдох эрүүгийн 2017 2602 0854 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн П.Э , 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермерийн аж ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум, 4 дүгээр баг, Бугат 3 дугаар гудамжны 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 13-13 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

П.Э  нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн 2/60 айлын 43 тоотод иргэн Б.Э гийн гэрийн цонхоор нэвтэрч “Самсунг Жи-7” загварын 2 ширхэг гар утас, 30.000 төгрөг хулгайлсны улмаас бусдад 830.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Э ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Э ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар П.Э ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Э т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Э  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний ар гэрийн байдал болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.

Миний бие ам бүл 2, эх Риймаагийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт суусан, эрүүл мэндийн байдал муу, зүрхний хавантай, байнгын асаргаа шаардлагатай нөхцөл байдалд амьдардаг. Миний бие бусдын эд зүйлийг хулгайлж хохирол учруулсандаа маш их гэмшиж байна ...” гэв.

Шүүгдэгч П.Э ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч П.Эрдэн-Очирын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. П.Э  нь тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байдаг. Мөн Чингэлтэй дүүрэгт өөр хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул нэгтгэн шийдвэрлэвэл П.Э ын эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч П.Э ыг бусдын орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Э т холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулжээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд П.Э ын 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Л.Цэндийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 537 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-165/

П.Э ын холбогдсон бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлах, бусдыг дээрэмдэх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “... Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж тодорхой заасан байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул П.Э ын хоёр дахь гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд оногдуулах ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй бөгөөд тус тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Э т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Э т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                           Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ