| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0031/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0032 |
| Огноо | 2021-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 166/ШЦТ/0032
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2021/0031/Э
Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Алтантуяа,
Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Б.Батсүх,
Ø¿¿ãäýã÷ Р.О /өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Д овогт Р-ийн О-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 2118000000006 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 02 сарын 03-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан õýëýëöэв.
Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Д овогт Р-ийн О /регистрийн дугаар: ............... /, ............ оны ........... дугаар сарын ............ -ны өдөр .............. аймгийн ............... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “..............” ХХК-д .......... ажилтай, ам бүл ....... , ......................-ийн хамт ................ аймгийн ................ сумын ................ дугаар багийн ............ дугаар гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, /........... аймгийн ............. сумын ........... дугаар багийн ............. гудамжны ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд
- ............ аймаг дахь сум дундын шүүхийн ............ оны ........ дугаар сарын ....... -ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялд багтаан эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
- ................ аймаг дахь сум дундын шүүхийн ......... оны ...... дугаар сарын ........-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Р.О нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ............. аймгийн .......... сумын ....... дугаар багийн ......... дугаар гудамжны .......... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б-ийн эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр болон баруун сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, нүүр ба цээжний өмнө дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед унтаж байтал миний дагадаг группийн админ эмэгтэй “О ойрд пост оруулахгүй яагаад таг болчхов” гэж бичсэн байсныг манай эхнэр харснаа уурлаад намайг тамхи гээд гал тогооны өрөө рүү явахад араас үсдэж төмсгөөс базсан. Тэгэхээр нь гарыг нь салгах гээд нүүр лүү нь түлхэхэд эхнэр маань толгойгоороо пийшин мөргөсөн. Тэр үед эхнэрийн нүүрийг маажсан байсан. Б.Б-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Уур бухимдлаа барьж чадаагүй ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна.” гýв.
Эрүүгийн 2118000000006 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 15, 12 дугаар сарын 23, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай нөхөр О-ийн утас руу хүн залгахаар нь би утсыг нь аваад ярьсан юм. Тэгээд нөхрийнхөө утасны чатыг шалгахад янз бүрийн эмэгтэй хүмүүс рүү чат бичсэн байсан. Манай нөхөр сэрээд утсаа хайгаад янз бүрийн хараалын үгээр намайг доромжилж цохих гээд гараа далайхаар нь би толгой хэсэг рүү нь гараараа цохиход намайг О үснээс зулгааж толгойг маань доош дарж намайг унагаахад манай хүүхэд болох Тэлмэн түүнийг надаас салгасан. О намайг хүүхдийнхээ хажуугаар чирээд ханын пийшин мөргүүлсэн. Мөн миний хоёр бөөр, нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг[1],
Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг өнгөрч байхад орноосоо босоод зурагтаар хүүхэлдэй үзээд гал тогооны өрөөнд цай чанаж байхад аавын гар утас дугараад хүн залгаад байсан чинь ээж утсыг нь авснаа аавыг орой тоглож байсан мөрийтэй тоглоомоос гараагүй байна гээд аавыг сэрээж нөгөө группээсээ гарна гэсэн яасан гэж хэлээд хэрэлдсэн. Гэтэл аав галт тогооны өрөө рүү ороод тамхиа татаж дуусахад ээж аавын мөр рүү нь гараараа цохих шиг болсон чинь аав уурлаад ээжийн үснээс зулгаагаад толгойг нь доош дарж пийшин мөргүүлээд сандлаар цохих гэж байхад би дундуур нь орсон. Удалгүй ээж гар утсаараа цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[2],
Яаралтай тусламжийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “...Өвчний түүх: зодуулсан, үндсэн зовуурь: толгой өвдөлт, зүрх дэлсэнэ, хэсэг газрын үзлэг: зулай, баруун хацар эмзэглэлтэй, хацар зулгарсан. Урьдчилсан онош: тархи доргилт, хацар зулгаралт” гэх хуудас[3],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай “...Б.Б-ийн биед тархи доргилт, нүүр ба баруун сарвууны 2-р хурууны цус хуралт, нүүр ба цээжний өмнө дээд хэсгийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Бийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[4],
Р.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 12 цагийн үед гэртээ унтаж байхад манай эхнэр намайг найз чинь юм уу, ажлын газрын хүн чинь юм уу, чам руу залгаад байна гэж хэлэхээр нь боссон. Би Facebook хаяг дээрээ “Шинэ хошин шог, Стрессгүй амьдрал” гэсэн группийн идэвхтэй гишүүн. Тэр группийн админ нь тэр өдөр группийн идэвхтэй гишүүн О хаачсан юм гээд пост бичсэн байхаар нь коммент хэсэгт нь “Би байна. Дарханд гэртээ байна. Ойрд зав муутай байна.” гэж бичсэн байсныг манай эхнэр хараад эмэгтэй хүнтэй холбогдож чат захиа бичлээ гээд над руу уурлаад түүнээс нь болж бид хоёр хэрэлдсэн. Намайг орноосоо босоод тамхи татахаар гал тогооны өрөөнд ороход манай эхнэр хойноос зуурч аваад гараараа миний бэлэг эрхтнээс базахаар нь би уурлаад эхнэрээ үстэж байгаад толгойг нь доош дараад баруун гараараа эхнэрийнхээ нүүр лүү түлхэхэд ханын пийшин очиж толгойгоороо мөргөсөн, би эхнэрээ түлхэхдээ эхнэрийнхээ нүүрийг маажсан. Би пийшингийн хажууд байсан сандлыг шүүрч аваад далайхад гараас халитраад Бийн толгой хэсэг рүү нь цохисон. Удалгүй манай хүүхэд болох Тэлмэн ирж эхнэр бид хоёрын дундуур орж биднийг салгасан. Энэ үед эхнэр маань цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[5],
Шүүгдэгч Р.О-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Р.О-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.О нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ....... аймгийн ............ сумын ......... дугаар багийн ............... дугаар гудамжны ............ тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б-ийн эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр болон баруун сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, нүүр ба цээжний өмнө дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Р.О нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ............... аймгийн .............. сумын ........ дугаар багийн .............. дугаар гудамжны ......... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б-ийн эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр болон баруун сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, нүүр ба цээжний өмнө дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаан дээр өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Р.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Р.О нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.О-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан биед тархи доргилт, нүүр ба баруун сарвууны 2 дугаар хурууны цус хуралт, нүүр ба цээжний өмнө дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Р.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Хохирогч Б.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Р.О нь “Охин маань сая хагалгаанд ороод ирсэн. Боломжтой бол мөнгөн торгуулийг багасгаж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Р.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Р.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Р.О нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Р.О-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.О-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурь зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.О-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Р-ийн О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР