Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0325/З |
Дугаар | 221/МА2022/0642 |
Огноо | 2022-10-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2022/0642
“ТЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: “ТЕ” ХХК
Хариуцагч: АМГТГ ГУУКХ
Нэхэмжлэлийн шаардлага: “ТЕ” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-019192, ХV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын ХV-019192, ХV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 589 дүгээр
Хэргийн индекс: 128/2022/0325/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ТЕ” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-019192, XV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-019192, XV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ТЕ” ХХК-аас Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын хайгуулын XV-019192, XV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV-019192, XV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгчийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын Х\/-019244 дүгээр тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 дугаар сарын 25-ны өдөр, Х\/-019192 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус холбогдох байгаль орчны хяналтын байцаагч нар баталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож бацна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд заасан өргөдөл гаргах хугацааг хэтрүүлэн батлагдсан нь нэхэмжлэгчээс үл хамаарах бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм” гэжээ.
3.1.1. Гэтэл “ТЕ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй гэдэг шалтгаанаа тайлбарлан хүсэлт болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй.
3.1.2. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн аваад тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан баримт бичгийг хавсарган, хугацаа сунгуулах өргөдөл гаргахад хүлээн аваагүй нь хуульд нийцэхгүй гэж шүүх үзлээ. Хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүй тул нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан хугацааг тус компанийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны 21/101 дүгээр албан бичиг болон мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 дүгээр албан бичигт үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл гаргасан гэж дүгнэлээ" гэжээ.
3.2.1. Ашигт малтмапын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.1 22.1.4...” гэж заасан.
3.2.2. Гэтэл нэхэмжлэгч компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулчихаад, хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад .аргасан тапаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан баримт бичгийг хавсарган сунгуулах өргөдөл гаргахад хүлээн аваагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.2.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулчихаад төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс “ТЕ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 тоот албан бичигт дурдсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр материалаа бүрдүүлэн өгөхөд АМГТГ-с хугацаа хоцроосон гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй гэдгийг үндэслэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.
3.2.4. Нэхэмжлэгч компаниас төрийн захиргааны байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн 27/21 дүгээр албан бичиг нь ашигт малтмалын хайгуулын Х\/-019244, Х\/-019192 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин
төгөлдөр хугацаа дууссаны дараа ирүүлсэн албан бичиг юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх албан бичгийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ирүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
3.2.5. Нөгөө талаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21/101, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 дүгээр албан бичгүүдэд хавсаргаж өгсөн баримтад Ашигг малтмалын тухай хуулийн 22-р зүйлийн 1-д заасан ямар ч баримт бичгийг хавсаргаж өгөөгүй, энэ талаар хэргийн материалд ч байхгүй.
3.2.6. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хариу тайлбартаа Ашигт малтмалын 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлж байгаагүй талаар дурдсан.
3.2.7. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу шаардлагатай нотлох баримтыг цуглуулалгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан хугацааг тус компанийн дээрх хоёр албан бичгээр хүчин төгөлдөр хугацаанд өргөдөл гаргасан гэжүзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иймд хуульд өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байх зохицуулалт байхгүй ашигт малтмалын хайгуулын ХV-019244, Х\/-019192 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х\/-019244, ХУ-019192 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.
3.3.2. Гэтэл төрийн захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн албан хүсэлтүүдэд тухай бүрд нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д узаасан дагуу сунгуулах өргөдлөө гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлтийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон талаар удаа дараа хариу өгсөн.
3.3.3. Гэтэл төрийн захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинг\й болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ТЕ” ХХК-аас АМГТГ ГУУКХт холбогдуулан гаргасан “ТЕ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019192, XV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV-019192, XV-019244 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэнэ.
4. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.
5. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч “ТЕ” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар маргаж байх ба тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх хэрэв хуульд заасан хугацаанд гаргасан бол холбогдох баримтуудыг хавсаргасан эсэхэд маргааны гол үйл баримт оршиж байна.
6. Гэтэл анхан шатны шүүх “... “Хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүй тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан хугацааг тус компанийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны 21/101 дүгээр албан бичиг болон мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 дүгээр албан бичигт үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл гаргасан гэж дүгнэлээ...” хэмээн дүгнэн энэ талаар нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 дүгээр албан бичгээр хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтуудыг хавсаргасан болохыг тодруулж, энэ талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаж байсан бөгөөд уг өргөдлүүдийн хариу болгож Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8/4971 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан талаар хариу өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлтээ гаргасан, уг хүсэлтэд холбогдох баримтуудыг хавсаргасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтэд ямар ч баримт хавсаргагдаагүй, баримт байхгүй учир хариуцагчаас хянах үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж зөрүүтэй тайлбарлаж байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27/21 дүгээр албан бичигт үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл гаргасан гэж дүгнэлээ” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
8. Тодруулбал, анхан шатны шүүх “нэхэмжлэгч “ТЕ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар “ТЕ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын сарын 08-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан, уг хүсэлтдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтуудыг хавсаргасан эсэх талаар дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, үүнээс хамаарч хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
9. Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ