Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: И.Ариунсанаа,

Шүүгдэгч Э.О түүний өмгөөлөгч  Б.Эрдэнэболор нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Улаанбаатар овогт Энхтайваны О холбогдох эрүүгийн 2011000000937  дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 7-25-22 тоотод оршин суудаг, урьд

-2000 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 120 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

-2002 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 390 тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн  131.2 зааснаар  2 жил хорих ял шийтгүүлж  хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-2005 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 64 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 341 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж хугацаа дуусч суллагдаж байсан, Улаанбаатар овогт Энхтайваны О /РД:ЧС80113012/,

Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр,

Шүүгдэгч Э.О  нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 7-25-22 тоотод шалтгаангүйгээр хохирогч О.Төгссэргэлэн рүү түлээний мод шидсэний улмаас түүний баруун нүдний хэсэгт онож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011000000937 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч О.Төгссэргэлэнгийн “...2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16:00 цагийн орчим гэртээ байж байтал О найз Жаргалдорж намайг О ороод ирээрэй гэж хэлсэн. Мөн хэдэн зайрмаг барьсан байж байгаад нэгийг нь  манай охинд өгсөн. Би удалгүй ардаас нь ороод хартал Ою орон дээрээ суусан Жаргалдорж зогссон, О эхнэр нь мөн байж байсан. Бид нар  юм яриад сууж байтал гэнэт Сэргэлэн авгай зайл гэж хэлээд миний нүүр лүү модоор цохисон, тэр мод нь хадаастай байсан. Би цус гарахаар нь гэр лүүгээ гүйгээд 2 хүүхэд дээрээ очоод түргэн дуудаарай гэж хэлсэн. Манай хүү түргэн дуудаад цагдаа дуудсан. Эхнэр нь орж ирээд намайг хараад ямар аймар болгосон юм гэж хэлээд гараад явсан. Дахиж орж ирээд 0.75 литрийн Монгол стандарт архийг манай гэрт оруулж ирчихээд энэ архинаас болсон гэж хэлээд үлдээгээд гарсан. Түүнийг манай хүү гэрийнх нь үүдэнд буцаагаад тавьсан...түргэн ирж намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү явж оёдол тавиулсан. Гэмтлийн эмч  нар намайг 1 дүгээр эмнэлэг рүү заавал очих хэрэгтэй гэж хэлээд...ирж үзүүлээд нулимсны суваг тасарсан байна, залгуулах хэрэгтэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 хуудас/,

            Гэрч Г.Отгонтуяагийн “... 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад хашаан дотроо юм аа угааж байхад хөрш айлын Сэргэлэн эгч Оюунболдын гэрээс баруун нүднээс нь цус гарсан байдалтай гарч ирээд юу ч дуугарахгүй гэр лүүгээ орж байсан. Тэгээд Сэргэлэн эгчийн хүү Тамираас асуухад О ахын уур нь хүрээд ээжийн нүд рүү жижигхэн мод аваад шидсэн чинь нүд рүү нь орсон гэж надад хэлсэн. Сэргэлэн эгч О гэр лүү нь гүйгээд орчихсон юм аа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10483 дүгнэлтэнд:

            1. О.Төгссэргэлэн-н биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний доод зовхи баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 7-25-22 тоотод шалтгаангүйгээр хохирогч О.Төгссэргэлэн рүү түлээний мод шидсэний улмаас түүний баруун нүдний хэсэгт онож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Төгссэргэлэнгийн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10483 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.Оюунболдыг   бусдын биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.О гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Э.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.О нь хохирогч О.Төгссэргэлэнд 580.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд Э.О хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Улаанбаатар овогт Энхтайваны О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О 1000 (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг  тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэ