| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0029/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0031 |
| Огноо | 2021-02-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 166/ШЦТ/0031
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2021/0029/Э
Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа,
Улñûí ÿëëàã÷аар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч А.Г /ººðèé㺺 ºì㺺ëºõ õ¿ñýëò ãàðãàñàí òóë ºì㺺ëºã÷ îðîëöîîã¿é/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Б овогт А-ийн Г-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 2018003640473 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан õýëýëöëýý.
Ø¿¿ãäýã÷ийн биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн Г /регистрийн дугаар: ........... /, ............ оны .......... дүгээр сарын .........-ний өдөр ............. аймгийн ........... суманд төрсөн, ..........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ , ................-ийн хамт ................ аймгийн .............. сум .............. дүгээр баг, ...................... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр .......... аймгийн ............ сумын .......... дугаар багийн ............ дугаар байрны гадна иргэн Р.Г-ын гээгдүүлсэн Самсунг А51 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт õîëáîãäæýý.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 42 дугаар байрны гадна иргэн Р.Г-ын гээгдүүлсэн Самсунг А51 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1],
Хохирогч Р.Г-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус мэдүүлсэн: "...2020 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед А, С гэх хоёр найз маань манай гэрт нэг шил архитай ирэхээр нь түүнийг нь хувааж уусан. Гэтэл С цалингаа авсан гээд дэлгүүр гарч дахин нэг шилж архи авч уусан. Тэгээд тэр хоёрыг явах үед гаргаж өгөх гээд хамт гарсан ба тэр хоёрыг явуулчхаад гадаа тамхи татаж байгаад гэртээ орж унтсан. Намайг сэрэхэд миний гар утас алга болсон байсан. Би найзуудыгаа гаргаж өгөөд тамхи татчихаад орж ирэхдээ гар утсаа гадаа хаясан гэж бодож байна. Миний алдсан гэх гар утас бол Samsung galaxy A51 маркийн, хар хөх өнгөтэй, хар өнгийн резинэн гэртэй байсан. Би утсаа 2020 оны 05 дугаар сард Юнителээс зээлээр 950,000 төгрөгөөр авч байсан. Сериал дугаар нь 352349117226956" гэх мэдүүлэг[2],
Гэрч Я.С-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа буугаад Г-ын гэрт хамт ажилладаг А нартай 2 шил архи хувааж ууж байгаад өдөр 12:00 цагийн үед А бид хоёр Г-ын гэрээс гарсан. А бид хоёр Гын гар утсыг авч ашиглаагүй.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа буугаад Сугар, Г хоёртой Г-ын гэрт очиж 1 шил архи хувааж уусан. Ууж дуусаад Г дахин нэг шил архи хувааж ууя гэсэн санаа гаргаж өөрөө дэлгүүр гарч нэг шил архи авч орж ирсэн. Тэгээд бид гурав дахин нэг шил архи ууж дуусаад Сугар бид хоёр гэртээ харихаар гарсан. Бид гурвыг архи уугаад сууж байхад Г хар өнгийн ухаалаг гар утас гаргаж ирээд эхнэртэйгээ ярьж байсан ба утсаар ярьж дуусаад утсаа халаасандаа хийж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг[4],
Гэрч З.У-н мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн ашиглаж байсан хар өнгийн Самсунг А51 маркийн утсыг 2020 оны 06 дугаар сард нөхөр Г-ийн найз болох Х гэх залуугаас 29,000 төгрөгөөр худалдан авч байсан. Намайг уг гар утсыг авах үед гадуураа хар өнгийн гэртэй, бусдаар хэвийн ажиллагаатай байсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр санагдаж байна. Улаанбаатараас Дарханд сонгуулиа өгөхөөр ирсэн. Тэгээд Дарханд орж ирэхэд манай найз Г над руу залгаад хоёулаа уулзъя гэхээр нь өдөр 17:00 цагийн үед 15 дугаар сургуулийн гадна уулзсан. Намайг Г-тэй уулзахад Г халамцуу байсан ба надад “Би 45 дугаар байрны гаднаас энэ утсыг оллоо” гээд надад Самсунг А51 маркийн гар утас харуулсан. Тэгээд манай эхнэр гар утасгүй болохоор эхнэртээ өгье гэж бодлоо. Чи өөрөө өгч байгаа юм шиг эхнэрт маань өгөөд оронд нь 50,000 төгрөг авчих. Тэгээд хоёулаа тэр мөнгөөр нь жаахан ууя гэхээр нь тэр утсыг нь аваад Гансүхийн эхнэрийн байгаа газар аваачиж өгөөд Уянгаас 30,000 төгрөг авсан санагдаж байна. Намайг Г-ийн олсон гэх гар утсыг анх харахад шинэ гар утас шиг харагдаж байсан.” гэх мэдүүлэг[6],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “...иргэн Р.Г-ын эзэмшлийн Самсунг А51 маркийн 32GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн тухайн үеийн үнэ цэнэ нь 2020 оны 06 дугаар сарын байдлаар 900,000 /есөн зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[7],
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А.Бат-Оршихын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...Хар өнгийн Самсунг А51 маркийн гар утас. Хураан авсан ажиллагааг гэрэл зураг, дүрс бичлэгээр бэхжүүлээгүй. Эд мөрийн баримт, эд зүйлийг битүүмжилсэн байдал хэвийн. Эд мөрийн баримт хураалгасан Б.У.” гэх эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл[8]
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А.Бат-Оршихын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...Хар өнгийн Самсунг А51 маркийн гар утсыг хохирогч Р.Год хүлээлгэн өгөв.” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[9]
А.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын дундуур гэртээ байж байтал найз болох Ганаа гэх залуу дуудаад бид хоёр хамт 1 шил 0.75 литрийн Хараа архи хувааж ууж байгаад дахин нэг архи нэмж аваад найз ........... аймаг, ... сум ......... дугаар баг, ....... дугаар брак байранд амьдардаг Н-ийн гэрт очиж Н-ийг авч гараад Д сумын ....... дугаар баг .......... дугаар брак байрны буланд авсан архиа уусан. Тэр үед би халамцуу байсан учраас ............ дугаар брак байрны ойролцоо модны сүүдэрт сууж байтал цагаан өнгийн асаагуур болон хар өнгийн Самсунг А51 маркийн гар утас олсон. Тэгээд асаах гэтэл асахгүй болохоор нь хамт архи ууж байсан хоёр найздаа хэлэхгүйгээр шууд халаасандаа хийгээд төрсөн эгч болох Уянгын гэрт очиж унтаж байтал орой 19 цагийн үед Х гэх найз маань залгаад “Дарханд ирсэн байна” гэж хэлэхээр нь “Хүрээд ир” гэж хэлсэн. Х-ыг ирэхээр нь би олсон утсаа үзүүлэхэд Х гар утсыг асаагаад доторх юмыг нь устгаад надад өгсөн. Тэгээд би олсон утсаа эхнэртээ өгсөн. Би хохирлоо барагдуулсан.” гэх мэдүүлэг[10] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч А.Г нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч А.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Г-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Г-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР