| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00469/И |
| Дугаар | 126 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 126
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч *******ны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.******* нарын оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй, “*******” ХХК холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 44,646,170.82 /дөчин дөрвөн сая зургаан зуун дөчин зургаан мянга нэг зуун далан төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь зээлдэгч “*******” ХХК, хамтран зээлдэгч П.******* нартай 2014 оны 09-р сарын 22-ны өдөр ******* тоот зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 60 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд: Завхан аймгийн сумын 4-р баг *******,******* тоотод байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, Ү- тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 34 мкв талбайтай орон сууц Завхан аймгийн сумын 5-р баг, тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай, Ү- тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 108 мкв талбайтай фермер, тоот гэрчилгээний дугаартай 7000 мкв талбайтай фермерийн зориулалттай эзэмших эрхтэй газар, ЗАН улсын дугаартай, HYUNDAI ACCENT VERNA маркийн АЯ- гэрчилгээний дугаартай, АР- арлын дугаартай, цагаан өнгийн авто машин зэргийг тус тус барьцаалуулсан.
“*******” ХХК нь зээлийн гэрээний 1.4-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж, зээлдэгчтэй уулзан мэдэгдэх, шаардах хуудсыг өгч байсан боловч зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Зээл төлөх хугацаа 94 хоног хэтэрсэн байна.
Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 44,646,170.82 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-ны захирал Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани *******аар дамжуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөн блок, явган замын хавтан, брожур үйлдвэрлэх зориулалтаар 60,0 сая төгрөгийн зээл авч байсан болно. Тус зээлийг зориулалтын дагуу ашиглаж тоног төхөөрөмж худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж зээлийн эргэн төлөлтийг зохих журмын дагуу төлж байсан боловч тодорхой хугацаанд эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлэн алдаа дутагдал гаргасан.
Зээлийн хугацааг тухайн хугацаанд хэтрүүлж байсан нь тодорхой шалтгаантай болно.
- Төсөлд заагдсаны дагуу ХЖТ-ын барилгын ханын дүүргэлтийн блок нийлүүлэх байсан боловч манай аймгийн ХЖТ-ын барилгын төсөв царцсан, бусад худалдан авагч цөөн тоогоор авсан.
- Захирал миний бие эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ ихээр хийлгэж ажил цалгардуулсан.
- Компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болох, байр талбай хураагдах зэргээр бусад бизнес доголдсон. /Улс төрийн шалтгаанаар/
- Улиралын чанартай үйлдвэрлэл тул зунаас бусад урилалд санхүү доголддог.
Дээрх нөхцөл байдал өөр болж хүндрэл доголдолгүй бизнес явагдах боломжтой болсон. Цаашид зээлийн гэрээгээ зөрчсөн асуудал гаргахгүй ажиллана. Өнөөдрийн байдлаар зээл хэвийн болж хугацаа хэтрэлтгүй төлөгдөж байгааг анхаач үзнэ үү.
Иймд *******тай зээлийн гэрээний хугацаа дуустал зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийж хамтран ажиллахыг хүсч байна. Манай компани авто зам, ойжуулалт мод үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэйгээр тендерт ажилд оролцож ажилладаг бөгөөд төлөвлөсөн ажилтай байгаа. Шүүхийн маргаан асуудал нь бидний цаашдын бизнесийн ажилд саад болох тул нэхэмжлэлээ буцаан авч бидний ажилд тусална уу гэжээ.
Нэхэмжлэгч *******ны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч шүүхэд хэрэг шийдвэрлэгдэж байх хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрөө төлж хэвийн болгосон ба өнгөрсөн сарын зээлийн төлөлтийг хуваарийн дагуу өгсөн тул цаашид зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж явах, зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх төлбөрөө цаашид төлөхгүй гэрээний үүргээ дахин зөрчсөн тохиолдолд банк шүүгчийн захирамжийн дагуу ШШГА-нд шилжүүлэн хуулийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах албадан ажиллагаа хийлгүүлэх нөхцөлтэйгээр хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин манай банк өөрийн гаргасан нэхэмжлэлээ буцаан авах боломжгүй. Нэгэнт иргэний хэрэг үүсээд явсан болохоор цаашдын гарах үр дагаврыг харна. Манай байгууллага зээлдэгч нарыг нэг сарын зээлийн эргэн төлөлтөө хоцроосон тохиолдолд дараа дараагийнхаа арга хэмжээг авна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага улирлын чанартайгаа зээл авсан. Өвлийн улиралд компани маань бусад санхүүжилтээс хамаарч зээлээ төлдөг. Манай байгууллага дахин хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн алдаа гаргахгүй. Хугацаа хэтрүүлэх гэдэг маань бүтэн сар дамнаад гэж хэлж байгаа юмаа. Би уурын зууханд хувьцаа эзэмшигч юм. Санхүүжилт 2-3 хоногоор хойшлох тохиолдол байдаг. Санхүүжилтээс хамаарч 1-2 хоногийн наана цаана зээлийн эргэн төлөлт хийгдэх болдог үүнийг сар дамнах гэхгүйгээр зохицуулах боломжтой бол би цаашид дахин алдаа гаргахгүй гэдгээ дахин хэлмээр байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
*******ны Завхан салбар нь “*******” ХХК болон Д.******* нарт холбогдуулж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 44,646,170.82 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ны Завхан салбар, хариуцагч “*******” ХХК нар нь харилцан тохиролцож, хариуцагч байгууллага нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээлээ төлөхөөр, зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх төлбөрөө цаашид төлөхгүй гэрээний үүргээ дахин зөрчсөн тохиолдолд банк шүүгчийн захирамжийн дагуу ШШГА-нд шилжүүлэн хуулийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах албадан ажиллагаа хийлгүүлэх нөхцөлтэйгээр эвлэрсэн байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******ны Завхан салбар, “*******” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож зээлдэгч нарын анх авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ цааш үргэлжлүүлэн төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар энэ шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Завхан аймгийн сумын 4-р баг *******,******* тоотод байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, Ү- тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 34 мкв талбайтай орон сууц Завхан аймгийн сумын 5-р баг, тоотод байрлах тоот гэрчилгээний дугаартай, Ү- тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 108 мкв талбайтай фермер, тоот гэрчилгээний дугаартай 7000 мкв талбайтай фермерийн зориулалттай эзэмших эрхтэй газар, ЗАН улсын дугаартай, HYUNDAI ACCENT VERNA маркийн АЯ- гэрчилгээний дугаартай, АР- арлын дугаартай, цагаан өнгийн авто машин зэргийг албадан худалдаж, үүрийн гүйцэтгэлийг хангуулахыг Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 381,180.85 төгрөгнөөс 190,590.425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 190,590.425 төгрөгийг, хариуцагч “*******” ХХК-с 190,590.425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ