| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Хоньчин овогт *******ын *******д холбогдох эрүүгийн *******36000000004 дугаартай, 178/20*******/0031/Э индекстэй хэргийг 20******* оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 6-8А тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Хоньчин овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “М.*******” гэх хаяг ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр тал/,
Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 13-14-р хуудас/
Гэрч М.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... “М.*******“ цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулаад мөнгө олоод байна. Би таны дансыг ашиглаад цахим орчинд тоглоом тоглуулаад өвлийн хувцасны мөнгө олмоор байна” гээд гуйгаад байхаар нь би өөрийн ХААН банкны интернет банкны код, нууц кодыг өгсөн. М.******* ашиглаж мөрийтэй тоглоом тоглуулсан... М.******* “цагдаагаас намайг дуудаж цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж 100000 төгрөгөөр торгуулсан. Одоо надад 70000 төгрөг байна. 30000 төгрөг хэрэгтэй байна. Сүүлийн удаа таны дансыг ашиглаад цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулаад 30000 төгрөг олох хэрэгтэй байна” гэхээр нь би 2020 оны 12 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед интернет банкны код, нууц дугаар өгсөн. Тэгээд тоглуулаад 40000 төгрөг олсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 /,
Гэрч Т.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... фейсбүүкээр ******* ******* гэх хаягаас “texas” покер LIVE хийж тоглуулж байхаар нь би тухайн тоглоомыг тоглосон. ...******* дугаарын данс биччихсэн байхаар нь тухайн данс руу 2020.12.02-ны орой 10000 төгрөгөөр 2 удаа шилжүүлээд 40000 төгрөг хожсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Гэрч Г.Заяанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... фейсбүүкээр ******* ******* гэх хаягаас “texas” покер LIVE хийж тоглуулж байхаар нь би тухайн тоглоомыг тоглосон. ...******* дугаарын данс биччихсэн байхаар нь тухайн данс руу 2020.12.02-ны орой 5000, 10000 төгрөгөөр 2 удаа шилжүүлээд тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
Гэрч Ч.Болдхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... би 2020 оны 12 сарын 02-ны өдөр 30000 төгрөгийг ******* тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
Шүүгдэгч М.*******н Хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулгууд /хэргийн 58-63-р хуудас/
Шүүгдэгч М.Олвойгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны орой “М.*******” гэх фейсбүүк хаяг ашиглан өөрийн ******* тоот данс болон авга эгч М.Баяржаргалын 5855050418, 5845628915 тоот дансуудыг ашиглан бооцоо цуглуулан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн үйлдэл нь гэрч М.Баяржаргал, Т.Хишигжаргал, Г.Заяаням нарын мэдүүлэг,гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, банкны дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “М.*******” гэх хаяг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан... мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.******* нь мэдээллийн технологи ашиглан өөрийн болон бусдын банкны дансаар бооцоо тавьж ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.
Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.******* нь урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-/ хх-52/, 50 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******гийн хувийн байдлын талаар А.Тэрбишийн гэрчээр өгсөн...М.******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй хүн.Хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч Г.Нэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу хүн. Ховд аймгийн ******* сумын Хөшөөт багт эцэг , эх дүү нарынхаа хамт амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн *******-22-р хуудас/, М.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа газрын лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Хажинга багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч М.*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл,6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тогтоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******д 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар,
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Улсын яллагчийн тэнсэх саналыг зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс: Шүүгдэгч М.*******г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тогтоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******д 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн *******360000000004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2,36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хоньчин овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хоньчин овогт *******ын *******г 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч М.*******д оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч М.*******д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5.Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС