| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Халиун, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй ,тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Чимгээ,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Насанд хүрээгүй хохирогч Б.Чулуунцэцэг түүний хууль ёсны төлөөлөгч Н.Алтантуул тэдгээрийн өмгөөлөгч Р.Бадмаа,
гэрч Л.Отгонтуяа
Шүүгдэгч: Д.Г түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Г.Минжмаа нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зодов овогт Довдонгийн Г холбогдох эрүүгийн 2011000000995 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 807 дугаар байрны 111 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаартай, Зодов овогт Довдонгийн Г, /РД: Б384122211/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 807 дугаар байрны 111 тоотод бага насны буюу 13 настай дагавар охин Б.Чулуунцэцэгийн хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтнийг нь илэх, бэлэг эрхтэнд нь өөрийн гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011000000995 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ сууж байхад Чулуунчимэг сургуулиасаа орж ирсэн. Буцаад гарах гэж байхаар нь хаашаа гарах гэж байгаа юм гэж асуухад шинжилгээ өгсөн түүнийхээ хариуг очиж авна гэж хэлсэн Тэгэхэд нь би араас нь очиж татаад над руу хараад яриач гэж хэлсэн. Тэгсэн Чулуунчимэг гараад гүйсэн. Би Чулуунчимэгийн өмд рүү гараа хийгээгүй. Бас бэлэг эрхтэн рүү гараа хийсэн зүйл байхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Чулуунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Миний эхний мэдүүлсэн “...өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэнг элээд харуулчих мөнгө өгье...” гэсэн нь худал мэдүүлэг байсан. Харин хичээлээсээ ирээд сууж байхад миний ард ирж зогссон үнэн. Мөн намайг гарах гэж байхад өмднөөс татаад хаашаа явах гэж байгаа нь гэж асуусан нь үнэн. Өмнө нь би 114 дүгээр сургуульд сурдаг байсан. Ээж, Г ах хоёртой хамт амьдарч эхэлснээсээ хойш 39 дүгээр сургуульд сурч эхэлсэн. Би 39 дүгээр сургуулийн ангийнхантайгаа таардаггүй. Тийм учраас ээжид худлаа хэлбэл намайг хуучин сургуульд минь аваачих юм байхдаа гэж бодоод ийм мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтантуул шүүхийн Хохирогчийн өмгөөлөгчийг хохирогчийн асран хамгаалагч нь сонгож авсан. Манай байгууллагын зүгээс хохирогчид сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Хөөрхөн зүрхнүүд төрийн бус байгууллага руу зуучилж өгсөн. Хохирогчтой ярилцахад “...39 дүгээр сургуульд явмааргүй байна. Хуучин сургуульдаа явмаар байна. Би шинэ сургуулийн хүүхдүүдтэй дасаж өгөхгүй байна...” гэж хэлж байсан гэв.
Гэрч Л.Отгонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт: Д.Г бид 2 хамт амьдраад 6 жил болж байна. Охин маань Д.Гантулга бид хоёртой хамт амьдраад 2 жил болж гаруй болж байна. Д.Гантулга хааяа гэр цэвэрлэсэнгүй гэж охиныг загнадаг байсан. Охин маань бас “...Д.Гантулга ах үглээд ядаргаатай юм...” гэж хэлдэг байсан гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Чулуунцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 7-111 тоотод байх гэртээ хичээлдээ явчихаад ирэхэд манай хойд аав Д.Г гэрт ганцаараа байж байсан. Тэгээд би хичээлээ хийгээд сууж байтал манай хойд аав миний хажууд зогсоод байхаар нь жоохон эвгүй санагдаад гэрээсээ гарах гээд куртикээ өмсөөд гутлаа өмсөж байтал хойд аав Гантулга гараас татаад хаачих гээд байгаа юм гэхээр нь шинжилгээний хариу авах гэж байна гэхэд намайг шууд тэвэрч аваад миний өмдөн дотуур гараа хийсэн ба гараа миний салтаа руу хийгээд миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд ганц харуулчих, мөнгө өгье гэхээр нь хамаг хүчээрээ арай хийж түлхээд зугтаад гүйсэн. Араас орилоод дуудаад байхаар нь лифтэнд суугаад яваад өгсөн. Тэгээд би өөрийн ээждээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 01 сард байхаа манай дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 7-111 тоотод байх гэртээ аяга угаагаад зогсож байхад хойноос ирээд миний бөгсийг илээд байсан, тухайн үед өөр зүйл болоогүй юм. Би энэ талаар ээж болон өөр хүмүүст хэлж байгаагүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй Миний бэлэг эрхтэнийг гараа хийгээд илээд байхаар нь би айгаад цохиж энэ тэр болж чадаагүй бөгөөд арай гэж түлхээд гүйсэн. Намайг тэвэрчихээд баруун гараа өмдний завсар оруулаад хуруугаараа миний бэлэг эрхтэнийг илээд байсан, би боль гэхэд болихгүй тэврээд илээд байсан. Тэгээд би арай гэж түлхээд гараад гүйсэн. Миний өмдний дээд хэсгээс бандаажны дотуур гараа хийгээд илээд байсан. Ингэж илж байхдаа ганцхан харуулчих, тэгвэл мөнгө өгнө шүү гээд байсан. Гантулга ах бол миний ээжийн нөхөр байгаа юм, 2015 оноос хойш манай ээж, дүү, бид нартай хамт амьдарч байгаа. Миний бэлэг эрхтэн рүү гараа хийснээс өөр зүйл болоогүй. Миний боовноос янз бүрийн зүйл гараагүй зүгээр байгаа...”. /хавтаст хэргийн 18-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11585 дугаартай дүгнэлт “Б.Чулуунцэцэгийн биед гэмтэл тогтоогдоогүй, Б.Чулуунцэцэг нь бэлгийн бойжилт олсон, охин хальс нь бүтэн байна, охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдэх боломжгүй, Б.Чулуунцэцэгт бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй” /хх-ийн 34- 35 хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1011 дугаартай дүгнэлт “Д.Гантулга нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, харэг хариуцах чадвартай” /хх-ийн 38-39 хуудас/
Шинжээч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг: Д. цус болон шээсний сүвнээс авсан наалдцад бактерлогийн шинжилгээ хийхэд ямар нэг бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. /хх-ийн 44-45 хуудас/
Лхагвасүрэн овогтой Отгонтуяагаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай охиныг хойд аав болох Гантулга нь хүчиндэхийг завдсан байна гэж цагдаагийн байгууллагад гаргасан гомдол/хх-ийн 4 хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Лхагвасүрэн овогтой Отгонтуяагаас гэрчийн мэдүүлэг авах гэхэд татгалзсан тэмдэглэл/хх-ийн 21-22 хуудас/,
Б.Чулуунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, Б.Чулуунцэцэгийн асран хамгаалагчаар нагац эгч Лхагвасүрэнгийн Отгончимэгийг тогтоосон тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016.01.28- ны өдрийн А/36 дугаар захирамж /хх-ийн 5-8 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.
Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэв.
Прокуророос шүүгдэгч Д.Г 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 807 дугаар байрны 111 тоотод бага насны буюу 13 настай дагавар охин Б.Чулуунцэцэгийн хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтнийг нь илэх, бэлэг эрхтэнд нь өөрийн гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 807 дугаар байрны 111 тоотод бага насны буюу 13 настай дагавар охин Б.Чулуунцэцэгийн хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан гэрээсээ гарах гэж байхад нь араас татаж, тэврэн өмдөнд нь гараа хийж, бэлэг эрхтнийг нь илэх, гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг, түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэх үед бага насны хохирогч Б.Чулуунцэцэг нь түүнийг түлхэн, гарч гүйснээр шүүгдэгчийн гэмт үйлдэл, санаа зорилго туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогчийн өгсөн мэдүүлэгт /хэргийн 15-17х,18,/ болсон хэргийн талаар тодорхой, мэдүүлсэн байх тул хохирогч Б.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүйг гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.
Шүүгдэгч Д.Г дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нэхэмжилсэн зүйлгүй гэх тул Д.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос Д.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.