Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 166/ШЦТ/0005

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2020/0001/

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Б.Батсүх,

Ø¿¿ãäýã÷ Ж.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ж-ийн С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000490 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр õ¿ëýýí àâ÷ 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан õýëýëöэв.

 

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ж-ийн С /регистрийн дугаар: .............. /, ......... оны ........  дугаар сарын ....... -ны өдөр ............  аймаг, ..........  гол суманд төрсөн, ........ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... , ..................-ийн хамт ...........  аймаг, .........  дугаар баг, ........-ийн ...........  тоотод оршин суух хаягтай /.........  аймгийн ...........  сумын ........ дугаар баг, ................ дугаар гудамжны ................  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ж.С нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Дархан номин худалдааны төвийн гадна иргэн хувийн маргааны улмаас иргэн Б.А-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гуя, шилбэ, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын шуу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний гэмтлийн гаралтай шуугиан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С мэдүүлэхдээ: “...Өмнө нь мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.” ãýв.

Эрүүгийн 2018000000490 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 12, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Стэй 20 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр Дархан сумын 13 дугаар баг Эрдэнэс плаза төвийн хоолны газар орж хоол  захиалаад нийт 6 шил 0,5 литрийн хэмжээтэй пиво хувааж уугаад 22 цагийн үед Queen бааранд орж 0,5 литрийн хэмжээтэй 6 шил пиво захиалаад хувааж уугаад 23:20 минутад би түрүүлээд гарсан. Тэгээд Баян-Идэр төвийн шатан дээр Сг хүлээгээд сууж байсан чинь над руу залгаад хаана байна гэхээр байгаа газраа хэлэхэд ирсэн. Тэгээд бид хоёр явах гээд машин зам хөндлөн гарсан. Тэгээд зам хөндлөн гараад Дархан Номин худалдааны төвийн хашааны хажууд намайг хүлээсэнгүй гээд миний нүүрний зүүн тал руу баруун гараараа угсраад гурван удаа цохисон. Тэгээд би цохиулсандаа манараад газар унасан. Тэгээд намайг газар унасан байхад хажуугаар өнгөрч явсан гурван хүүхэн ирээд нэг нь намайг босгох гээд иртэл С бид хоёр өөрсдөө учраа олно гээд явуулсан. Гэтэл хоёр охин ирээд намайг босоорой зүгээр үү гэж хэлээд Сгээс салгахад би Дархан Номингийн хашаа руу орж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд С чи найзыгаа цагдаа дуудаж өгөх гэлээ гээд миний толгой руу өшиглөхөөр нь миний нүд харанхуйлаад байна. Одоо болиоч ээ гэсэн чинь ч битгий жүжиглээд бай гээд хөл рүү өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлийг Ж.С учруулсан. Өөр хүн миний биед халдаж байгаагүй. Би Ж.Сгээс эмчилгээний зардал 600,000 төгрөг,  үндсэн цалин 900,000 төгрөг, урамшуулал буюу хоол унааны зардал 1,695,000 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг[1],

 

Гэрч С.О нь мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цаг 50 минутын үед манай охин А над руу залгаад Дархан Номингийн хажууд хүнд зодуулчихлаа гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь Туяацэцэгийг дагуулаад Дархан Номингийн хажууд байдаг 9 давхар руу ордог хашааны гадна талд очиход Б.А төмөр хашаа налаад хэвтчихсэн хажууд нь Ж.С зогсчихсон хоёр цагдаа ирсэн байсан. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-нд ээжтэйгээ Дархан Номин худалдааны төвийн хажууд яваад очиход манай эгч Б.А-г газар унаад хоёр цагдаа ирээд татаж босгож байгаа харагдсан. Намайг юу болсон талаар  асуухад Б.Агийн зүүн талын чихнээс цус гарсан, нүд орчим нь хавдсан байдалтай байсан бөгөөд Ж.С хамт зам гарч яваад зодчихлоо гэх зүйл ярьсан. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан сумын 13-16 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд оройны 23 цаг 45 минутын орчимд дуудлага хүлээн авч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Дархан Номин худалдааны төвийн хажууд очиход Ж.С, Б.А гэх хоёр эмэгтэй байсан бөгөөд А гэх эмэгтэй нь газар хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад газар хэвтэж байсан эмэгтэй Манай найз намайг зодоод байгаа учир би дуудлага өгсөн гэж хэлсэн. Б.А гэх эмэгтэйн зүүн талын чихнээс цус гарсан хувцас нь шороо болсон, толгойн ард нь жижиг булдруу, зүүн зовхи орчим хавдсан байдалтай байсан.гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймаг Бид эмнэлэг, Б.А-ийн 871/12819 дугаартай өвчний түүх[5],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 912 дугаартай ...Б.А-ийн биед тархи доргилт, зүүн гуя, шилбэ, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын шуу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний гэмтлийн гаралтай шуугиан тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.А-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах зэргийн гэмтэл болно. Б.А-д илэрсэн гэмтэл нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой. Б.Ад учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[6],

 

Яаралтай тусламжийн хуудас[7],

 

Ж.С-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай найз А Дарханд ирээд уулзъя гээд бид хоёр 20 цагт Эрдэнэс плазагийн хоолны газар уулзаж 22 цаг хүртэл суусан. Сууж байхдаа 0,5 литрийн хэмжээтэй 6 шил пиво уусан. Үүний дараа Бааранд орж 0,5 литрийн 4 шил пиво захиалж уугаад 23:10 цагт баарнаас гарахаар болоход манай найз А түрүүлээд гарсан. Намайг тооцоогоо хийгээд гарах гэхэд миний ороолт байхгүй болохоор нь 10 орчим минут хайж байгаад гарсан. Намайг гарахад А байхгүй болохоор нь Баян-Идэр худалдааны төвийн урдуур хайсан чинь  шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь Дархан Номин тал руу зам хөндлөн гарах гэж байхад А замын хашлага даваад замын хажуу руу халтирч унасан. Тэгэхээр нь босгоод амын цаад талд нь гарсан чинь надтай маргалдаад байхаар нь би зүүн хацар руу нь нэг удаа алгадсан.  Гэтэл зөрүүлээд миний үснээс зулгаагаад доошоо дараад миний духаар зам мөргүүлээд барьцалдаад авсан. Тэгж байгаад бид хоёр газар унасан. Бид хоёрыг газар унасан байхад үл таних хоёр эмэгтэй  ирээд нэг нь миний үснээс зулгаагаад, хөл рүү өшиглөсөн. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй явсны дараа А босож ирээд найз гэж ийм байдаггүй юм аа гээд орилоод уйлаад байлаад байсан. Мөн Намайг танихгүй хүн зодоод байна гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би Аг нэг удаа алгадсан. Барьцалдаж байхдаа үснээс нь зулгаасан. Хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед хоёр цагдаа ирсэн байсан ба намайг авч яваад эрүүлжүүлсэн. гэх мэдүүлэг[8],

 

Шүүгдэгч Ж.С-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.С-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.С нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Дархан номин худалдааны төвийн гадна иргэн хувийн маргааны улмаас иргэн Б.А-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гуя, шилбэ, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын шуу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний гэмтлийн гаралтай шуугиан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.С нь хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ж.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.С-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.С, хохирогч Б.А нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн гуя, шилбэ, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын шуу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чихний гэмтлийн гаралтай шуугиан бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Б.А нь шүүгдэгч Ж.С-ээс эмчилгээний зардал 600,000 төгрөг,  үндсэн цалин 900,000 төгрөг, урамшуулал буюу хоол унааны нэмэгдэл 195,000 төгрөг, нийт 1,695,000 төгрөг нэхэмжилжээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.А нь эмчилгээний зардалд 562,000 төгрөг зарцуулсан баримт[10]-ууд хэрэгт авагдсан ба шүүгдэгч Ж.С нь эмчилгээний зардалд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 265,000 төгрөгийг төлсөн болох нь Ж.С-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулг[11]-аар тус тус нотлогдож байна.

Хохирогч Б.А-ийн ажилгүй байсан хугацааны цалин 900,000 төгрөг,  урамшуулал буюу хоол унааны нэмэгдэл 195,000 төгрөг, нийт 1,095,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх тодорхойлолтыг мөрдөн байцаалтад гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын дэвтэр, ажилд авсан болон чөлөө олгосон ажлын газрын тушаал, шийдвэр зэрэг бичиг баримтууд байхгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ж.С-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Ж.С-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ж.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 7-8, 21-22 тал

[2] Хавтаст хэргийн 23 тал

[3] Хавтаст хэргийн 24 тал

[4] Хавтаст хэргийн 26 тал

[5] Хавтаст хэргийн 29-32 тал

[6] Хавтаст хэргийн 35-36 тал

[7] Хавтаст хэргийн 37-38 тал

[8] Хавтаст хэргийн 47-48 тал

[9] Хавтаст хэргийн 67 тал

[10] Хавтаст хэргийн 14-15 тал

[11] Хавтаст хэргийн 101-102 тал