| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0007/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0015 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 166/ШЦТ/0015
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2021/0007/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эð¿¿ãèéí õýðãèéí анхан шатны ø¿¿õийн шүүх õóðàëäààíûã шүүгч Н.Идэр даргалж,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãа Д.Адъяа,
Улñûí ÿëëàã÷ Т.Дэлгэрмэнд,
Хохирогч С.А,
Шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг îðîëöóóëàí тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Са-ны Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000456 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны ºäºð хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан õýëýëöлээ.
Ø¿¿ãäýã÷ийн биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Б овогт С-ны Ж /регистрийн дугаар: .................. /, ........... оны ............. дугаар сарын ........... -ны өдөр ............... аймгийн .............. суманд төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, “..............” ХХК-д ............ ажилтай, ам бүл ....., .................. нарын хамт ............. аймгийн ............. сумын .......... дугаар баг, ............. дугаар гудамж .......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.Ж нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны 3-11 тоот хашаанд иргэн хувийн маргааны улмаас иргэн С.А-ийг зодож эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ: “...Би 2020 он 09 дүгээр сарын 04-ний өдөр найз С-Оы гэрт цай уугаад сууж байсан юм. Гэтэл А Жийг дагуулаад халамцуу орж ирээд учир зүггүй шууд дайрсан ба бид С-Оы хашаанд зодолдсон. Зодолдож байхдаа би А-ийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Маргааш нь би ажилдаа явсан. Цагдаагийн газраас намайг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуудсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А, Ж хоёр манай гэрт шөнийн 12 цагийн үед ирээд гараад ир ах ярих зүйл байна гэхээр нь гараад очтол тэр хоёр хоёулаа согтуу байсан. Тэгээд тантай үзчихмээр байна. Найзуудаа дуудаад бөөнөөрөө зодолдсон ч яадаг юм гэж дарамталж байсан. Би маргааш өглөө ажилтай. Ахын дүү нар ууж идсэн зүйлээ шингээ гэж хэлээ гэртээ орсон. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой шөнийн 10 цаг болж байхад ажлаасаа буугаад хүмүүстэй танилцаад тэнд жолоо барьж байсан учир архи уухгүй гээд нэг татсан. Тэгээд гэр хороололд очоод Шаазгайтад Жтэй уулзаж тэдний 00-д ороод С-Отой видео дуудлага хийхэд А түүний утсыг авчхаад яриулахгүй байхаар нь утсыг нь өгөөч гэж хэлэхэд чадахгүй пизда минь гээд байсан. Тэгэхээр нь Жийг гуйж машинаа бариулаад С-Оы гэр лүү явсан. Тэгээд С-Оы гэрт очоод яагаад ийм асуудал болоод байна аа. Хүн дарамтлахгүй шүү гэхэд Ж хажуугаас олон юм яриад байхаар нь чи мөнгөө өгөөгүй байж битгий олон юм яриад бай гэтэл С-О та нар гарч муудалц гэхээр нь гадагш гарахад Ж миний урд А миний ард тулаад зогсож байснаа Ж намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Гэтэл А миний гарыг барьчхаад зодоон дуустал салаагүй. Намайг Жийг салгаач ээ гэхэд тэр тоохгүй утсаа оролдоод суусан. Тэд байсан хүмүүс бүгд найзууд юм билээ. Би энэ асуудал болсноос хойш 20 хоногийн дараа Цагдаагийн хэлтэст очсон. Миний бие маш их зовууртай, шөнө унтаж чадахгүй болохоор өглөөд ажлаасаа хоцроод байдаг болсон.” гэв.
Эрүүгийн 2018000000456 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч С.А мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед жаахан архи уусан байсан учраас Ж гэх найзаараа машинаа бариулаад С-Оы гэрт орсон чинь А, Ж, С-О нар байсан. Тэгэхээр нь би тэд нарт хандаж хүний утсыг аваад чаддаг юм бол хүрээд ир гээд юу гээд томроод байгаа бацаан нар вэ гэж хэлэхэд А над руу юм дуугараагүй. Тэгээд би Ж-д өмнө нь зээлсэн 20.000 төгрөгөө авмаар байна. Хүнээс авсан бол өгч сур гэж хэлтэл Ж нь А ахаа тэгвэл хоёулаа гараад үзэх үү гэж хэлсэн. Гэтэл С-О цаад өрөөнөөсөө А ахаа та нар гэрээс гар хүүхэд унтаж байна гэхээр нь А, Ж, Ж нарын хамт гарсан. Тэгтэл Ж намайг түлхэж, толгой руу гараараа нэг удаа цохихоор нь түүнийг ямар даварсан юм гэж хэлээд түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Энэ үед А миний баруун гараас зуурчхаад хойш нь татаад байсан. Ж миний толгой руу 4-5 удаа гараараа цохисон. Мөн гэдэс рүү 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг[1],
Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “....2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой найз болох С-Оы гэрт Ж, Цолмон нарын хамт пиво уугаад С-Оы гар утсаар оролдоод сууж байтал А гэх залуу чатаар залгахаар нь утсыг нь авахад өөдөөс С-Отой яръя гэхээр нь байхгүй гэсэн чинь чи С-Оы гэрт байгаа юм байна тийм үү яг одоо наанаа байж бай би одоо очлоо гэхээр нь утсыг нь салгасан. Тэгээд сууж байтал А архи уусан бололтой халамцуу байсан. Тэгээд шууд над руу дайрахаар нь би 2 гарыг нь барихад Ж А-ийг болиоч гэхэд А Ж-ээс 20,000 төгрөгөө нэхсэн чинь Ж өгнө шүү дээ гэж хэлсэн. Гэтэл А түүнийг гарч үзэх үү гээд Жийг дагуулаад гарахаар нь араас нь удахгүй Ж бид хоёр гарсан чинь Ж А хоёр хоорондоо зодолдоод бие биеэ цохиж байсан. Тэгэхээр нь тэр хоёрын дундуур орж салгасан. Ж А-ийг цохиогүй. Зөвхөн Ж А хоёр хоорондоо зодолдсон.” гэх мэдүүлэг[2],
Гэрч М.Жийн мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А-тэй өөрийнхөө приус 20 маркийн машинтай нэг танихгүй айлд очсон. Бид хоёрыг тэр айл руу ороход А, Ж хоёр, хоёр охинтой пиво уугаад сууж байсан. Тэгтэл А А рүү томорч чи ямар том болсон юм бэ гэх мэт үг хэлж хоорондоо маргаж байгаад дараа нь Ж-д чи ямар том болсон юм, хоёулаа гарч үзэх үү гээд Жийг гэрээс нь аваад гарсан ба араас нь удалгүй А бид хоёр араас нь гарсан. Биднийг гарахад Ж, А хоёр хоорондоо зодолдож байсан. Тэднийг А салгасан ба А-ийг бие өвдөөд байна түргэн дуудаад өг гэхээр нь би Шарын голын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэд бие биеийнхээ нүүр рүү цохиод байсан.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Э.С-О-ы мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед А, Ж, Ц нар манайд ирж бид дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад эхний пивоо уусан. ...А, А хоёр орж ирээд А нь А рүү чи муу надтай ингэж ярьдаг болсон юм уу гээд чанга чанга яриад байхаар нь би тэд нарыг гэрээс гарч учраа ол гэж хэлэхэд эхлээд А ах Ж-тэй гарсан ба удалгүй А танихгүй ахтай хамт гарсан. Би араас нь гарсан. Намайг гарч ирэхэд А-тэй Ж зодолдож байсан. Тэр хоёр байшингийн гэрэлгүй харанхуй талд зодолдож байсан учраас хэн нь хэнийхээ хаашаа цохиж байгаа нь харагдаагүй.” гэх мэдүүлэг[4]
Гэрч Б.Ц-ы мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой найз С-О-ы гэрт хонохоор 2 хүүхдийнхээ хамт очсон. Тухайн үед найз А, Ж нар бас ирсэн. Тэгээд бид нар юм яриад ганц пиво задлаад сууж байхад С-Оы гар утсанд А гэх хүнээс дуудлага ирсэн чинь С-О утсаа авахгүй дууг нь хаагаад үлдээгээд гараад явсан. Тэр хойгуур утсыг нь А аваад А-тэй ярьсан чинь мангар бацаан чи яахаараа С-О-ы гар утсыг авдаг юм гэхэд А та одоо юу гэж давраад байгаа юм гэхэд А одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй А нэлээн согтуу байдалтай Ж гэх залуутай хамт ирсэн. Тэгээд орж ирээд 2 мангар бацаан минь та хоёрыг зөндөө тэвчсэн биз дээ яагаад давраад байна гээд Ж, А хоёрын толгойны араас түлхэж, А-ийг заамдсан. Тэгэхээр нь би хүүхэд айгаад байна та нар гар гэж хэлсэн чинь А, А, Ж хоёр гарч хамгийн сүүлд С-О араас нь гарсан. Түүний дараа намайг байшингийн цонхоор харахад А нь Ж-тэй зууралдаад зогсож байсан ба бусад нь хол зайтай зогсож байсан. Намайг цонхоор харахад А харанхуйд Ж-тэй зууралдсан байсан түүнээс хэн нь хэнийгээ хаана нь цохисон талаар хараагүй.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Л.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би А гэх хүнийг үзэж хагалгаа хийсэн. Тухайн үед ходоод нь гадны нөлөөнөөс болж задарсан байдалтай ирсэн. А нь жилийн өмнө ходоодны шархны улмаас хагалгаа хийлгэж эмнэлгийн хяналтад байж байгаад өвчин нь эдгэрч байсан.” гэх мэдүүлэг[6],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 766 дугаартай “...С.А-ийн биед хэвлийн битүү гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.А-ийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. С.А-ийн биед урд өмнө ходоодны шархны улмаас хагалгаа хийлгэсэн байдал илэрсэн бөгөөд хэвий битүү гэмтэл авснаар биед байсан ходоодны архаг шарх сэдэрч урагдан, яаралтай мэс засалд орж эмийн эмчилгээ хийлгэн биеийн байдал сайжирсан болох нь тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт[7],
Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би Аийн биед үзлэг хийж №766 дугаартай дүгнэлт гаргасан. Уг хүн нь ходоодны шархны улмаас өмнө хагалгаа хийлгэж, хөдөлмөрийн чадвар 55%-аар группт байдаг болох нь амбулаторийн картад байх Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр №0393624-д тэмдэглэсэн байсан. Бусдад зодуулж хэвлийн тус газраа гэмтэл авсны улмаас ходоод урагдаж урагдлыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт мэс засал хийж оёсон эмчилгээ хийлгэсэн байсан. Өмнө нь ходоодны шархтай байсан гэдэг нь ийм хүндэвтэр гэмтэлтэй байсан гэж үзэхгүй. Өмнө нь ямар архаг хууч өвчингүй эрүүл хүн хэвлийн тус газар цохиулах өшиглүүлэх зэрэг үед ходоодны урагдал гэсэн гэмтэл авч болно. Тиймээс дээрх гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг[8],
С.Жийн мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрчээр, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр найз С-О-ы гэрт А, Ц нарын хамтаар орой 00 цагийн үед пиво уугаад сууж байхад А нэг хүнтэй утсаар яриад байгаа бололтой байсан ба тухайн үед би анзааралгүй сууж байтал гаднаас А, Ж 2 ороод ирсэн. Тухайн үед А архи уучихсан бололтой согтуу байсан. Тэгээд А нь А рүү уурлаж та нар том болжээ гэх мэтээр үг хэлж томроод байснаа А бид хоёрыг гараад ир гэсэн. Тэр үед би түрүүлээд А-тэй гарсан бөгөөд А ямар ч шалтгаангүй тамхи татаж зогсож байснаа миний зүүн нүд рүү гараараа нэг цохихоор нь би доошоо тонгойсон чинь цээж рүү өшиглөсөн. Тэгтэл гэр дотроос А, Ж нар гарч ирээд намайг салгасан. Түүний дараа намайг чадахгүй бацаан лай болно шүү, чамайг алчхаад явна, муу хасаг гэх мэтээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед Ж, А хоёр гарч ирж таараад А голоор орж А ах бид хоёрыг салгасан. Тэр үед би А ахыг түлхэж унагаасан чинь босож ирээд гэдсээ дараад тонгойгоод суусан ба Ж А-ийг босгоод машинд суулгаад аваад явсан. Зодоонд А огт оролцоогүй.” гэх мэдүүлэг[9],
Шүүгдэгч С.Ж-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Ж-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны 3-11 тоот хашаанд хашаанд хувийн маргааны улмаас иргэн С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 9 сарын 4 өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Тосгоны 3-11 тоот иргэн С-О-ы хашаанд иргэн А-тэй маргалдан түүний хэвлийн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хэвийн битүү гэмтэл ходоодонд урагдалт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч С.Ж болон түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах ба хохирогч С.А-ийн эрүүл мэндэд учирсан хэвлийн битүү гэмтэл бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Ж-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Ж-ийг “хүний эрүүл мэнд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.
Хохирогч С.А нь эмчилгээний зардалд баримтаар нийт 693,685 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,437,332 төгрөг буюу нийт 3,131,217 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1,425,600 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...800.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг, шүүх хуралдааны явцад 625,600 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримтаар, мөн Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 1,705,689 төгрөг авсан болох нь эмнэлгийн №1464440, 1464448, 1464245, 1409302, 1409376 дугаартай хуудас зэргээр тус тус нотлогдож байх тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 3,131,217 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч С.А нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгчид эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Ж-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүхээс шүүгдэгч С.Ж-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ны Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.А нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР