Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

2021             02             03                                     2021/ШЦТ/142

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Т.Отгонтөгс,

шүүгдэгч: Ч.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч....д холбогдох 2108000000085 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод оршин суудаг бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ...баруун талын нийтийн байранд оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:.../ Боржигон овогт ...ын ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ...баруун талд байрлах нийтийн байрны 5 тоотод байрлах гэртээ иргэн У....тай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2-5/,
  • Хохирогч У....гийн: “...2021 оны 1 дүгээр сарын 9-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ...баруун талд байрлах нийтийн байрны 5 тоотод амьдардаг нөхрийн найз Ч....ын гэрт нь нөхөр хүүхдийн хамт очиход ... нь найз ...ын хамт байсан. Тэгээд бид нар юм ярингаа 0,75 граммын нэг шил архи пиво уугаад сууж байхад манай нөхөр тасраад согтоод унтаад өгсөн. Тэгээд сууж байхад ... унтлаа согтоод байна гээд хэвтсэн би найз охинтой нь юм яриад сууж байхад ... гэнэт босч ирээд чи ийм юм ярьж болохгүй гээд хамт юм яриад пиво уугаад суусан. Би ...ыг чи ийм юм ярьж болохгүй гэж хэлсэн үгийг ойлгоогүй яг юу ярьж болохгүй гэж хэлснийг ойлгоогүй. Тэгээд сууж байхад хэрүүл өдөөд ...ын талаар ярьж болохгүй мөн миний амьдралын талаар ярьж болохгүй гээд намайг гичий гээд хараахаар нь чи намайг тэгж хэлдэг хэн юм бэ гээд босож очоод ...ын хацар руу гараараа алгадаад авахад зөрүүлээд миний баруун талын нүд, уруул хацрын хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиод авахад би орон дээр унаад буруу хараад уйлаад суусан. ...ын найз охин эрүүл хараад сууж байсан. Тэгээд босоод аав руугаа залгаад намайг хүн зодчихлоо ирээд ав гээд дуудсан мөн цагдаа дуудсан. Тэгээд аав түрүүлээд ирэхэд би хүүхдээ аваад явсан, манай нөхөр согтуу унтаад үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-10-11, 13/,
  • Гэрч Б....ын: “...Би ...тай юм яриад сууж байхад ... надад өмнө өөр эмэгтэй танилцуулж байсан. Би чамд жоохон дургүй байсан юм аа гээд яриад байж байхад ... босож ирээд ...д хандан хүнд ярих ярихгүй юм гэж байна ш дээ гэхэд ... үгүй чи буруугаар ойлгоод байна гээд манай нөхөр нойл орох гэтэл хамт орно гээд тэр 2 нойл ороод буцаж манай нөхөр түрүүлээд орж ирээд пивоо хурдан уугаад унтаж амаръя гэж хэлээд байж байхад ... орж ирсэн. Манай нөхөр энэ аягыг уугаад унтлаа гэхэд ... юу яриад байгаа юм бэ намайг хэдэн хүн дуудаад уухыг харах уу гэж хэлэхэд хүүхэд нь сэрээд уйлахад ... хүүхэд дээрээ очоод байж байснаа гэнэт манай нөхөр рүү дайраад савтай пиво өшиглөөд шалан дээр асгаад байхаар нь та 2 чинь ямар хэцүү юм бэ боль унтаж амар гээд үлдэгдэл пивыг нь аваад таглаад цаашаа хураасан. Энэ үед ...гийн хүүхэд уйлаад ... хүүхдээ авахгүй манай нөхөртэй хэрэлдээд урд нь зогсоод босоод ир гээд байсан. Тэгээд ... манай нөхрийг алгадах шиг болсон. Би энэ үед ...гийн хүүхдийг аваад эргээд харахад ... газар тонгойгоод суучихсан уйлаад суухаар нь юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд босож ирээд хүүхдээ аваад гар утсаа аваад аавыгаа дуудаад аав нь ирээд аваад явсан. Би ...гийн хүүхдийг нь аваад босоод ирэхэд ... уйлаад сууж байсан. Тэгээд босоод ирэхэд нь зүүн талын нүд нь жоохон хавдсан, шүд нь цус болсон байсан. Би тэр үед нь яг хүүхэд аваад цааш харсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-15/,
  • Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 601 дугаартай: “...У....гийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд өнгийн цус хуралт, баруун нүд, хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-19-20/,
  • Яллагдагч Ч....ын: ...Бид нар 0,75 граммын архи задлаад Цэнд, ... бид 3 уугаад Цэнд согтоод тасраад унтаад өгсөн. Би бас согтоод орон дээр хэвтэж байхад ... миний талаар буюу салсан эхнэрийн талаар ...д яриад байхаар нь би босоод ийм юм ярьж болохгүй гэж хэлсэн. ...... над руу агсам тавиад байхаар нь би хараалын үг хэлчихсэн чинь ... намайг хацар руу алгадахаар нь би зөрүүлээд баруун талын нүд, хацар, уруул хавьцаа нь гараараа 2 удаа цохисон. Тэгтэл ... доошоо суугаад уйлаад байсан ба тэгж байснаа аавыгаа дуудаад манай гэрээс шөнийн 4 цагийн үед явсан. ...гийн биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг баримт хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Ч....ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ч.... нь 2021 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ...баруун талд байрлах нийтийн байрны 5 тоотод байрлах гэртээ бусадтай архидан согтуурч, иргэн У....тай “өмнөх амьдралын талаар ярилаа” хэмээн маргалдаж, цээртэй үг хэллэг хэрэглэсний улмаас У.... нь түүнийг алгадсаны хариуд нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас У....гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч У....гийн мэдүүлэг /хх-10-11, 13/, гэрч Б....ын мэдүүлэг /хх-15/, шинжээчийн 2021.01.14-ний өдрийн 601 дугаартай дүгнэлт /хх-19-20/, өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-31-32/ зэрэг баримтаар нотлогдож байна. Энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Ч....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч У....д алгадуулсны улмаас шүүгдэгч Ч....ын бие махбодод гэмтэл учирсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.... нь “надад ямар нэгэн гэмтэл байхгүй” гэж мэдүүлж, шинжээчид үзүүлэхээс татгалзаж, дүгнэлт гаргуулаагүй байна.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ч.... нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Овоотын 5-157б тоотод ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэж шүүхэд мэдүүлсэн, уг хаягт бүртгэлтэй /хх-47/ боловч бодит байдал дээр уг хаягт оршин суудаггүй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ...баруун талд байрлах нийтийн байрны 5 тоотод Б....тай хамтран амьдарч байгаа нөхцөл байдал болон “салсан эхнэрийн талаар ярилаа” гэх маргаанаас үүдэлтэй болох нь хохирогч У...., гэрч Б...., яллагдагч Ч.... нарын мэдүүлэг баримтаар тогтоогдсон болно.

Хохирогч У.... нь “Надад нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй тул цаашид гомдол санал байхгүй. Намайг дарамталсан асуудал байхгүй, би ...тай найз тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй учир иргэний нэхэмжлэл хэлэлцэхгүй орхилоо. Харин хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул шаардлагатай гэж үзвэл хожим нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.... нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс /түрүүлж алгадсан/  шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Ч.... нь анх удаа хөнгөн гэмт эрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч “гомдол саналгүй” гэж байгаа зэргийг харгалзан прокурортой тохиролцсон хэмжээний торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас Ч....д оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан боловч Ч.... нь тогтмол орлогогүй, цар тахлын улмаас тогтвортой ажил төрөл эрхлэх боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд 90000 төгрөг төлүүлэх байдлаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ...ын ...ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт ...ын ...д оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Ч.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч У.... нь гомдол саналгүй гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.... нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Ч....ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.   

 

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч....д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Ч....д анхааруулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ