Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 122

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох зээл, хүү, алданги нийт 2,979,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 03-р сарын 25-ны өдөр №02 дугаартай зээлийн гэрээг байгуулан 2,5 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03-р сарын 01-нд дуусах боловч зээлдэгч Г.******* нь зээлийг зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлээгүй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний 2.4, 3.3, 3.4 дэх заалтуудыг үндэслэн зээлийг эргэн татах болсон.

Иймд Г.*******гээс үндсэн зээл 2,5 сая төгрөг, зээлийн хүү 150,000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 318,000 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 2,979,216 төгрөгийг гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 03 сарын 25-нд 2.5 сая төгрөгийy зээлийг зөөлөн оёдлын зориулалтаар 3 жилийн хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 сард дуусна. Уг зээлээ зориулалтын бусаар ашиглаагүй өрхийн үйлдвэрлэлээр ашиглаж байна. Зээлийн 2,979,216 төгрөгийг 2017 оны 12-р сарын дотор төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжилсэн зээл, хүү, алдангийн төлбөр 2,979,216 төгрөг төлөхийг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү, алданги 2,979,216 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Г.******* 2017 оны 12-р сарын дотор төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.*******гээс тэмдэгтийн хураамжид 31308 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ