Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00463

                   Улаанбаатар хот

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл, 23-110 тоотод оршин суух, Д.Ганбаатар /РД:ИЦ74090174/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 14-548Б тоотод бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Ананд оффис төвийн 205 тоотод үйл ажиллагаагаа явуулах “Ван Ис Ван” ХХК /РД:5965519/-д  холбогдох,

 

Гэрээний үүрэг 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч “Ван Ис Ван” ХХК-ийн захирал Г.Баярбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Ганбаатарын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хариуцагч “Ван Ис Ван” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие хариуцагч “Ван Ис Ван” ХХК-ийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар гэрээний үүрэг 1,500,000 төгрөгийг хариуцагч “Ван Ис Ван” ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч “Ван Ис Ван” ХХК-ийн захирал Г.Баярбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1.“Ван Ис Ван” ХХК-иас гэрээний үүрэг 1,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Ван Ис Ван” ХХК-иас 19,475 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 19,475  төгрөгийг тус тус гаргуулж Д.Ганбаатарт олгож, нэхэмжлэгчээс 2017.01.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА