Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 936

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00936

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 28 хороо, Хужирбулан 12-586 тоотод оршин суух Доржнамжингийн Эрдэнэчимэгийн /ХЗ67032505/,

Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оноос 1996 оныг дуустал Байшин үйлдвэрлэх комбинат ХК-д кранчингаар 10 жил 10 сар ажилласан бөгөөд 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон тооны цомхтголоор ажлаас халагдсан.

Одоо би 4 хүүхэдтэй, тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд 1984 оноос 1996 оны хооронд Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг 1984 оноос 1996 оны хооронд Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй гэх тайлбар, Үндэсний төв архивын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай тодорхойлолт болон хэрэгт цугларсан бусад баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй байх ба дараах үйл баримт тогтоогдож байна.

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1986 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “1986 оны орон тоонд ажиллах хүмүүсийг томилох тухай” 3А тоот тушаалын хавсралт Б хэсгийн “үйлдвэрлэл үйлчилгээ” гэсэн хэсгийн 8-д Д.Эрдэнэчимэгийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн мастераар, нэг сарын 500-600 төгрөгийн цалинтайгаар ажиллуулахаар томилжээ.

“Улаанбаатар-БҮК” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Түр чөлөө олгох тухай” 275 тоот тушаалаар хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгт чөлөө олгосон байх бөгөөд хүсэлт гаргагч ийнхүү чөлөө олгогдсоноос хойш дахин тус компанид ажиллаагүй, ажлаас чөлөөлөгдсөн тухай тайлбарлаж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв архивын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 002537731 тоот тодорхойлолтоор “Байшин үйлдвэрлэх комбинат” нь 1991 оноос “Улаанбаатар-БҮК” ХК, 2007 оноос Улаанбаатар менежмент ХХК болж хэлбэрээ өөрчилснийг тодорхойлсон, “Улаанбаатар-БҮК” ХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/47 тоот тодорхойлолтоор иргэн Д.Эрдэнэчимэг нь тус компанид 1986 оноос 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тодорхойлсон, гэрч С.Адъяасүрэн, Ц.Нангилмаа нарын “Д.Эрдэнэчимэг нь Байшин үйлдвэрлэх 2-р комбинатад гүүрэн кранчнаар ажиллаж байгаад 1996 онд цомхтголоор ажлаас халагдсан” гэх мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Иймд хүсэлт гаргагчийн тайлбар, дээр дурдсан бичгийн баримтуудыг үндэслэн Д.Эрдэнэчимэг нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн байшин үйлдвэрлэх комбинат, “Улаанбаатар-БҮК” ХК-д тус тус гүүрэн кранчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Найман овгийн Доржнамжины Эрдэнэчимэг /РД: ХЗ67032505/ 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн байшин үйлдвэрлэх комбинат, “Улаанбаатар-БҮК” ХК-д тус тус гүүрэн кранчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЭНЭБИШ