Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

  2021        01          22                                   2021/ШЦТ/83     

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: Г.Анармөнх,

Өсвөр насны шүүгдэгч Т.М түүний хууль ёсны төлөөлөгч С.Түмэнбаяр тэдгээрийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Түмэнбаярын М холбогдох эрүүгийн 2011001190917 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77-1070б тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Түмэнбаярын М, /РД:УЦ04262214/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2011001190917 дугаартай хэргээс:

            Өсвөр насны шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 27 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн Тайвань улсад үйлдвэрлэсэн giant загварын хар өнгийн цагаан судалтай, гол хэсэгтээ алтан шаргал giant гэсэн бичигтэй, усны сав зэрэг бүрэн тоноглолтой унадаг дугуйгаа үлдээгээд ойрхон Бөмбөгөр худалдааны төв рүү явчихаад ирэх хооронд унадаг дугуй маань хулгайд алдагдсан...Хулгайд алдагдах үедээ цоо шинээрээ байсан. Одоо унадаг дугуйгаа 650.000 төгрөгөөр үнэлж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Д.Дамдинсүрэнгийн “...Мөнх-Оргил надад би наашаа ирэхдээ дугуйтай ирсэн. Тэгсэн энэ хүүхэд миний дугуйг авчихаад өгөхгүй байна гэсэн...Бүтэд эгч гарч ирээд та нар миний хүүхдийг яагаад байгаан гэхээр нь би танай хүүхэд энэ хүүхдийн гээд Мөнх-Оргилыг хэлээд дугуйг авах гээд байна, Мөнх-Оргилын дугуй гэнээ, танай хүүхдэд дугуй байдаг уу? хэний дугуй вэ? гэхэд Бүтэд эгч манай хүүхдэд ийм дугуй байхгүй, энэ хүүхдийн чинь дугуй юм байлгүй, тэгвэл энэ дугуйгаа аваад яв яв гэсэн...Тэгэхэд Мөнх-Оргил дугуйгаа аваад унаад яваад өгсөн ба Бат-Эрдэнэ бид хоёр салаад Бат-Эрдэнийн орцны урд юм ярьж байгаад гэр рүүгээ орцгоосон...Надад Мөнх-Оргил өөрийнхөө дугуй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

            Гэрч Б.Бүтэдийн “...Дамдинсүрэн гэх хүүхэд надад манай найзын дугуйг танай хүүхэд авчихаад өгөхгүй байна гэхэд хамт зогсож байсан шар үстэй банди нь миний дугуй байгаамаа, дугуйгаа авъя гээд байсан...шар үстэй банди нь дугуйг унаад цааш явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 102 хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Э.Бат-Эрдэнийн "...Дугуйг Дамдинсүрэнтэй хамт явж байсан шар өнгийн үстэй хүүхэд унаад л явсан. Дамдинсүрэн Зоригоо энэ хүүхдийн дугуйг өгөхгүй байна гэж ярьж байсан. Тэгээд намайг анх харахад Зоригоо тэр шар үстэй хүүхэдтэй дугуйг булаацалдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108 хуудас/,

            Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд “...зах зээлийн үнэлгээр 464.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 35-36 хуудас/,

            Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 59 хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 464.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг,  гэрчүүдийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.М дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Т.Мөнх-Оргилыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 464.000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.М гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Хохирогч Т.М үнэлгээр тогтоогдсон дугуйны үнэ болох 464.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан тухай баримтаа ирүүлсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 360 / гурван зуун жар / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

            1. Өсвөр насны шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Мөнх-Оргилыг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            5. Өсвөр насны шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Т.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлж