Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 118

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох зээл, зээлийн хүү, алданги 6,449,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04-р сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 8 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04-р сарын 01-нд дууссан. Зээлдэгч Ч.*******тай удаа дараа уулзах буюу албан мэдэгдэл өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч зээлээ төлөөгүй өдийн хүрсэн.

Иймд Ц.*******аас зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 6,160,833 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 227,236 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 6,449,380 төгрөгийг гаргуулж манай сангийн ******* тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би ******* сумын сум хөгжүүлэх сангаас авсан 8,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 6,449,380 төгрөгийг 2017 оны 05-р сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжилсэн зээл, хүү, алдангийн төлбөр 6,449,380 төгрөг төлөхийг хариуцагч Ц.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү, алданги 6,449,380 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ц.******* 2017 оны 05-р сарын 01-ний дотор төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчЦ.*******аас тэмдэгтийн хураамжид 59070 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ