Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 125

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй С.*******т холбогдох зээл, зээлийн хүү, алданги 1,645,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 12-р сарын 01-ний өдөр №01 дугаартай зээлийн гэрээг байгуулан 3 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12-р сарын 01-нд дуусах боловч зээлдэгч С.******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийг дагуу хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний 2.4, 3.3, 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу нэхэмжилж байна.

Иймд С.*******ээс өнөөдрийг хүртэлх графикийн дагуу төлөх 1,513,036 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 121,040 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 1,645,292 төгрөгийг гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 3,0 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 1,645,292 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн зээл, хүү, алдангийн төлбөр 1,645,292 төгрөг төлөхийг хариуцагч С.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү, алданги 1,645,292 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч С.******* бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч С.*******ээс тэмдэгтийн хураамжид 20638 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ