| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
2021 01 22 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: М.Энхбаатар,
Шүүгдэгч: Г.А
Шүүгдэгч өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Ганболдын А холбогдох эрүүгийн 2011014950991 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 236 тоотод оршин суудаг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын А/РД:ИЦ88032971/,
Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр
Шүүгдэгч Г.А нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн 3 давхарт иргэн Л.Хишигдэлгэртэй маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011014950991 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Л.Хишигдэлгэрийн... Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарлаг дэнж худалдааны төвийн 3 давхарт оройн 17 цаг өнгөрч байхад Г.Амарбаяр гэх хүн явж байхаар нь худалдагч бид нар Г.Амарбаярыг яв гэж хэлсэн. Тэгээд бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь би Г.Амарбаярыг яв гэж хэлээд шатруу буулгасан чинь намайг хөөсөн хүн ингэдэг юм гээд гараараа миний хамар луу 2 удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гараад хамар нэг сонин болчихсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед Амарбаяр миний хамар луу цохихыг харсан хүний нэрийг нь би мэдэхгүй, ямар ч гэсэн Нарлаг дэнж худалдааны төвийн 3 давхарт байрлах худалдаа хийдэг 2 эгч харсан байгаа. Нэг эгч нь цүнхний лангуутай, нөгөөх нь харин гар утас сэлбэгний лангуун дээр суудаг эгч байгаа юм.Энэ 2 хүний гар утасны дугаарыг нь олж өгнө. Амарбаяр нь Нарлаг дэнж худалдааны төвөөр өдөр болгон эргэлдээд яваад байдаг, явахдаа худалдагч нарыг хэл амаар доромжилж, хүмүүс өдөөд яваад байдаг. Бид нар тухайн үедээ тоодоггүй байсан юм. Сүүлдээ бүүр давраад хүмүүс худалдан авалт хийхээр худалдагч бид нарыг гичий янханаар дуудаад зүгээр байдаггүй. Одоо миний хамар маш ихээр өвдөөд байна. Мөн толгой өвдөөд байна. Цаашид эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Энэ Г.Амарбаярыг" сэтгэцийн өвчтэй хүмүүсийг байх ёстой газар нь байлгаж болдоггүй юм уу”, энэ хүмүүс одоо гадаад орчиндоо аюул хохирол учруулсаар байна. Цаашид дахиад өөр хүнд гэмтэл учруулна шүү дээ...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-11 хуудас/
Гэрч Д.Баасанжавын... миний хүүг Ганболдын Амарбаяр гэдэг. 1988 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Завхан аймагт төрсөн, Би 4 хүүхэдтэй ба дээрээсээ 2 дахь нь байгаа юм. Төрөхдөө баруун, зүүн талын гар нь мэдээ муутай төрсөн. Тэгээд 2-3 настай байхдаа унаж татдаг өвчтэй болсон. Тэгээд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй оноштойгоор миний санаж байгаагаар 2005 онд байхаа групп-д анх 70 хувьтай байж байгаад сүүлдээ 80 хувийн групп-тай болж байсан. Миний хүүгийн баруун талын нүд ам, гар, хөл бүгд мэдээ муутай. 10-н жилийн сургуульд сураагүй, боловсролгүй гэрээрээ өссөн. Гэрээсээ өдөр 10 цагаас гарч яваад орой 20-23 цагийн үед ирдэг. Гэртээ ирсэн үедээ заримдаа учир зүггүй уурлаад хэлэх хэлэхгүй үг хэлдэг, их үглээ болдог. Тэгээд надад чамайг хутгалж ална шүү, орон гэрийг чинь шатаана, зурагтыг чинь аваад хагалж чадна шүү гээд надруу дайраад байдаг. Заримдаа сайхан ааштай үедээ уурлах нь багасаж гайгүй болчихдог. Тэгээд намайг дуугархаар уурлаад “чи хэзээ ийм болчихсон юм” гээд уурлаад байдаг. Зан байдлын хувьд огцом ууртай, хэлэх хэлэхгүйгээр харааж доромжилдог, амнаас нь гардаг үг нь ална, хаяна, шатаана гэх мэтээр үгнүүд хэлдэг. Тийм болохоор гадуур тэнэж явах дуртай байдаг. Гэрээсээ гарч явахдаа 1-2 өдөр ирэхгүй байж байгаад ирэхдээ би л гэрээсээ хөөсөн юм шиг намайг загнаж, үглээд нөгөө хэлэх хэлэхгүй үгнүүдээ хэлдэг. Сүүлийн 3-4 жилийн өмнөөс надад гар хүрдэг болчихсон. Уурлахаараа намайг цохиж аваад ална гэж айлган дарамталж байна. Би яахав эх хүн болохоороо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж чадахгүй байна. Гэтэл сүүлийн 1-2 жилийн өмнөөс нийгэмд буюу бусдын биед гэмтэл учруулж байна. Энэ асуудлыг шалгахаар миний хүү 80 хувийн оюуны хүндэвтэр хомсдолоор группд байдаг болохоор шүүхээр ороод хэрэг нь хэрэгсэхгүй болоод байна. Мөн эх хүнийхээ хувиар хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулахаар болохгүй байгаа тул шархадны эмнэлэгт байнгын хяналтанд байлгаж өгөх боломж байдаг болов уу гэж бодож байна. Би нэг л өдөр хүүдээ алуулах байхаа гэж боддог болсон орой унтахдаа хүртэл айдастай, бүтэн нойртой хонож байгаагүй. Надад үнэхээр хэцүү байна. Ер нь энэ хүүхэд сүүлийн 1-2 жилийн өмнөөс гадаад орчинтой харилцахад их хүндрэлтэй болсон гэдгийг хуулийн байгууллагынхан ойлгож өгнө үү..гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэний 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 9795 дугаартай
1. Л.Хишигдэлгэрийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон.
2. Тус гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинээчийн дүгнэлт. /хх-ийн 19-20 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн 3 давхарт иргэн Л.Хишигдэлгэртэй маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Хишигдэлгэрийн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9795 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.А нь бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.А гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Л.Хишигдэлгэр нь хохирол 1.620.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Л.Хишигдэлгэр нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Иймд Г.А хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Боржигон овогт Ганболдын А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Хишигдэлгэр нь эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлж