Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 120

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын

зарим хэсгийг биелүүлж, зарим хэсгийг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй И.*******д холбогдох зээл, зээлийн хүү, алданги нийт 6,744,013 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04-р сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 7 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04-р сарын 10-нд дууссан.

Иймд И.*******гээс зээл, зээлийн хүү 6,442,826 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 289,926 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 6,744,013 төгрөгийг гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* багийн иргэн И.******* миний бие тус сумын ******* Ч.*******ийн нэхэмжлэлийн дагуу 2017 оны 02-р сарын 22-ны өдөр шүүгчтэй уулзсан.

Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 6,744,013 төгрөгнөөс 970,000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 13-нд, 3,000,000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 15-ны өдөр төлсөн. Үлдсэн 2,774,013 төгрөгийг 2017 оны 12-р сард багтаан төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөр 6,744,013 төгрөгнөөс хариуцагч И.******* 3,970,000 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 02-р сарын 15, 2017 оны 03-р сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Мөн үлдэгдэл 2,774,013 төгрөгийг 2017 оны 12-р сард багтаан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд 2017 оны 03-р сарын 17-нд ирүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, алдангиийн төлбөр 6,744,013 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч И.******* 3,970,000 төгрөгийг төлснийг, үлдэгдэл 2,774,013 төгрөгийг 2017 оны 12-р сард багтаан төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчИ.*******гээс тэмдэгтийн хураамжид 29667 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ