Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 117

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дүгаар багт оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Боржигон дарь овгийн Сүхцоодолын Орломын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Орлом шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Орлом Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Орлом нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2653 тоот лавлагаа, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Төмөрдорж, Л.Төмөртогоо, Ж.Сумъяа нарынмэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБоржигон дарь овгийн Сүхцоодолын Орломыг 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсанболохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА