Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 638

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00638

                 Улаанбаатар хот

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат гудамж, Хөнгөн хүнсний үйлдвэр 2/30 байрны 02 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Ирмүүн /РД:УШ92070859/-д холбогдох,

 

Гэрээний үүрэг 518,526.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Б.Ирмүүнээс 518,526.16 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Ирмүүн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилж байгаа 518,526.16 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулна” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Б.Ирмүүн нь 99668442 дугаарын 2016 оны 4, 5 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 518,526.16 төгрөгийг төлөөгүй байна.

 

Б.Ирмүүн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тул нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэл болох 518,528.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Ирмүүн нь нэхэмжлэлийн шаардлага болох 518,526.16 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                             

1.Б.Ирмүүнээс гэрээний үүрэг 518,526.16 төгрөг гаргуулахыг хүссэн “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Ирмүүнээс 8,103 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 8,103 төгрөгийг тус тус гаргуулж “Мобиком корпораци”ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,206 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА