Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, нэхэмжлэгч Д.******* нарыг, оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэдирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1974 оноос 1982 онд Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн ******* ангийг төгссөн. Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1982 оны 06 дугаар сарын 16-наас 1991 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл малчнаар, Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 16-наас 1992 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар тус тус ажилласан. Иймд миний ажиллаж байсныг тогтоож өгнөө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* Завхан аймгийн ******* сумын Шинэ-******* нэгдлийн ******* бригадад 1982 оны 06 дугаар сарын 16-наас 1991 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-наас 1992 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч *******гийн ******* нь Завхан аймгийн ******* сумын Шинэ-******* нэгдлийн ******* бригадад 1982 оны 06 дугаар сарын 16-наас 1991 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл малчнаар, Завхан аймгийн ******* сумын ******* ХКнд 1991 оны 12 дугаар сарын 16-наас 1992 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №068 дугаартай Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаа, хамт олонтойгоо авхуулсан фото зураг, хамт ажиллаж байсан гэрч С.ын ...Бид нар 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгэхэд ******* ******* ангид байсан байх. Тэгээд 1982 оны зун гэрт нь очиход хөдөө гарсан байсан. 1992 он хүртэл хөдөө байсан... гэсэн, гэрч С.ийн ...******* 1982 онд ******* анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч ******* бригадад мал маллаж байгаад 1992, 1993 оны үед сумын төв орж ирж хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Түүнээс өмнө байнга хөдөө байсан... гэсэн, гэрч Д.ын ...******* 1982 онд ******* анги төгсөөд би 9-р ангид орж энэ илгээлтээр ******* бригадад малчин болж байсан. Тэгээд нэгдэл тартал нэгдлийн мал маллаж байгаад дараа нь сумын төв орж хувиараа л хөдөлмөр эрхэлдэг байсан... гэсэн, гэрч Л.Энхтүвшингийн ...******* 1982 оноос Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд илгээлтээр гарч мал малласан. 1992 он хүртэл мал малласан... гэсэн, гэрч Ж.ийн ...******* сумын сургуулийг төгсөөд хөдөө мал аж ахуй дээр л байсан даа. Эднийх бог мал голдуу малладаг айл байсан. Малаа нэгдэл хувьчлагдаж компани болтол малласан.... гэсэн, гэрч Б.гийн ...******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад аав ээжтэйгээ мал маллаж байсан. 1982 онд ******* анги төгсөөд түүнээс хойш 1992 он хүртэл нэгдлийн мал маллаж байгаад манай ангийн Батсайхан гэдэг хүнтэй суугаад сумын төв орсон... гэсэн, гэрч П.Батсайхан ...******* 1982 онд ******* анги төгсөөд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад илгээлтээр гарч мал маллаж байсан. Дандаа хонь маллаж байсан. Нэгдэл тартал мал малласан... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******ыг Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1982 оны 06 дугаар сарын 16-наас 1991 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл малчнаар, Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 16-наас 1992 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ