Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 132

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч П.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, П.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие П.******* нь 1974 оны 07 сарын 08-нд Тосонцэнгэл суманд төрсөн. 1991 онд ******* сумын 10-н жилийнсургууль төгссөн. 1991 оны 06 сарын 01-ний 03 тоот тушаалаар Шинэ-Цэцэрлэг нэгдлийн Загастай баригадад малчнаар томилогдон1994 оны 12 сарын 31-н хүртэл ажилласан. Мөн ******* сумын 10-н жилийн сургуульд жижүүрээр 1995 оны 01 сарын 01-нээс 1995 оны 03 сарын 31-н хүртэл ажилласан. Ийм учраас миний дээрх жилүүдэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.******* нь 1991.06.01-ний өдрөөс 1991.12.05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байснаа, 1991.12.06-ны өдрөөс 1994.12.31-ний өдөр хүртэл Шинэ цэцэрлэг компанид мал маллаж байснаа, 1995.01.01-ний өдрөөс 1995.03.31-ний өдөр хүртэл ******* сумын 10 жилийн сургуульд жижүүрээр ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 17-ны өдрийн А/67 тоот лавлагаанд П.******* нь 1990-1993 онд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Загастай бригадад малчин, 1994 онд ******* сумын 10 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1990-1993 оны ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй. 1994 оны ******* сумын 10 жилийн дунд сургуулийн баримтанд холбогдох баримт олдохгүй байна Жич: Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт 1978, 1985 онд галын аюулд өртсөн гэжээ.

П.*******ын ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1990 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний 1990 оны 06-р сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1990.01.25-ны өдрөөс нэгдлийн даргын 1990 оны 03 тоот тушаалаар МАА-н Загастай бригадад малчнаар томилон ажиллуулав гэсэн бичилт хийгдэж Шинэ цэцэрлэг нэгдлийн тамга дарагдсан,

02-рт 1993.12.31-ний өдрөөс өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдэж Шинэ цэцэрлэг компаний тамга дарагдсан

03-рт 1994.01.05-наас ******* сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тус сургуулийн тамга дарагдсан,

04-рт 1994.12.31-нээс орон тооны цомхотголоор жижүүрийн ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдэж мөн сургуулийн тамга дарагдсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь гэрч З.*******, З.*******, Т.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК нь 1991 оны 12-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 02-р сарын 12-ны өдөр Шинэ цэцэрлэг ББХ нөхөрлөл болон бүртгэгдсэн болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1991 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөрхүртэл Завхан аймгийн Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг компанид мал маллаж байснаар, 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс1995 оны 03-р сарын  31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ