Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 129

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Г.*******гийн нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Завхан аймгийн ******* сумын *******д илгээлтээр гарч мал малласан. Би 1978 оноос 1993 оныг дуустал мал малласан боловч миний хөдлмөрийн дэвтэр зөрчилтэй гэсэн тул ажиллаж байснаа шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Иймд намайг 1979 оны 01-р сарын 25-наас 1993 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын *******, *******-уудад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******гийн ******* нь 1979 оны 01-р сарын 25-наас 1991 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 06-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл *******-нд малчнаар ажиллаж байсан болох нь 1970 оны 01 дүгээр сарын 25-ны, 1988 оны 05 дугаар сарын 26-ны, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүдээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******ийн ...******* ******* сумын нэгдэлд аав ээж дүү нарын хамт мал маллаж байсан. Би сургууль төгсөөд сумдаа ирж ажиллахад мөн малаа л маллаж байсан. Бид нар хадлангийн ажилд нэг баг болж хамтран ажиллаж байсан. Малчидаас сумын төвийн албан газруудаас хүмүүс нэгдэж баг болж хадлан тэжээл бэлтгэх ажилд гардаг байсан. Түүнээс хойш бүр илүү сайн таньдаг болсон. Байнга хөдөө малтай байдаг байсан... гэсэн, гэрч Б.гийн ...******* 3, 4-р ангид байж байгаад сургуулиас гараад дандаа мал малласан. Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж байсан. Эхлээд аав ээжтэйгээ мал маллаж байгаад сүүлдээ аав ээж нь нас бараад хэдэн өнчин дүү нартайгаа мал малласан. Эднийх үхэр, хонь холимог малладаг байсан. Хүнтэй сууж хүүхэд ч гаргаагүй. Хөдөө л байдаг... гэсэн, гэрч Ж.*******ийн Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн бригадад багаасаа мал малласан. Сургуульд 3-р анги төгсөөд л хөдөө гарсан. Түүнээс хойш мал маллаж байгаа. Дандаа хонь хариулж байсан... гэсэн мэдүүлгүүдээр Г.*******гийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч *******гийн *******г 1978 оны 03-р сарын 06-наас 1991 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 06-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл *******-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Г.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ