Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00081/И |
Дугаар | 119 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 119
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Ч.*******т холбогдох зээл, зээлийн хүү, алданги 2,363,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 12-р сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12-р сарын 02-нд дуусах боловч зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлээгүй болон зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй бөгөөд сум орон нутагт ажиллаж амьдардаггүй учир зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараа зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдийн хүрсэн.
Иймд Ч.*******аас үндсэн зээл 2,0 сая төгрөг, зээлийн хүү 100,000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 252,000 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 2,363,261 төгрөгийг гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.
Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оны 12-р сарын 02-ны өдөр ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12-р сарын 02-ны өдөр дуусах тул дээрх хугацаанаас өмнө зээлийн төлбөр 2,363,261 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн зээл, хүү, алдангийн төлбөр 2,363,261 төгрөг төлөхийг хариуцагч Ч.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү, алданги 2,363,261 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ч.******* 2017 оны 12-р сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч.*******аас тэмдэгтийн хураамжид 26381 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ